Улаанбаатар

weather

Loading weather data...

12 сарын 04

Валютын ханш

value

мэдээ

“Өдрийн сонин”-ы дулаан арал худалдаж авах санаа 25 дахь өвөлдөө үргэлжилж байна DNN.mn

trend

МӨНХЖАРГАЛЫН МӨНХЦЭЦЭГ

img

2024 оны 12 сарын 04

img

1

news-img

Энэ ертөнцийн хамгийн өрөвдөлтэй ядуусыг нэрлэ гэвэл шууд л Улаанбаатар хотын гэр хорооллынхон бодогддог. Яагаад гэвэл бусад орны ядуус ядаж л даардаггүй. Тэдэнд хөлдөж үхэх аюул байхгүй. Өлсөж, туйлдаж, ядарч зүдэрсэн ч осгож, бээрэхийн зовлон нь арай хол юм даа. Гэтэл манай ядуусын өмнө орчлонгийн бүх сорилт овоолгоотой байна. Хүйтний эрч чангаруут нүүрснийхээ утаанд, бөөн бөөнөөрөө угаартаж үхэцгээнэ. Зам дээр бээрч яваад хальтирч унаад хөл гараа хугална. Халамцуу, гөлөмцүүхнүүд нь гудамжинд тасарч ойчоод хөлдүүс болчихно. Агаарын бохирдол нь ард түмний амь насанд заналхийлнэ. Хот тэр аяараа хорт хавдрын голомт болоод удлаа. Үнэндээ энэ хорвоод Монголын ядуус шиг аргаа барсан, өрөвдөлтэй хүмүүс алга.

Дэлхийн улс орнуудын нийслэлээс хамгийн хахир хүйтэн цэг нь Улаанбаатар. Өвөл нь илүү хатуу болдог. Бүхэл бүтэн гурван сар буюу жилийн 365 хоногийн гуравны нэгд нь чөмөг царцам хүйтэн үргэлжилнэ шүү дээ. Ийм нөхцөлд ядуусын зовлон л нэмэгдэж, тамир нь тасардаг жамтай. Өвөл яалт ч үгүй айл гэрийн эдийн засагт хорлонтой улирал. Хамаг байдгийг нь ховх сордог. Хүйтнийг сөрөхийн тулд хоол хүнс, хувцас хунар, унаа тэрэг рүүгээ бүх мөнгөө юүлнэ. Тэгсэн хэрнээ л тэсч үлдэхэд хэцүү. Тачигнасан хүйтэнд ядуус өлсөнө, даарна, угаартана. Ёстой л энэ ертөнцийн там гэгч болдог, өвлийн гурван сар. Ямар сайндаа л “Онд мэнд оров уу” гэсэн хэллэг үүсэх вэ. Амьд мэнд дулаантай золгов уу л гэсэн үг л дээ. Муу дээр нь муухай гэгчээр сүүлийн жилүүдэд утаанаас болж хорт хавдар монголчуудыг дарлаж байна. Өдөрт хавдраар 14 хүн нас барж байна гэж бодохоор яваандаа энэ улсад хүн үлдэх нь үү. Хавдрын эмнэлэг нь хүнээ авч дийлэхээ болилоо. Энэ өвчин хүүхэд, хөгшид ялгахгүй залгих болсон нь гэр хорооллын яндангаас гарч байгаа утааны хор уршиг. Бас шахмал түлшиндээ хордож, угаартаж нас барах иргэдийн тоо жилээс жилд ихэссэн. Нийслэлийн гэр хорооллынхон хөлдөж үхэхгүйн тулд сайжруулсан түлшээр галаа ноцоохоос өөр сонголт ч алга. Цахилгаанаар дулаанаа шийдье гэхээр нэгд, ядуус үнийг нь хүчрэхгүй. Хоёрт, станцууд нь эрчим хүчээ нийлүүлж дийлэхгүй. Энэ янзаараа нийслэлчүүд утаанаас мөддөө салж чадахгүй байх. Төр засгийг хараад ч нэмэргүй. Эрх баригчдад утаанаас салах шийдэл сонин биш. Харин утаагаар яаж өөрсдөдөө ашиг хийх вэ гэдэг нь чухал. Уг нь технологийн эрин үед утаанаас хялбархан салчих боломжууд дэлхийгээр дүүрэн байгаа. Саяхан л хамгийн их утаатай хотоор нэрлэгддэг байсан Бээжинг хар л даа. Хэчнээн сайхан цэлмэг болов. Эх орон, ард түмнээ боддог улсын төр засаг ийм л байдаг юм байна.

Дэлхий ертөнц оршиж байгаа цагт Монгол оронд өвөл ирдгээрээ л ирнэ. Улаанбаатар хамгийн хүйтэн хот хэвээрээ л байна. Гэвч ирээдүйд өнөөдрийнх шиг өвөлд дарлуулж амьдрахгүй байх боломж бидэнд бий. Шийдэл нь дулаан газартай л болох хэрэгтэй байна. Хүйтний зовлонг ажрахгүй, тааваараа сайхан өвөлждөг болцгоовол хэчнээн жаргалтай вэ. Туулж барахгүй цэлгэр уудам нутгийнхаа хоосон газраар нь солилцоо хийгээд дулаан арал худалдаж авах юм сан. Тэнд нь ядарсан монголчуудаа өвөлжүүлдэг байя.

Манай сонины дулаан арал худалдан авах энэ санаачилга 25 дахь өвөлдөө үргэлжилж байна. Одоо үүнийг ажил хэрэг болгох ёстойг монголчууд жилээс жилд мэдэрч байгаа. Анх энэ санааг нийгэмд гаргаж ирэх үед хүмүүс их цочмог хүлээж авдаг байв. “Хэн бүхэнд заяахгүй тансаг байгальтай хэрнээ харийн оронд арал худалдаж авна гэж юугаа донгосоод байгаа юм бэ. Эх орноо худалдах гэлээ” гэх маягтай янз бүрээр хэлж, шоолдог байлаа. Хэсэг хугацааны дараа “Нээрээ бид чинь ямар нөхцөлд амьдраад байна вэ. Яагаад ийм шийдэл байж болохгүй гэж.

Үнэхээр өөрийн гэсэн аралтай болж болдог хэрэг үү” гээд эргэлздэг боллоо. Харин өнөө цагт нийгмийн хандлага өөрчлөгджээ. Бүгд дулаан аралтай болохыг хүсч байна. Өвөл хаяанд ирэнгүүт л хүн болгон дулаан арал дээр очиж өвөлжих юмсан гэцгээдэг болж. Хүйтний улиралд монголчуудын 30 гаруй хувь нь арлын дулаан орон руу аялж, зугаалж, амарч байна. Тэдний цөөнгүй хэсэг нь өвөлждөг гэсэн шүү. Ингээд бодохоор “Өдрийн сонин”-ы дэвшүүлсэн дулаан аралтай болох санаа 100 хувь биелэх бүрэн боломжтой.

Хэдүүлээ дулаан аралтай болчихвол эхлээд сургууль, цэцэрлэг, эмнэлэг, амралтын газар байхад л хангалттай. Өвөл нь хүүхэд, хөгшчүүдээ онгоцоор зөөж аваачаад тухтай өвөлжүүлье л дээ. Зундаа эх орондоо ирж амардаг байя. Монголчууд маань өөрийн гэсэн аралтай болчихвол амьдралын чанар эрс сайжраад ирнэ. Үүнийгээ дагаад эрүүл мэндийн асуудлууд ч цөөрнө. Ер нь энэ их хүйтэн монголчуудад улам л стресс нэмэхээс өөр нэмэргүй. Манайхан өвлийн улиралд хамгийн их уур уцаартай болдог биз дээ. Харин халуун зунаар бидэнд энэ бүх зовлон бэрхшээл байдаг бил үү. Дулаан байхад хүний сэтгэл санаа уужуу, тайвуу болдог.

Арлын худалдаа дэлхийд нэлээд дэлгэрсэн. Энэ бизнесээр дагнасан хөрөнгөтнүүд өчнөөн бий. Малайз, Филиппинийг тойрсон хэдэн мянган дулаан арал байна. Тэдгээр арал олон улсын үл хөдлөх хөрөнгийн зах зээл дээр арилжаалагддаг болоод удаж байгаа. Хаана, хаана ямар арал байгааг хайхаар хэдэн зуугаараа хөврөөд гараад ирж байх жишээтэй. Үнийн хувьд байршил, хэмжээнээсээ хамаараад янз бүр. Монгол Улс ашиглагддаггүй элсэн цөлийнхөө нэгээхэн хэсгээс тасдаж өгөөд аралтай болчих бүрэн боломжтой. Дулаан арал худалдаж аваад, ядарсан монголчуудаа өвөлжүүлдэг болгох нь жинхэнэ эх оронч шийдвэр. Учир нь дулаан арал худалдаж авахын үр өгөөж, цар хүрээ нь бидний төсөөлж байгаагаас ч их юм. Тэгэхээр “Өдрийн сонин”-ы гаргаж ирсэн энэ санааг жинхэнээсээ ажил хэрэг болгох хэрэгтэй байна.

М.МӨНХЦЭЦЭГ

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Монголбанк оны эхнээс өссөн дүнгээр 15.8 тонн үнэт металл худалдан авлаа DNN.mn

Монголбанк 11 дүгээр сард 1.6 тонн үнэт металл худалдан авснаа мэдээллээ. Оны эхнээс өссөн дүнгээр нийт 15.8 тонн үнэт металл худалд...

img

1 цагийн өмнө

Жүдочид “Токио-2024” их дуулгад өрсөлдөнө DNN.mn

Япон нийслэл Токио хотод жүдо бөхийн энэ оны сүүлийн их дуулга тэмцээн энэ сарын 7, 8- ны өдрүүдэд болно. Тэмцээнд 47 орны 245 тамир...

img

2 цагийн өмнө

Мас-Рестлингийн ДАШТ-ээс Монгол Улсын баг тамирчид 13 медаль хүртжээ DNN.mn

Мас-Рестлингийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Монгол Улсын баг тамирчид 13 медаль хүртжээ. Ингэснээр Монгол Улс анхныхаа алт...

img

2 цагийн өмнө

Б.Мөнхбат: 207 дугаар байрыг буулгах ажлын худалдан авах ажиллагааг энэ долоо хоногт зарлана DNN.mn

2024 оны нэгдүгээр сард Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Дүнжингарав худалдааны төвийн урд байрлах 207 дугаар байр хий тээвэрлэж я...

img

2 цагийн өмнө

ТБХ: Байнгын хорооны тогтоолын төслүүдийг батлав DNN.mn

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2024.12.04/ хуралдаан 10 цаг 47 минутад эхэлж, гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэв...

img

3 цагийн өмнө

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд