Улаанбаатар

weather

Loading weather data...

6 сарын 25

Валютын ханш

value

мэдээ

Г.Ариунхишиг: Багш нарын үүрэг хариуцлагын хил хязгаар хаана байгаа вэ гэдгийг тодорхой болгох хэрэгтэй

trend

Админ

img

2025 оны 6 сарын 25

img

29

news-img

Боловсрол судлаач Г.Ариунхишиг, Э. Сүндарь нар Ерөнхий боловсролын сургуулийн багш нарын ажлын байрны ачаалал, нөөц боломжийн талаар судалгаа хийжээ. Уг судалгааны талаар боловсрол судлаач Г.Ариунхишигтэй ярилцлаа.


-Энэ судалгааг яагаад хийх болсон шалтгаанаас хоёулаа яриагаа эхлэх үү?

-Энэ судалгааг хийх болсон шалтгаан гэвэл УИХ-ын гишүүн Ж.Галбадрах багш бидэнд хандсан юм. Монголд багшийн хомсдол нь нэн тулгамдсан асуудал болоод байгаа тул нөхцөл байдлыг бодитоор ойлгож, боломжит шийдлийг эрэлхийлэх зорилгоор ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. Ажлын хүрээнд хэд хэдэн чухал асуулт гарч ирсэн бөгөөд бид багшийн хомсдолыг зөв тодорхойлохын тулд багш нар өдөр тутмын ажилдаа ямар хүндрэл, бэрхшээлтэй тулгарч буйг гүнзгий ойлгохоос эхлэх шаардлагатай гэж үзсэн.

Тиймээс энэ судалгааг эхлүүлж, ажиллаач гэх Ж.Галбадрах гишүүний саналаар өнгөрсөн хавраас хойш хийгдсэн судалгаа. Өнөөдрийг хүртэл судалгаагаа онолын болон шийдлийн хүрээнд чанаржуулаад явж байгаа. Энэхүү судалгааны хүрээнд хийгдсэн санал асуулгад Улаанбаатар хот, аймаг, сум, багийн сургуулийн 600 гаруй багш нар оролцсон. Энэ завшааныг ашиглаад санал асуулгад оролцсон бүх багш нартаа талархал илэрхийлье. Та бүгдийн цаг заваа гарган өгсөн мэдээлэл дээр үндэслэж Монголын ЕБС-ийн мянга мянган багшийн ажлын байрны дүр зургийг гаргасан. Энэ нь багшийн хомсдол үүсч буй учир шалтгааныг тодорхойлох, үүнийг шийдвэрлэх бодлогын ямар шийдлүүд байгааг нээх боломжийг олгосон.

-Тэгвэл энэ судалгаанд үндэслээд харахад манай улсын ЕБС-ийн багш нарын ажлын байрны дүр зураг, ачаалал ямархуу байна вэ?

-Үүнийг ярихаасаа өмнө багшийн хомсдол буюу үндсэн асуудлаа тайлбарлах хэрэгтэй. Багшийн хомсдолыг яривал хоёр төрлийн асуудал хөндөгдөнө. Багшийн ажлын байрны тоон болон чанарын хомсдол гэж бий. Өнөөдөр Монголд 4000 гаруй багш дутагдалтай байна гэсэн статистик бий. Тэгвэл энэ тоон хомсдол юунаас үүдэлтэй вэ. Нэгдүгээрт, бүгдийг эхнээс нь аваад үзвэл багш мэргэжлийг сонгож байгаа төгсөгчдийн тоо буурсан. Хоёрдугаарт, багшийн мэргэжлийг сонгоод их сургуульд суралцах явцдаа тус мэргэжлээ болон сургуулиа солих үзэгдлүүд илүү түгээмэл болж байна. Харин нөгөө талд багшийн мэргэжил эзэмшээд нийгэмд гарч ирлээ гэхэд мэргэжлээрээ ажиллах нь ч багассан. Хэдийгээр багшаараа ажилласан тохиолдлууд бий ч эхний жилүүддээ ажлаасаа гарах хандлагатай байна. Энэ нь ажлаа солих буюу өөр сургууль руу шилжсэн гэсэн үг биш шүү. Багш гэдэг мэргэжлийг бүр орхиж явахыг хэлж байгаа юм. Сая бид 25-аас доош насныхны асуудал ярилаа. Тэгвэл 30 орчим болон түүнээс дээш настай болоод ирэхээр амьдрал ахуйн асуудал нэмэгддэг нь ажлаас гарах бас нэг шалтгаан болдог. Уг нь энэ үед багш нар маань илүү туршлагатай болсон байдаг. Тиймээс бид туршлагатай багш нараа дахиад л алдаж байгаа юм. Багш мэргэжлээ орхих урсгал сүүлийн жилүүдэд бүхий л насныханд тасралтгүй нэмэгдэж байна. Яагаад хүүхдүүд багш болохыг хүсэхгүй байна вэ. Багшийн мэргэжлийг эзэмшсэн хэрнээ яагаад ажиллахгүй байна вэ гэх мэтчилэн энэ бүгдийг ойлгосны үр дүнд бид шийдлийг олж чадна. Тиймээс энэ ажлын хүрээнд хэд хэдэн судалгаа хийгдэж байгаа юм.

