нийгэм
ТББХ: Ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг баталлаа DNN.mn
Админ
2024 оны 12 сарын 02
67
Монгол Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр /2024.12.02/ хуралдаж, Ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцлээ.
Тогтоолын төсөлд Монгол Улсын Засгийн газраас 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн Улс төрийн намын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах үүрэг бүхий ажлын хэсгийг Байнгын хорооны дарга Ж.Бат-Эрдэнээр ахлуулан, УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар, О.Цогтгэрэл, Э.Одбаяр, Г.Уянгахишиг нарын бүрэлдэхүүнтэй байгуулахаар тусгажээ.
Тогтоолын төсөлтэй холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн гараагүй бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар Байнгын хорооны тогтоолын төслийг баталлаа хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Алслагдсан сумдын 95 сургуульд зөөврийн компьютер өглөө DNN.mn
Боловсролын яам, Гадаад харилцааны яам, Олон улсын энэрлийн байгууллага хамтран хот, хөдөөгийн боловсролын ялгааг бууруулах, цахим с...
3 цагийн дараа
ОБЕГ: 4905 иргэний амь нас, 360 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллаа DNN.mn
Онцгой байдлын байгууллагаас 2024 онд дэвшүүлсэн зорилт, хэрэгжүүлсэн үйл ажиллагаагаа дүгнэж, тайлангийн хурлаа зохион байгууллаа. ...
2 цагийн дараа
“Цөмөөч ханхүү ба хулганын хаан” балетад хүүхдүүд ээжтэйгээ тоглоно DNN.mn
“Цөмөөч ханхүү ба хулганын хаан” балетыг ирэх бямба, ням гарагт СТӨ-нд 150 хүүхэд, томчуудын бүрэлдэхүүнтэй тоглох тус балетад гурва...
2 цагийн дараа
Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газар мега төслүүдийн эхэнд эрэмбэлэгдсэн төслүүдээ өргөн барьж байна DNN.mn
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын чуулганд үг хэллээ. Хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна. Тэрбээр, Эрхэм монголчу...
1 цагийн дараа
Ирэх 7 хоногт томуугийн дэгдэлт оргил үедээ хүрэхийг анхааруулж байна DNN.mn
Томуугийн дэгдэлттэй холбоотойгоор 11 сараас эхлэн эмнэлгүүдийн ачааллыг зөв хуваарилах зохион байгуулалт хийж, нэмэлт ор дэлгэн ажи...
1 цагийн дараа
Сэтгэгдлүүд