мэдээ
Гүржийг алдвал Кавказын нурууны бүх улсыг алдана DNN.mn

Админ
2024 оны 12 сарын 03

107

Гүржийн нийслэл болон бусад хотод болсон эсэргүүцлийн жагсаал дөрөв дэх өдрөө үргэлжилж, жагсагчид цагдаа нарын хооронд мөргөлдөөн гарчээ. Цагдаа нар жагсагчдын эсрэг резинэн сум, хий, усан буу ашиглаж байгаа бол жагсагчид салютаар цагдаа нарыг буудаж байна. Өчигдөр орой Гүржийн нийслэлд жагсагчид болон цагдаа нарын хооронд ширүүн мөргөлдөөн гарч, парламентын ордны хэд хэдэн цонхонд галын дөл харагдаж байгааг Франс Пресс агентлагийн сурвалжлагч мэдээлэв. Жагсагчид парламентын байрнуудын нэгийг шатаасан ч хэсэг хугацааны дараа галыг унтраасан гэж DW-ийн сурвалжлагч мэдээлэв. “Paper Kartuli” тelegram суваг “Өнөөдөр өргөн чөлөөнд өчигдрийнхөөс илүү олон хүн цугларч байгаа бөгөөд өмнөх өдөр шатсан хуванцар болон цагдаагийн хэрэглэсэн нулимс асгаруулагч хийн үлдэгдэл үнэртэж байна” гэж бичсэн байна.
Ерөнхий сайд Иракли Кобахидзе “Гүрж улсыг Европын Холбоонд элсэх асуудлыг 2028 он хүртэл түр зогсоож, энэ хугацаанд тус улс Европын Холбооны төсвийн буцалтгүй тусламж, зээлээс бүрэн татгалзаж байна” гэж мэдэгдсэний дараа Тбилиси болон Гүржийн Батуми зэрэг бусад томоохон хотуудад иргэдийн эсэргүүцлийн жагсаал эхэлсэн. Сонгуулийн луйвар хийж суудалдаа үлдсэн одоогийн төр засгийнхан ийнхүү багаа хуулж, “Монгол ялна” гээд “Оросууд ялсан” шиг эрх баригч “Гүржийн мөрөөдөл” нам нь үнэндээ бол “Оросын мөрөөдөл” нам болох нь дэлхий нийтэд тодорхой болсон билээ. Гүржийн ерөнхий сайд Ираклий Кобахидзе “Манай нам хөл бөмбөгчин асан Михаила Кавелашвилийг ерөнхийлөгчид нэр дэвшүүлж байгаа бөгөөд ерөнхийлөгчийн сонгууль энэ сарын 14-нд, тангараг өргөх ёслол 29-нд болно. Одоогийн ерөнхийлөгч Саломе Зурабишвили бүрэн эрхээ энэ сард дуусгах ёстой” гэж мэдэгдэв. Харин Гүржийн ерөнхийлөгч Саломе Зурабишвили телевизээр “Хууль ёсоор сонгогдсон парламент байгуулагдах хүртэл албан тушаалдаа би хэвээр үлдэнэ. Гүржид өнөөдөр хууль ёсны парламент байхгүй байна. Хууль бус парламент шинэ ерөнхийлөгчөө сонгох эрхгүй. Тиймээс тангараг өргөх ёслол байж болохгүй. Иймээс хуулийн дагуу сонгогдсон парламент миний оронд хэн нэгнийг сонгох хүртэл миний бүрэн эрх хүчинтэй байх болно” гэж мэдэгдэв. Харин ерөнхий сайд Ираклий Кобахидзе “Гүржийг украинчлахыг зөвшөөрөхгүй” гэж мэдэгдээд, өнгөрсөн дөрвөн өдөр нийт 200 гаруй жагсагчийг цагдаа нараар баривчлуулав.
Харин Гүрж төдийгүй ЗХУ-ын “ивээлд байсан” бүх улс оросуудаас зугтаад байдгийн цаад учир нь энэ юм. Оросууд улс байгуулж Европын улсуудын хөгжлийн нөлөөгөөр зэвсэгжиж цэрэгжив. Ингээд баруунд байгалийн бэлэн баялгийг нь гаргах гэж зэвсэг муутай иргэдтэй, өргөн уудам нутагтай болов. Москва “Ядуу иргэдийг захирахад амархан байдаг” гэж үздэг учир эзэлсэн нутгийнхаа иргэдийг байтугай өөрийн орос иргэдээ ч сайн сайхан амьдруулах хүсэл байсангүй. Үр дүнд нь ОХУ өнөөдөр Европын ил жорлонтой үлдсэн ганц улс болж, ивээлд нь орж хаширсан бүх улс тэднээс зугтаж байгаа билээ. Харин Гүрж улсын хувьд иргэдтэйгээ хамт жагсаж байгаа ерөнхийлөгч Саломе Зурабишвилийн мэдэлд Батлан хамгаалах хүчин байгаа. Олон улсад аль талд нь Батлан хамгаалах хүчин байна тэр тал ялдаг бичигдээгүй хууль үйлчилдэг юм. Харин Оросууд Гүржийг алдана гэдэг Кавказын нурууны улсуудыг алдана гэсэн үг билээ.





Манай улсын эмэгтэй шигшээ баг өнөөдөр Күүкийн арлуудын эсрэг тоглоно
FIBA Women’s Asia Cup 2025″ тэмцээн үргэлжилж байна. Өнөөдөр манай улсын эмэгтэй шигшээ баг “В” дивизионий т...
5 цагийн дараа
Н.Тавинбэх: Галд өртсөн барилгыг энэ сарын 25-наас буулгаж, барилгын ажлыг эхлүүлнэ
Ерөнхий сайд Г.Занданшатар ТЭЦ-3-ын нөхцөл байдалтай танилцаж байна. Энэ үеэр тус цахилгаан станцад Бүрэн эрхт төлөөлөгчөөр томилогд...
5 цагийн дараа
Баяр наадмын өдрүүдэд 14 иргэн гол, усанд амиа алджээ
Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан ОБЕГ-ын Ажиллагааны шуурхай штабт ажиллаж...
5 цагийн дараа
Улаанбаатар Их дуулга”-д оролцох Бахрейны жүдочид ирлээ
Жүдо бөхийн насанд хүрэгчдийн “Улаанбаатар Их дуулга” тэмцээн энэ сарын 25-27-ны өдрүүдэд “AIC Steppe Arena”-д болно. Олон улсын жүд...
5 цагийн дараа
Т.Цамбалхүндэв: Дуучин Н.Төмөрхуягт шоглуулснаа мэдэхгүй нутаг буцаж билээ
ӨДРИЙН СОНИНЫ АРХИВААС………………… Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Төмөр-Очирын Цамбалхүн...
4 цагийн дараа
Сэтгэгдлүүд