-Та бүхэн хамгийн гол судалгаанаасаа хуваалцахгүй юу?

-Бидний хамгийн түрүүнд хийсэн судалгаа бол багшийн ажлын байрны дүр зураг юм. Багш нар яагаад эхний жилүүддээ болон илүү туршлагатай болсон үедээ ч ажлаасаа гараад байна вэ. Яг ямар асуудлууд үүсээд буйг гаргаж ирэхээр хийгдсэн судалгаа. Олон улсад иймэрхүү судалгаан дээр ашиглагддаг “Ажлын байрны ачаалал ба дэмжлэгийн” загварыг онолын үндэслэлээ болгож ашигласан. Энэ онол нь тухайн хүн ажлын байран дээрээ ямар шаардлагууд болон ачаалал авдаг, эргээд энэ ажлын хэрэгцээ, шаардлага, ачаалалтай нүүр тулахад тухайн хүнд ямар нөөц бололцоо олгогдож байгааг чухалчлан хардаг. Хамгийн гол нь ачаалал, нөөц бололцооны баланс хангагдаж байж багш ажлын байрандаа сэтгэл ханамжтай байх юм. Мэдээж тухайн хүн багш мэргэжлээр бэлтгэгдсэн, заах арга зүйн мэдлэг сайтай байж сургалт хүмүүжлийн ажлаа явуулна. Харин нөгөө талд тухайн багш хангалттай цалин хөлс авч, материаллаг нөөц бололцоо, удирдлага, хамт олны дэмжлэг зэрэг ажлын таатай нөхцөлөөр хангагдсан байх ёстой. Ер нь бол багшийн ажил үүргийн стандартад тусгагдсан 13 төрлийн ажил байдаг. Стандартын дагуу бол сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө боловсруулах, хичээл сургалт зохион байгуулан удирдах, сурагчид болон эцэг эх асран хамгаалагчтай ажиллах гэх мэтчилэн байна. Судлаач хүний нүдээр харахад маш ерөнхий заачихсан, ажил үүргийн хариуцлагын хил хязгаар бүрхэг. Энэ ерөнхий стандартын хүрээнд багш гэдэг маань юу ч хийж байх магадлалтай мэргэжил, ажлын байр болчихоод байгаа харагдаж байгаа юм.

-Тэгвэл энэ стандарт ажлуудаас өдөр тутамдаа хамгийн их хийгддэг ажил нь юу байна вэ?

-Дааж авсан ангитайгаа ажиллах, бичиг баримт хөтлөх, анги танхим цэвэрлэх зэрэг ажлуудыг өдөр тутамдаа хамгийн их хийдэг гэж нийт судалгаанд оролцогчдын 75 хувь нь хариулсан. Онолын дагуу багш хүний үндсэн ажил бол хичээлийнхээ төлөвлөгөөг боловсруулах, сурагчидтайгаа ажиллаж, үнэлгээ дүгнэлт өгч хичээл сургалтын өгөөжөө баталгаажуулах юм. Мэдээж багш нар маань өдөр тутамдаа үүнд цаг зарцуулж байгаа боловч бусад ажлын үүргийн ачааллаас болоод хангалттай бус байна. Угтаа энэ бол багш хамгийн их цаг зарцуулах ёстой ажил юм. Мөн судалгаанд оролцогчдын 68 хувь нь өдөр тутамдаа өөрийн хариуцсан анги танхим кабинетдаа цэвэрлэгээ үйлчилгээ хийдэг гэсэн. Сурагчидтайгаа ажиллах энэ цагаараа тухайн багш давхацсан олон бичиг баримт хөтлөөд цэвэрлэгээ хийгээд сууж байна гэсэн үг. Мөн чанартаа бол багшийн энэ цагийг зөвлөгөө зөвлөмж, сургалтын төлөлвлөгөө боловсруулах, хүүхдүүдтэйгээ ганцаарчилж ажиллах гэх мэт ажлуудад зарцуулах ёстой. Гэтэл өөр зүйлд зориулагдаад байна шүү дээ. Үүнийг стандарт ажлуудын хүрээнд ярьж байгаа юм.

-Тэгвэл багш нарын хийдэг стандарт бус ажлууд гэж бий юу?

-Бид судалгааныхаа явцад стандартын 13 асуултаас гадна үүнд тусгагдаагүй өөр ажил үүрэг бий юу гэж асуусан. Энэ асуултыг хоосон орхисон багш нэг ч байхгүй. Өөрөөр хэлбэл стандарт ажилд дурдагдаагүй хэрнээ тухайн багшийн өдөр тутамд хийгддэг ажлууд байгаа юм. Энэ нь албаны шугамаар ирсэн судалгаа бөглөх, цахим журнал хөтлөх, эцэг эх асран хамгаалагчийн гомдлыг шийдэх, орон нутгаа төлөөлөн урлаг спортын ажлуудад идэвхтэй байх, бүх нийтийн цэвэрлэгээ, мод тарих, өвс суулгах, цас цэвэрлэх гээд энэ бүх ажилд багш нар оролцдог. Багш хүний өдөр тутмын хийдэг ажлын дүр зураг нэг хошин зурагтай их төстэй. Бид ээж хүнийг дүрслэхдээ олон гартай зурдаг даа. Яг үүн шиг багш хүнд оролцохгүй, хийхгүй ажил гэж алга. Үнэхээр багш нараараа бахархаж байгаа боловч нөгөө талд сургалтын чанар гэх гол зүйл алдагдах гээд байна. Хоёрдугаарт, энэ олон ажлын дунд багш нар маань ядарна, залхана шүү дээ. Үүнээс үүдэн ажлаасаа халшраад ажлын байраа орхих хандлага гарч ирэх магадлал өндөр байна.

-Анги даасан багш нарын хувьд ачаалал илүү ихтэй байна уу?

-Манай судалгаанд оролцсон багш нарын дийлэнх олонх нь даасан ангитай. Анги даагаагүй багш гэж бараг байхгүй. Сая хэлсэнчлэн өдөр тутамдаа хамгийн их хийдэг ажлын нэг нь даасан ангитайгаа ажиллах гэж судалгаанд орлцогчдын 75 хувь нь хариулсан. Гэтэл анги даасан багшийн нэмэгдэл маш бага хувьтай байдаг. Багш нар маань хичээл сургалтын үйл ажиллагаагаа сайжруулах, өөрийгөө мэргэжлийн хувьд хөгжүүлэх ёстой цагаасаа аваад ажиллаад байдаг. Эргээд тухайн багшид орж ирж байгаа нэмэгдэл маш бага, шүүмжлэл их байгаа учраас асуудал үүсдэг. Хоёрдугаарт, анги даасан багш эцэг эхчүүдтэй нүүр тулдаг юм. Бид судалгаандаа та багш мэргэжлийг орхих талаар бодож байгаа юу гэж асуусан. Хэрэв бодож байгаа бол шалтгаан нь юу вэ гэж бас асуусан. Нэгдүгээрт, цалин хөлс гэж хариулсан юм. Хоёрдугаарт, эцэг эхчүүдийн хандлага байна. Манай эцэг эхчүүдийн хандлага багш нарыг халшраах том хүчин зүйлүүдийн нэг болжээ. Багш нар маань 10-хан хувийн нэмэгдэл аваад 30-40 хүүхэдтэй ажиллаж, давхар эцэг эхчүүдтэй нүүр тулаад нөгөө олон стандарт болон стандарт бус ажлаа хийгээд явна гэдэг өөрөө маш том ачаалал юм.

-Энэ бүх асуудлыг шийдэх гаргалгаа бий юу?

