Улаанбаатар

weather

Loading weather data...

11 сарын 29

Валютын ханш

value

мэдээ

Гурвалжингийн гүүр орчимд том оврын автомашинууд байршиж байсан газрыг чөлөөллөө DNN.mn

trend

Админ

img

2024 оны 11 сарын 28

img

57

news-img

Баянгол дүүргийн 29 дүгээр хороо, Гурвалжингийн гүүр орчимд том оврын машин, механизм олноор байршдаг учраас хөрс бохирдож, тухайн орчимд амьдарч буй иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдалд сөрөг нөлөө үүсгэж байсан. Тиймээс нийслэлийн Засаг даргаас өгсөн үүрэг чиглэлийн дагуу тус байршилд үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, иргэдтэй тохиролцон газрыг чөлөөлж, ирэх хавраас тохижилтын ажил хийхээр төлөвлөжээ. Энэ талаар Баянгол дүүргийн менежер Ж.Баатараас тодрууллаа.

Тэрбээр “Гурвалжингийн гүүрний урд хэсэгт “Тэхийн зогсоол” нэртэй том оврын машин, механизмаар түрээсийн үйлчилгээ үзүүлдэг иргэд, аж ахуйн нэгжүүдийн байрлаж байсан газрыг чөлөөлсөн. Нийслэлийн Засаг дарга Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн дээр үүрэг өгсний дагуу Баянгол дүүргийн Засаг даргын захирамж гарч, биелэлт хэрэгжиж байна. Том оврын машин, механизмаар түрээсийн үйлчилгээ үзүүлдэг иргэд, аж ахуйн нэгжүүдтэй хэлэлцэж, тохиролцож тухайн орчмын иргэдийн аюулгүй амьдрах орчныг бүрдүүлэх үүднээс газрыг чөлөөлсөн. Ирэх хавраас чөлөөлсөн газарт шаардлагатай тохижилтын ажлыг хийнэ. Харин том оврын машин, механизмын түрээсийн үйлчилгээг СХД-ийн 22-ын товчооны Авто худалдааны төвийн эзэмшлийн газарт нүүлгэж байна. Харуул, хамгаалалт, аюулгүй байдлыг хариуцан ажиллах учраас нэг техникийг өдрийн 5000 төгрөгийн түрээстэй байршуулахаар тохиролцсон” гэв.

Ингэснээр Улаанбаатар хотын төвийн байршилд том оврын машин механизмын түрээсийн үйлчилгээг үзүүлэхгүй, төвлөрсөн цэгээс үйлчилгээ авахаар болж байна. Цаашид Гурвалжингийн гүүр орчмын төмөр замаа дагасан байршилд том оврын техникээр ачаа зөөвөрлөдөг аж ахуйн нэгж, байгууллагын агуулахуудыг хотоос зайтай байлгахад шат дараатай арга хэмжээ авах юм.

Түүнчлэн хот, нийтийн аж ахуйн ажлууд дүүргүүдэд шилжсэнтэй холбоотойгоор Баянгол дүүргийн хэмжээнд өнгөрсөн жилтэй харьцуулахад ажиллах хүч болон техник хэрэгслийн тоо 3 дахин өссөн байна. Тодруулбал, 2023 онд тус дүүрэгт зам, талбайн цэвэрлэгээ, үйлчилгээний 4 компани үйл ажиллагаа явуулж байсан бол 2024 онд 12 компанийн 600 гаруй ажилтан, албан хаагч цас орсон үед зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээг хариуцан ажиллаж байна.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

ЗУРХАЙ: Өнөөдөр улаагчин тахиа өдөр DNN.mn

Аргын тооллын арваннэгдүгээр сарын 29, Сугар гариг. Билгийн тооллын 29, Хонгорцог одтой, улаагчин тахиа өдөр. Өдрийн наран 08:18 цаг...

img

7 цагийн дараа

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн байна DNN.mn

Хур тунадас: Нутгийн зүүн хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Увс нуурын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-...

img

7 цагийн дараа

ТОЙМ: “Жижиг намууд үнэндээ ардчилалд очих саналыг тарамдуулж, МАН-ыг ялалт байгуулахад л хэрэг болдог” хэмээн өгүүллээ DNN.mn

“Өдрийн сонин”-ы баасан  гаригийн дугаар хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна. “Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт Улсын Их хурлын гишүүн...

img

7 цагийн дараа

Монгол улсад “Оросын филологийн сургууль 2024” үүд хаалгаа нээлээ DNN.mn

Өнөөдөр буюу 2024 оны арваннэгдүгээр сарын 28-ны өдөр Монгол Улсад орос хэлний сургалтын чанарыг сайжруулах, монгол сургуулийн сураг...

img

4 цагийн өмнө

Гурвалжингийн гүүр орчимд том оврын автомашинууд байршиж байсан газрыг чөлөөллөө DNN.mn

Баянгол дүүргийн 29 дүгээр хороо, Гурвалжингийн гүүр орчимд том оврын машин, механизм олноор байршдаг учраас хөрс бохирдож, тухайн о...

img

7 цагийн өмнө

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд