нүүр-хуудасны-онцлох
Д.Пүрэвдаваа: Парламент нь үндсэндээ Засгийн газрынхаа мэдэлд байна DNN.mn
ТЭРБИШИЙН ДАРХАНХӨВСГӨЛ
2024 оны 11 сарын 18
56
УИХ-ын гишүүн Д.Пүрэвдаваатай ярилцлаа.
-Ирэх жилийн төсөв дээр та ямар байр суурьтай байна вэ?
-Улсын төсөв гэдэг бол тухайн жилийн ерөнхий үйл ажиллагааны зорилтуудтай уялдаж, хууль болж батлагддаг. Нэгэнт хууль болсон учраас дагаж мөрдөх үүрэгтэй. Харин энэ удаагийн төсөв дээр Үндэсний эвсэл болон хувь гишүүний хувиар оновчтой, өгөөжтэй байх ёстой гэдэг байр суурийг анхнаас нь илэрхийлсэн. Хүрэх үр дүн нь тодорхой байх ёстой. Гэтэл төсөвтэй холбоотой нэг гажуудал манайд байгаа нь төсөв өргөн барих тоолондоо Төсвийн хүрээний мэдэгдлээ өөрчлөөд байгаа явдал. Энэ бол өөрөө буруу. Энэ удаад 2025 оны хөгжлийн төлөвлөгөө буюу үйл ажиллагааны төлөвлөгөөгөө хавар батлах ёстой байсан. Даанч үүнийгээ төсөв өргөн баригдсаны дараа баталсан. Ингээд дэс дараалал нь алдагд чихаж байгаа юм. Төлөвлөгөө батлагдаж байж төсвийн ерөнхийлөн захирагч нар түүнтэй уялдуулан сана лаа өгөх ёстой. Гэтэл төлөвлөгөөгүй байж төсвөө боочихсон гэсэн үг. Мөн Эвслийн Засгийн газарт орсон гурван нам гурвуулаа мөрийн хөтөлбөртөө төсвийн тэлэлтийг зогсооно, багасгана гэдэг заалтыг тус гасан. Харамсалтай нь засгаа байгуулчихаад нөгөө амлалтуудаа хэрэгжүүлээгүй. Энэ бол нэг талдаа нийгмийг хууран мэхлэх үйл ажиллагаа болж таарч байгаа юм. Тиймээс Үндэсний эвслээс Төсвийн хүрээний мэдэгдэл хийх үеэс л байр сууриа илэрхийлж байсан. Төсөвт хамаарах баахан хязгаарыг байхгүй болгож байгаад урсгал зардлыг л 30 хувьд барина гээд зардлаа нэмэх аргачлалуудыг их эрт хийсэн.
-Төсвийн орлого бүрдүүлэл тийг хэт өөдрөгөөр төсөөлсөн гэх шүүмжлэл байгаа?
-Татварын орлогын өсөлтийн хэмжээ, эдийн засгийн өсөлтөөсөө 2025 онд их болчихсон байгаа шүү дээ. Тэгэхээр ирэх жилд татвар төлөгчдөд дарамт их ирнэ. Мөн уул уурхайн бүтээгдэхүүний үнийг өөдрөгөөр төсөөлж, гаргах хэмжээгээ их тавьсан. Дээрээс нь энэ жил төсвийг шинэ цагалбараар наймдугаар сарын 30 гэхэд өргөн барьсан. Нэг ёсондоо их яаруу, сандруу боосон. Тийм болохоор зураг төсөвтэй, ТЭЗҮ нь хийгдсэн төсөл хөтөлбөр их бага байгаа юм.
Бүсчилсэн хөгжлийн бодлогод бараг байхгүй ч байж магадгүй. Ингээд урсгал зардлаа хэт өндөр тавьсан. Дээрээс нь төрийн албан хаагчийн тоо маш их байгаа. Одоо 226 мянган төрийн албан хаагч байгаа. Ирэх онд дөрвөн мянгаар нэмэгдээд 230 мянга болно. Нэмээд төрийн болон орон нутгийн өмчит компаниудын 60-70 мянган ажилчин байна. Уг нь бол шаардлагагүй орон тоонуудыг багасгах ёстой. Бид цахим үндэстэн болно гээд маш их мөнгө зарсан. Төдий хэрээрээ төр цомхон болох ёстой. Гэтэл эсрэгээрээ Шинэ сэргэлтийн бодлого гэж дэвшүүлээд түүндээ Шинэ сэргэлтийн бодлогын газар гэж нээгээд 17 тэрбум төгрөг тавьчихсан.
