Улаанбаатар

weather

Loading weather data...

6 сарын 25

Валютын ханш

value

мэдээ

Л.Дэлгэрзул: Иргэд үерийн усыг шууд туулж буй нь сүрьеэтэй хүний вирус агуулсан цэрийг арьсандаа нааж байгаагаас ялгаагүй

trend

Админ

img

2025 оны 6 сарын 25

img

33

news-img

Орчны эрүүл мэнд судлаач, хүний их эмч Л.Дэлгэрзултай бороо, үерийн ус нь халдварт өвчний эрсдэлийг нэмэгдүүлж байгаа талаар ярилцлаа.


-Уржигдар Улаанбаатар хотод их хэмжээний бороо орж үер буусан. Энэ үерийн усан дундуур иргэд алхсан. Энэ нь эргээд иргэдийн халдварт өвчнөөр өвчлөх эрсдэлийг нэмэгдүүлж байна уу?

-Тийм ээ. Орчны бохирдлыг нянгийн буюу амьд биетийн, химийн бохирдуулагч гэж ангилдаг. Яагаад үерийн ус орсон нөхцөлд үүнийг аюултай, эрсдэлтэй гэж үзэж байгаа вэ гэх асуултыг зарим хүн асууж байна. Бороо орж, үер буухаас өмнө газар хуурай байхад муур нохойнууд нэг, цэг дээр ялгадсаа үлдээдэг. Энэ нь тэндээ байж л байна. Хүний ялгадас ч үүнд багтана. Жишээ нь, зарим хүн энд тэндхийн булан тохойд нуугдаж бие засдаг шүү дээ. Энэ нь тэр хэсгийн газрыг илүү их бохирдуулж байдаг. Харин зуны улиралд бороо орохоор хөрсөн дээр байгаа бүх амьд биетүүдийг буюу нөгөө ялгадсуудыг уусгаж аваад жигд тараадаг. Гэрийн тэжээвэр бус муур, нохойнууд маш их гэдэсний шимэгчтэй. Мөн нус, цэрээ ил задгай булан тохойд хаясан бол таны арьсанд хэзээ ч хүрэхгүй, зөвхөн гутлын уланд наалддаг. Гэтэл уржигдар өдрийнх шиг үер буувал эрсдэлт нөхцөл байдал үүснэ.

-Борооны ус ил задгай хаясан нус, цэрийг ч гэсэн өөртөө шингээгээд жигд тараана гэсэн үг үү?

-Нэг ёсондоо иргэд үерийн усыг шууд туулж буй нь сүрьеэтэй хүний вирус агуулсан цэрийг арьсандаа нааж байгаагаас ялгаагүй. Зөвхөн жишээ татахад ийм байна. ийм бохир үерийн ус туулаад гэртээ ороод гутлаа гараараа тайлах тохиолдол бий. Өөрөө ч мэдэлгүй гараа нүүрэндээ, амандаа хүргэдэг, нүдээ нухдаг. Нэмээд хэлэхэд, бүх хүмүүсийн хамгийн их мэддэг гэдэсний халдварт өвчин болон ямар ч төрлийн халдварууд дамжих магадлал маш өндөртэй. ийм нөхцөлд ихэвчлэн суулгалт өвчний халдварын эрсдэл нэмэгддэг. Суулгалт өвчин нь 0-5 насны хүүхдийн нас баралтын тэргүүлэх шалтгаануудад багтдаг өвчлөл юм. Тиймээс үерийн усны бохирдлоос үүдэн бага насны хүүхдүүдэд гэдэсний суулгалт үүсэх эрсдэл бий. Тиймээс аль болох иргэд борооны ус туулахаас зайлсхийх хэрэгтэй. Усны гутал өмсөж, гэртээ орсны дараа гутал хувцсаа ариутгаж, гараа тогтмол сайтар савандаж угааж байхыг зөвлөе. Мөн эцэг эхчүүд бороо орсны дараа хүүхдүүдээ гадаа тоглуулахгүй байх хэрэгтэй.

-Их хэмжээний бороо орж нүхэн жорлонг усаар дүүргээд гудамж талбай руу ч хальж урсаж буй нь халдвар үүсэх нөхцөлийг бүрдүүлж байна уу?

-Би уржигдар яг бороо орж байх үед сошиалд пост бичсэн юм. Энэ асуудлын тухайд хүмүүс намайг ямар ч баримтгүй зүйл ярилаа гэж шүүмжилсэн. Жорлон руу үерийн ус дүүрээд хальсан гэдгийг яаж батлах юм гэсэн. Тэгвэл Нийслэлийн мэргэжлийн хяналтын лаборатори 74 цагт тогтмол дээж авч шинжилгээ хийдэг гэнэ. Энэ газрууд нянгийн, амьд биетийн бохирдлыг тогтмол гаргаж байх ёстой. Тэгэхээр гэдэсний халдвар жорлонгийн бохирдол байна уу, үгүй юу гэдгийг гаргасан юм. Миний пост бичсэн шалтгаан гэвэл заавал жорлон руу үерийн ус орж дүүрээд халиагүй ч гэсэн хөрсөн дээр ил байгаа нус, цэр, хүн болон амьтны ялгадас гээд бүгд халдварлах чадвартай. Хамгийн гол нь бид гараараа нохой, муурны ялгадас барьж авдаггүй учраас л халдвар авдаггүй шүү дээ. Харин энэ борооны болон үерийн ус халдварын эрсдэлийг улам нэмж байна. Өөрөөр хэлбэл, нус цэр, ялгадсуудыг нэг дор холиод хүн рүү урсгаж байгаа юм. Улаанбаатар хотын өндөрлөг цэгт байрладаг Гандангийн дэнж гэх газар бий. Тэнд нүхэн жорлон ухсаар байгаад хөрсний маш их бохирдолтой болсон гэж сонссон. Жишээлбэл, энэ нь борооны усанд халиад дээшээ угаагдаад гардаггүй юм аа гэхэд тэр орчмын гадаргуу дээр байсан угаадас ч гэсэн бүгд наашаа гарч ирнэ. Угаадсанд маш их хэмжээний өөх тос агуулагддаг учраас нянгийн үржих таатай орчин бүрддэг юм. Тиймээс хүн бүр дор бүрнээ эрүүл ахуйн ариун цэврийг маш сайн сахих хэрэгтэй.

 

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Даншиг наадамд оролцох компаниудын мандатыг олголоо

Даншиг наадам-Хүрээ цам 2025” шашин соёлын наадамд үзэсгэлэн, худалдаагаа гаргах үндэсний үйлдвэр эрхлэгчийн мандатыг өнөөдөр олголо...

img

2 цагийн дараа

Жендэрийн ялгаатай байдлын үзүүлэлтээр Монгол Улс 2025 онд 148 улсаас 65-т эрэмбэлэгдэж 20 байраар урагшиллаа

Жендэрийн эрх тэгш байдлыг хангах үйл ажиллагааны хэрэгжилт, үр дүнгийн талаар Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Дэлхийн эдийн...

img

2 цагийн дараа

“Алт-3” аяныг хэрэгжүүлнэ 

Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх, төлбөрийн тэнцлийн болон төгрөгийн ханшийн дарамтыг бууруулах, эдийн засгийн тогтвортой ба...

img

1 цагийн дараа

2025 онд нийт  8702 иргэнд 961.6 газар өмчлүүлнэ

“Улсын хэмжээнд 2025 онд эзэмшүүлэх, ашиглуулах зарим газрын байршил, хэмжээ, зориулалтын жагсаалт батлах тухай” Засгийн газрын тогт...

img

1 цагийн дараа

Узбекистаны Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар хүрэлцэн ирсэн Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёевий...

img

1 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд