мэдээ
Таны ганцхан инээмсэглэл хэн нэгэнд аз жаргал бэлэглэдэг гэдгийг мэдэх үү DNN.mn
МӨНХЖАРГАЛЫН МӨНХЦЭЦЭГ
2024 оны 11 сарын 24
21
Өглөө болгон нэгэн жаал хүү надад ийм мэдрэмж өгдөг юм. Хүүхдийн маань цэцэрлэгийн ангийн хүүхэд л дээ. Эелдэг дулаахан харцаар өглөө болгон надтай чин сэтгэлээсээ инээмсэглэн мэндэлнэ.
Хүүхдээ тэвэрч үнсчихээд явах бүрт тэр хүү гүйж ирээд “Амжилт хүсье” гээд бас намайг тэвэрдэг. Түүний энэ гэгээхэн хандлага, мишээл тодруулсан хөөрхөн царай хэн нэгэнд аз жаргалын даавар ялгаруулах увдистай. Хүн бүрд ийм увдис оршдог. Тэр нь маш энгийн. Таны нүүр дүүрэн инээмсэглэлээс л эхэлнэ.
Би машиндаа байнга нэг газраас шатахуун авдаг. Яагаад гэвэл тэдний шатахуун түгээгч эмэгтэйн харилцаа надад эерэг сэтгэгдэл төрүүлж чаддаг юм. Хорголон хар нүдээрээ инээж ирээд л “Манайд тавтай морилно уу. Та дараа дахин ирж үйлчлүүлээрэй. Замын хөдөлгөөндөө аюулгүй зорчоорой” гээд үргэлж чин сэтгэлээсээ хэлэх нь хэчнээн таатай сайхан гээч. Уур бухимдал буцалсан их хотод танихгүй нэгнээс мэдрэх энэ мэт энгийн үг, үйлдэл стрессийг анагаах жор юм шүү. Сайхан сэтгэл, сайхан үг, сайхан инээмсэглэл бүхэн ямар ч үнэ төлбөргүй. Тийм болохоор бусдад харамгүй зориулдаг эерэг нэгэн байгаарай. Хариуд нь та ч бас аз жаргалыг мэдрэх болно.
“Болор цом 42” наадамд сүүлийн шатанд шалгарсан 28 уран бүтээлч DNN.mn
Эгшиглэнт эхийн хишигт найрагч тодруулах “Болор цом 42” наадамд 201 хүн бүртгүүлж, 198 хүн шүлгээ ирүүлснээс дараах найр...
7 цагийн дараа
“Өдрийн сонин”-д бүх төрлийн шуурхай зар, зар мэдээ өдөр тутам хэвлэгдэж байна DNN.mn
Монголын хамгийн олон уншигч, захиалагчтай Өдрийн сонинд бүх төрлийн үгэн зар өдөр тутам хэвлэгдэж байна. Өдрийн сониныг хэвлэмлээр ...
7 цагийн дараа
Орон нутгийн замуудын нөхцөл байдлыг хүргэж байна DNN.mn
Өнөөдрийн орон нутгийн замуудын нөхцөл байдлыг танилцуулж байна. А0301 дугаартай Улаанбаатар-Арвайхээр чиглэлд явган шуургатай байна...
6 цагийн дараа
Дорнодын замд осол гарч 7 хүн амиа алджээ
Дорнод аймгийн замд энэ сарын 23-нд зам тээврийн осол гарч, 7 хүн амиа алджээ. Тодруулбал, Ланд 200 маркийн автомашин Ford маркийн м...
6 цагийн дараа
Таны ганцхан инээмсэглэл хэн нэгэнд аз жаргал бэлэглэдэг гэдгийг мэдэх үү DNN.mn
Өглөө болгон нэгэн жаал хүү надад ийм мэдрэмж өгдөг юм. Хүүхдийн маань цэцэрлэгийн ангийн хүүхэд л дээ. Эелдэг дулаахан харцаар өглө...
5 цагийн дараа
Сэтгэгдлүүд