-Яам, сайд нарынхаа тоог мөн нэмсэн?
-Тийм, тэднийх нь төсөв хоёр жилийн өмнө нэг тэрбум байсан бол энэ жил 17 болж нуга хуга нэмэгдсэн. Уг нь олон жижиг зүйлийг хэмнэж чадвал овоо хэдэн төгрөг илүү гарна даа. Яах вэ, хөрөнгийн зардал бол төрд байгаа хөрөнгийг зөв зохистой ашиглаад тэндээсээ орлого олдог учраас хамаа намаагүй хасч болохгүй. Гэхдээ л улсын үйлдвэрийн газруудын ихэнх нь ашиггүй ажиллаж байгааг бодох ёстой. Бас нэг юм байгаа нь энэ удаагийн төсөвт баахан тоног төхөөрөмж гээд 800 тэрбум төгрөг тавьчихсан байна лээ. Энэ онд 600 тэрбум байсан юм билээ. Ямар тоног төхөөрөмж, яаж авах гээд байгаа нь ч тодорхойгүй. Мөн Ерөнхийлөгчийн санаачилгаар 50 тэрбум төгрөгөөр хурлын байгууламж барина гэж байгаа юм. Энэ мэтчилэн багасгаж, хасч болохоор зардал олон бий. Ерөөсөө төсвөө багаар тавьж төсөөлөөд үнэхээр орлого нь их байх юм бол дараа нь тодотгол хийж болно. Тэгэхгүйгээр өөдрөгөөр төсөөлөөд их тавьчихдаг.
Түүндээ хүрэхгүй бол төрийн байгууллагууд чинь батлагдсан төсвөө мөрдөөд л явна шүү дээ гэдгийг бид хэлж л байсан. Даанч 126 гишүүнээс 118 нь нэг талдаа гарчихсан учраас олонхоороо дэмжээд явлаа. Засгийн газраас оруулж ирсэн төсөв 99 хувь нь өөрчлөгдөөгүй. Өмнө нь бол төсөв Их хурал дээр 20-30 хувь өөрчлөгдөж батлагддаг байсан. Ингээд харахаар парламент үндсэндээ Засгийн газрынхаа мэдэлд буй юм шиг харагдаж байгаа юм. Үнэхээр тэвчиж болохоор зардлууд байсан. Гишүүд ч санал нэгдэж байсан. Гэвч тэр чигээр нь батлаад л явуулсан. Энэ нь Засгийн газрын нөлөөлөл парламентад өндөр байгааг л харуулаад буй юм.
-Та сая яриандаа 118 гишүүн нь нэг тал болчихсон гэж байна. Тэгэхээр сөрөг хүчин болсон та бүхний дуу хоолой арай цөөдөж байна гэж ойлгож болох уу. Ер нь та нарын шүүмжлэлийг хэр хүлээж авч байна вэ?
-Тоондоо ч чухал биш л дээ. Бид шүүмжлэх гэхээсээ илүү гарц шийдлүүдийг ярих нь зүйтэй. Ер нь сүүлдээ нам төвтэй болоод байна.
Намын мөрийн хөтөлбөр, үзэл баримтлалыг шингээсэн зүйл нь улс төр, Засгийн газар дээр гарч ирээд байна. Бүсчилсэн хөгжлийн бодлого гэдгийг сонгуулийн тогтолцоондоо оруулаад Хэнтий аймаг хамаг төсөв хамдаг гэсэн шүүмжлэл нь сүүлдээ гурван аймаг болж байна. Ийм зүйл битгий гараасай, болоосой гэдгийг л хэлж, ойлгуулах нь цөөнхийн зорилго. Харин бидний гар гаж тавьж байгаа гарц, шийдлүүдийг шат шатандаа хүлээж аваасай гэдгийг л хэлээд байгаа юм.
-Цөмийн энергийн тухай хуулийг Засгийн газраас яаралтай горимоор өргөн барьж, УИХ-аар хэлэлцэж байгаа. Үүнтэй холбоотойгоор АМНАТ тойрсон асуудал хөндөгдөж, сүүлдээ эх орноосоо урвасан, урваагүй дээрээ тулж байна. Энэ асуудал дээр та юу хэлэх вэ?
-Өөрчилж буй гол зүйл нь 34 хувийн асуудал байгаа юм. Компани өөрөө хайгуул хийсэн бол 34 хувь, улс хайгуул хийсэн бол 51 хувийг төр эзэмшинэ гэдэг хуультай. Гэтэл энэ нь маргаан дагуулдаг. Өмнө нь Оюу толгой дээр 34 хувийг авсан. Үүнээс болоод маш олон гацалт үүсч байсан.
-Ингэснээр улсаас их хэмжээний зардал гаргах шаардлагатай болдог гэж үзээд байгаа юм билээ?
-Нөгөө 34 хувийнхаа хөрөнгийн зардлыг гаргах хэрэгтэй болно. Тэгснээс бид татвараа л авъя гэдэг сонголт хийгээд яаралтай горимоор оруулж ирсэн. Би ингэж яаралтай горимоор оруулж ирснийг гайхаад байгаа юм. Уг нь хэвийн горимоороо орж ирээд судалгаатайгаар 34 хувийг улс эзэмшвэл ямар давуу болон сул талтай юм. АМНАТ-өөр оруулаад шууд татвараа аваад эхэлбэл 34 хувь эзэмшсэнээс санхүүгийн болон эдийн засгийн ямар өгөөжтэй юм гэдгийг ярих ёстой байсан. Энэ талын тооцоо судалгаа байна уу гэхээр одоо яг тодорхой гаргаж, цаасаар өгсөн тооцоолол байхгүй байна. Ийм байж яаралтайгаар оруулаад ирсэн. Монгол Улс 2020 оны байдлаар 190 мянган тонн ураны нөөцтэй гэж байгаа юм. Хайгуулын гурав, ашиглалтын зургаан лиценз хүчин төгөлдөр байна. Иргэд нэг талдаа маш хортой гэсэн ойлголттой байна шүү дээ. Мөн байгаль орчинд нөлөөлөх нөлөөлөл нь ямар юм. Усны асуудлыг нь хэн тогтоов. Сөрөг үзүүлэлтүүд ямар гарсан гээд олон зүйл тодорхойгүй. Гэтэл УИХ дээр ажлын хэсгийн гишүүд гээд хэдэн хүн орж ирээд ямар ч асуудалгүй гээд л хэлээд байгаа. Уг нь судалгаануудынх нь тооцоолол, дүнг хармаар байгаа юм.
-Ганц том төсөл хэрэгжүүлэхийн тулд хуульд өөрчлөлт оруулж байна гэсэн зүйл яригдаад эхэлсэн байсан. Та юу хэлэх вэ?
-Хүмүүс хардах эрхтэй. Нэг гэрээ, компанид зориулж хууль батлачихав уу. Эсвэл манай Ерөнхийлөгч Францад очсон. Тэднийх ч ирсэн. Ингээд хөнгөлөлттэй нөхцөлөөр хиймэл дагуул хийж өгөх асуудал яригдсан. Харин үүнийхээ зөрүүнд ураны таатай нөхцөлийг бий болгож өгч буй юм шиг хардах нөхцөл үүсчихэж байгаа байхгүй юу. Энэ болгоныгоо Засгийн газар тайлбарлах ёстой. Хувь гишүүний хувьд бол ашиглах нь зүйтэй гэж үзэж байгаа. Хамгийн гол нь бид байгальдаа хор хөнөөлгүй л явуулах ёстой.
-Бүх зүйл нь тодорхой байх хэрэгтэй л гээд байна уу?
-Тодорхой л байх ёстой. Дээрээс нь бид чинь эрчим хүчний дутагдалтай гээд цахилгаанаа хязгаарлаж, үнийг нь нэмж байгаа ийм үед жижигхэн ч болтугай шинэ эх үүсвэртэй болох нь зүйтэй. Ингэх хөтөлбөр чинь хаана байгаа юм. Бид гэрээ хийчихдэг. Гаргахаас биш өөрсдөө хэрэглэх эрхгүй болчихвол яах вэ. Удахгүй гэрээ нь орж ирэх байх. Энэ бүхэн нь холбогдож, ойлгомжтой тодорхой болчихвол ард түмэн уран гэхээр айгаад байхгүй болох ёстой.
-Та яриандаа УИХ нь Засгийн газрынхаа мэдэлд орчихсон тухай ярьсан. Ийм байдлыг хэрхэн засч, УИХын чадамжийг дээшлүүлэх вэ?
-Гэрээ байгуулж, ийм стандарт бус Засгийн газар байгуулахыг уг нь бол хориглох ёстой байгаа юм. Нэгэнтээ олонх болчихсон нь дангаараа засгаа байгуулаад л явах ёстой. Уг нь Ардчилсан нам, ХҮН нам чинь төрийн албыг цомхон болгох, халамжийг хавтгайруулахгүй байх ёстой гээд байдаг. Нөгөө талд нь төрийн оролцоотой эдийн засаг байх ёстой гээд Ц.Даваасүрэн гишүүн хэлсэн. Хувийн хэвшил хийж чадахгүй байгаа учраас төр оролцож явна гээд өмнө нь ч бас МАН-ын төлөөллүүд хэлж байсан түүх бий. Бид чинь эрэлт нийлүүлэлтээр зохицуулагддаг зах зээлтэй. Үндсэн хууль төвтэй, хууль засагладаг парламенттай байх ёстой болохоос биш намын бодлого засагладаг, төрийн зохицуулалттай эдийн засагтай байж болохгүй. Үндэсний эвсэл бол баруун төвийн үзэл баримтлалтай. Тийм ч учраас төр цомхон, эрэлт нийлүүлэлтээрээ зохицуулагддаг эдийн засагтай, Үндсэн хуулийн хүрээнд парламент нь ажилладаг байх ёстой гэж үздэг. Төсөв батлагдахад сая асуудал үүссэн үү, үүсэн. Гэтэл хоёр том намын бүлэг хуралдаад л өөрчилнө гэж байсан зүйлүүд маргааш нь бүгд байхгүй болсон. Тэгэхээр намын бүлгийн шийдвэр өнөөдөр парламентад илүү хүчтэй орж ирж байна. Зүй нь бол Намын их хурал биш, Улсын Их хурал байхгүй юу.
-Зүүн болон барууны үзэлтэй намууд нэгдээд Засгийн газраа байгуулчихсан гэж байна. Тэгвэл манайх одоо ардчилсан улс хэвээрээ байгаа юу?
-Ардчиллыг хэмждэг судалгаа бий шүү дээ. Түүгээр манай улс улам л бүдгэрээд байгаа. Өнөөдөр дэлхийд ардчилалтай орнуудын иргэд л аз жаргалтай сайхан амьдарч байна. Эдийн засаг, шийдвэр гаргалт нь эрүүл. Энэ бүхнийг манай сайд нар ярих болохоороо жишээ авч хэлдэг. Гэтэл үйл ажиллагаа нь яг үүнийхээ эсрэг байгаад байна.
2024 оны эхний аравдугаар сард нийт 156 улстай худалдаа хийжээ DNN.mn
Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2024 оны эхний аравдугаар сарын үзүүлэлтийг Үндэсний статистикийн хорооноос танилцууллаа. Гадаад ...
3 цагийн өмнө
“Чингис хаан” сэдэвт олон улсын үзэсгэлэнг Чехийн үндэсний музейд дэлгэнэ DNN.mn
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин Бүгд Найрамдах Чех Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд...
3 цагийн өмнө
Төрийн байгууллагуудын 70 хувь нь кибер халдлагын эрсдэлээ тооцоолж чаддаггүй DNN.mn
2021 онд MNS ISO/IEC 27001 стандартын дагуу орон нутгийн 605 төрийн байгууллагад үнэлгээ хийжээ. Судалгаанд хамрагдсан байгууллагууд...
4 цагийн өмнө
Филлипин улсад “Пепито” нэртэй хүчтэй хар салхи шуурчээ DNN.mn
Филлипин улсын Квирино мужийн Нагтипунан орчимд “Пепито” нэртэй супер хар салхи арваннэгдүгээр сарын 17-нд 305 км/цагийн хурдтай шуу...
4 цагийн өмнө
Х.Нямбаатар: Сэлбэ, Баянхошуу дэд төвүүдийн барилгын ажилд төрийн өмчийн компани оруулахгүй DNN.mn
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “20 минутын хот” төлөвлөлтийн хүрээнд ирэх жилүүдэд хийх бүтээн...
5 цагийн өмнө
Сэтгэгдлүүд