мэдээ
ЗГ: Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хуулийн төслийг эцэслэн боловсруулах үүрэг өглөө DNN.mn
Админ
2024 оны 11 сарын 13
78
Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны аравнэгдүгээр сарын 13-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Төрийн өмчит хуулийн этгээдийн өнөөгийн нөхцөл байдал, тулгамдсан асуудал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал танилцуулж, Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хуулийн төслийг эцэслэн боловсруулж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг түүнд үүрэг болголоо.
Монгол Улсын Ерөнхий сайдын 2024 оны 44-р захирамжаар Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай анхдагч хуулийн төслийг боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учралаар ахлуулан байгуулсан.
Ажлын хэсэг төрийн өмчит хуулийн этгээдийн үйл ажиллагаатай холбоотой тухайлбал, санхүүгийн сахилга батыг дээшлүүлэх, хяналт, хариуцлагыг нэмэгдүүлэх, нээлттэй, ил тод байдлыг хангах, компанийн засаглалыг төлөвшүүлэх, Төрийн өмчит компани байгуулах үндэслэл, шалгуурыг тодорхой болгож, хувийн хэвшлийн бизнесийн үйл ажиллагаа эрхлэх орон зайг тэлэх бодлогын хүрээнд асуудлыг шийдвэрлэх зохицуулалтыг тусгахаар ажиллаж байна.
Цэргийн бүртгэл ирэх даваа гаригаас эхэлнэ DNN.mn
Цэргийн бүртгэл 2025 оны нэгдүгээр сарын сарын 6-наас 2-р сарын 10-ны хооронд явагдана. Бүртгэлд 18-50 насны цэргийн бэлтгэл үүрэг...
3 цагийн өмнө
Нэгдүгээр сарын 15-наас хойш нийт нутгаар хүйтэрнэ DNN.mn
Цаг уур, орчны шинжилгээний газраас 2025 оны нэгдүгээр сарын цаг агаарын урьдчилсан төлөвийг танилцуулжээ. Нэгдүгээр сард агаарын д...
4 цагийн өмнө
Машин шатсан хоёр дуудлага бүртгэгджээ DNN.mn
Өчигдөр (2024.01.01) онцгой байдлын байгууллагад машин шатаж байна гэсэн хоёр дуудлага бүртгэгджээ. Тодруулбал, Дорноговь аймгийн За...
5 цагийн өмнө
Баярын өдрүүдэд 321 хүн эрүүлжүүлэгджээ DNN.mn
Цагдаагийн байгууллагад 2024.12.31, 2025.01.01-ний өдөр бүртгэгдсэн дуудлага мэдээллийг танилцуулж байна. 2024 оны 12 дугаар сарын 3...
6 цагийн өмнө
Хууль бусаар түүхий нүүрс хэрэглэсэн зөрчлүүдийг хяналт шалгалтаар илрүүллээ DNN.mn
Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсэд мөрдөх хууль тогтоомж, журмын хэрэгжилтийг хангуулах, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амь...
7 цагийн өмнө
Сэтгэгдлүүд
Robertmot
Арматура диаметром 32 мм, изготовленная из стали марки А500С, является одним из самых востребованных видов металлопроката в строительстве. Она применяется при возведении фундаментов, армировании стен и перемычек. https://armatura32.ru