-Нэгдүгээрт, яагаад багшийн ажлын байрыг сонгохгүй, ажлаасаа гараад байна гэвэл цалин хангамжийн асуудал байгаа юм. Би өөрийнхөө суралцсан Финланд улсын жишээг харахад тус улсад багшийн хомсдол маш бага, бараг байхгүй гэж хэлж болно. Энэ улс багш нартаа тултал цалин өгч байна уу гэвэл үгүй. Гэхдээ хангалттай. Эрүүл, тайван амьдрахад хангалттай хүрэлцэхүйц цалин олгодог гэсэн үг. Үүний дараагаар юу яригдах вэ гэвэл ажлын байрны таатай орчин, сэтгэл ханамж, үнэлэмжийн мэдрэмж. Хамт олон, удирдлага, эцэг эхчүүд, сурагчидтайгаа харилцан хүндэтгэл бүхий, мэргэжлийн болон хүн ёсны хүрээнд эерэг харилцааг бүрдүүлэх юм. Удирдлагууд нь зөв чиглүүлэн дэмждэг, хамт олонтойгоо хамтран ажилладаг таатай орчин нэн чухал. Үүний тулд багшийн ажлын байрны үүрэг хариуцлагыг нэн тодорхой болгох шаардлагатай байгаа юм. Цалин хангамж хангалттай биш, ажлын байр ачаалалтай, таатай бус байх нь эргээд багшийн ажилд дарамт болж ирдэг. Бид энэ бүхнийг шийдэхийн тулд хүний хэрэгцээний онолын хүрээнд харвал доороос нь эхлэх хэрэгтэй. Багшийн цалинг нэмэгдүүлэх арга замыг хайх ёстой. Гэхдээ цалин нэмээд боллоо гэсэн үг биш. Хэдий цалин нэмсэн ч бусад хандлага өөрчлөгдөхгүй бол одоогийн нөхцөл байдал дорвитой өөрчлөгдөхгүй. Энэ судалгаагаар гаргаж ирсэн гол гурван санааны нэг нь цалин хөлс юм. Мөн ажлын байран дахь хэрэгцээг орхигдуулж болохгүй. Ялангуяа ямар үед эцэг эхчүүдийн өмнө багш нар үүрэг хүлээх вэ гэдгийг тодорхой хэмжээнд зааж өгөх хэрэгтэй. Үүрэг хариуцлагын хил хязгаар хаана байгаа вэ гэдгийг тодорхойлж өгөхгүй, сошиал сүлжээний хүрээнд асуудал шийддэг, багшийн биеийн болон сэтгэл зүйн аюулгүй байдлыг хангахгүй хэвээр байвал багшийн дарамт буурахгүй.

Багшийн ажил үүрэг дотор байгаа, байхгүй юмыг нэхдэг урсгалыг таслах хэрэгтэй. Багш нар ямар асуудлын хүрээнд хэзээ, хаана, хэрхэн эцэг эхтэй харьцах вэ, ямар үүрэг хүлээх вэ гэдгийг маш сайн зохицуулж, тодорхой болгож өгөх хэрэгтэй байгаа юм.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Даншиг наадамд оролцох компаниудын мандатыг олголоо

Даншиг наадам-Хүрээ цам 2025” шашин соёлын наадамд үзэсгэлэн, худалдаагаа гаргах үндэсний үйлдвэр эрхлэгчийн мандатыг өнөөдөр олголо...

img

5 цагийн дараа

Жендэрийн ялгаатай байдлын үзүүлэлтээр Монгол Улс 2025 онд 148 улсаас 65-т эрэмбэлэгдэж 20 байраар урагшиллаа

Жендэрийн эрх тэгш байдлыг хангах үйл ажиллагааны хэрэгжилт, үр дүнгийн талаар Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Дэлхийн эдийн...

img

5 цагийн дараа

“Алт-3” аяныг хэрэгжүүлнэ 

Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх, төлбөрийн тэнцлийн болон төгрөгийн ханшийн дарамтыг бууруулах, эдийн засгийн тогтвортой ба...

img

4 цагийн дараа

2025 онд нийт  8702 иргэнд 961.6 газар өмчлүүлнэ

“Улсын хэмжээнд 2025 онд эзэмшүүлэх, ашиглуулах зарим газрын байршил, хэмжээ, зориулалтын жагсаалт батлах тухай” Засгийн газрын тогт...

img

4 цагийн дараа

Узбекистаны Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар хүрэлцэн ирсэн Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёевий...

img

4 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд