Улаанбаатар

weather

Loading weather data...

12 сарын 27

Валютын ханш

value

мэдээ

ОБЕГ: 4905 иргэний амь нас, 360 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллаа DNN.mn

trend

Админ

img

2024 оны 12 сарын 26

img

44

news-img

Онцгой байдлын байгууллагаас 2024 онд дэвшүүлсэн зорилт, хэрэгжүүлсэн үйл ажиллагаагаа дүгнэж, тайлангийн хурлаа зохион байгууллаа. Хурлын эхэнд ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян 2024 онд дэвшүүлсэн зорилт, хэрэгжилтийн талаар танилцуулга хийсэн юм.

Тухайлбал, улсын хэмжээнд 2024 онд нийт 4905 удаагийн аюулт үзэгдэл, ослын тохиолдож бүртгэгдэж, Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 7890 хүний амь нас, аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн 360 орчим тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллаа.
Гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээний хүрээнд улсын нийт өрхийн 42.4 хувьд урьдчилан сэргийлэх, сэрэмжлүүлэх арга хэмжээг хүргэж ажилласнаар объектын гал түймрийн улмаас учирсан хохирлын хэмжээ өмнөх оны мөн үетэй харьцуулахад 5.1 тэрбум төгрөг буюу 14.3 хувиар, тэр дундаа шатсан гэр, орон сууцны тоо 51 хувиар, нас барсан хүний тоо 18.6 хувиар буурсан үзүүлэлттэй байна.
Монгол Улсын гамшигтай тэмцэх чадавхыг бэхжүүлэх, төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэх, албаны бэлтгэл бэлэн байдлыг дээшлүүлэх зорилгоор Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх сургалт, судалгаа, туршилт, үйлдвэрийн төв 123 дугаар ангийг шинээр байгуулж, үйл ажиллагааг нь эхлүүлж, нийслэлийн Чингэлтэй, Хан-Уул, Сонгинохайрхан дүүрэг, Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл тосгон, Ерөө сумын Бугант тосгон, Дорноговь аймгийн Хатанбулаг, Өмнөговь аймгийн Ханбогд сумдад Гал түймэр унтраах, аврах анги, Сэлэнгэ аймгийн Цагаануур суманд Эрэн хайх, аврах салбар,нийслэлийн Багануур, Архангай аймгийн Эрдэнэмандал, Завхан аймгийн Отгон, Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд Эрэн хайх, аврах бүлгийг тус тус шинээр байгууллаа.
Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүхийн санаачилгаар Хөвсгөл нуурын эко системийг хамгаалах, нуурын ёроолын аюултай хог хаягдлыг цэвэрлэх, бохирдлыг бууруулах, живсэн тээврийн хэрэгслийг илрүүлэх, байршлыг тогтоох, татан гаргах ажлыг зохион байгуулж, “Сүхбаатар” хөлөг онгоц болон бусад 11 автомашин, техник хэрэгслийг 33.4-171 метрийн гүнээс татан гаргаж, тэдгээрт агуулагдаж байсан 50 орчим тонн шатахуун, тос тосолгооны материал, аюултай хог хаягдлыг аюулгүй болгосон юм.

Онцгой байдлын байгууллагын бие бүрэлдэхүүний цалин, хөлсийг цалингийн сүлжээ болон зэрэглэлийг өсгөснөөр 2023 онтой харьцуулахад офицер бүрэлдэхүүний цалин дунджаар 18.5 хувь, ахлагч бүрэлдэхүүний цалин дунджаар 19.6 хувиар тус тус өссөн байна.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

ЗУРХАЙ: Өнөөдөр хөхөгчин үхэр өдөр DNN.mn

Аргын тооллын арванхоёрдугаар сарын 27, Сугар гариг. Билгийн тооллын 27, Хонгорцог одтой, хөхөгчин үхэр өдөр. Өдрийн наран 08:41 цаг...

img

8 цагийн дараа

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 14 хэм хүйтэн байна DNN.mn

Хур тунадас: 23-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 24-нд баруун аймгуудын нутгийн зарим газар...

img

8 цагийн дараа

ТОЙМ: “Монгол ном яагаад “бестселлер”-ээр шалгарахгүй байна вэ” хэмээн өгүүллээ DNN.mn

“Өдрийн сонин”-ы баасан  гаригийн дугаар хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна. “Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт Монголын барилгын үндэ...

img

8 цагийн дараа

Алслагдсан сумдын 95 сургуульд зөөврийн компьютер өглөө DNN.mn

Боловсролын яам, Гадаад харилцааны яам, Олон улсын энэрлийн байгууллага хамтран хот, хөдөөгийн боловсролын ялгааг бууруулах, цахим с...

img

6 цагийн өмнө

ОБЕГ: 4905 иргэний амь нас, 360 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллаа DNN.mn

Онцгой байдлын байгууллагаас 2024 онд дэвшүүлсэн зорилт, хэрэгжүүлсэн үйл ажиллагаагаа дүгнэж, тайлангийн хурлаа зохион байгууллаа. ...

img

7 цагийн өмнө

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд