мэдээ
Боловсролын сайд Н.Наранбаяр: Амралт сунгах, хөл хорио тогтоох түвшин үүсээгүй учраас заасан хугацаандаа амраад явна DNN.mn

ЭНХТӨРИЙН МӨНХТҮВШИН
2024 оны 12 сарын 12

187

Хүйтний эрч чангарч, агаарын бохирдол их байгаагаас шалтгаалж бага насны хүүхдүүдийн дунд ханиад, томуугийн тархалт эрс нэмэгдсэн. Ханиад нь хүндэрсэн хүүхдүүд эмнэлгийн яаралтай тусламж үйлчилгээ авах нь ч өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Яг энэ үеэр Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдын улирлын амралт эхлэх гэж байгаа юм. Тэгвэл зарим УИХ-ын гишүүд болон иргэдийн зүгээс энэ удаагийн улирлын ээлжит амралтыг бага ангийн гэлтгүй ЕБС-ийн бүх бүлгийг нийтэд нь амраах асуудлаар санал, сэтгэгдлээ өөрсдийн цахим хуудсаар дамжуулан шаардаж байна. Үүнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн, Боловсролын сайд Н.Наранбаяраас тодрууллаа.
-Нэгдүгээр улирлын амралт энэ сарын 23-наас эхлэх гэж байна. Ханиад, томуугийн тархалт өндөр байгаатай холбоотойгоор зарим эцэг эхчүүд нэгдүгээр улирлын амралтыг бага, дунд, ахлах бүлэгтэй нь хамт амраачихаж болохгүй юу гэдэг саналыг дэвшүүлсэн. Энэ асуудлаар та байр сууриа илэрхийлэхгүй юу?
-Юуны өмнө сургууль, цэцэрлэгийн амралтыг дан ганц Боловсролын яам шууд шийдээд явдаг асуудал биш ээ. Амралтыг зохицуулахдаа холбогдох бусад төрийн байгууллагуудаас мэдээлэл авч, мөн 2024-2025 оны хичээлийн жилийн төлөвлөгөө, бүтцээ харж шийддэг асуудал. Тэгэхээр энэ удаагийн улирлын амралтыг тогтоохдоо бид Эрүүл мэндийн яамтай хамтарч ажилласан. Тус яамнаас өгсөн мэдээллээр бол улсын хэмжээнд томуу, томуу төст өвчний тархалтын түвшин “Улирлын томуу, томуугийн цар тахлын хүндрэлийн үнэлгээ”-гээр алаг цоог дэгдэлтийн түвшинд байна гэдэг мэдээллийг өгсөн. Тиймээс Эрүүл мэндийн сайдын 2022 оны А/373 дугаар тушаалын дагуу амралт сунгах, хөл хорио тогтоох түвшин үүсээгүй байна гэдэг дүгнэлтээр явж байгаа. Гэхдээ цаашид гарах нөхцөл байдлыг бид анхаарч ажиллаж байна. Нэмээд хэлэхэд мэргэжлийн байгууллагын дүн мэдээгээр амбулаторид суурилсан тандалтаар томуу, томуу төст өвчин 7.7 хувьтай байна гэсэн мэдээг өгсөн. Тиймээс Боловсролын яам нь Эрүүл мэндийн яам болон түүний харьяа мэргэжлийн байгууллагуудаас цаг үеийн мэдээллийг тогтмол авч хамтран ажиллаж байна.
-Ер нь ахлах ангийн улирлын амралтыг бага ангийн амралттай нэгтгээд явлаа гэхэд ямар нөлөөлөл бий болох юм бэ?
-Эцэг эхчүүд маань 2024-2025 оны хичээлийн жилийн бүтэцтэй танилцаарай гэж хэлмээр байна. Нөгөөтэйгүүр ахлах ангийн хувьд судлах хичээл, сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө ялгаатай тул хичээллэх хугацаа нь арай урт байдаг. Хүйтний улирал учраас ахлах ангийнхан сүүлийн долоо хоногтоо цахимаар хичээллэх “Цахим долоо хоног” гэсэн бүтцийг энэ хичээлийн жилд бид оруулсан байгаа. Өөрөөр хэлбэл, ахлах ангийнхан энэ сарын 30-наас ирэх сарын 3-ны хооронд цахим сургалттай гэсэн үг.
-Ерөнхий боловсролын сургуулийн бага, дунд, ахлах ангийн нэгдүгээр улирлын амралт яг хэднээс хэдний хооронд явагдахаар байгаа вэ?
-Бага ангийн хувьд энэ сарын 23-наас ирэх оны нэгдүгээр сарын 25-ыг дуустал амарна. Харин дунд ангийн хувьд энэ сарын 30-наас ирэх оны нэгдүгээр сарын 24 хүртэл, ахлах ангийн хувьд ирэх оны нэгдүгээр сарын 6-24-ний өдрийг дуустал амрах хуваарь гарсан.
Э.МӨНХ





ОБЕГ: Гал түймэрт өртөж нас барсан хүний тоо 31.2 хувиар буурсан
Ой, хээрийн болон обьектын түймрийн нөхцөл байдлын талаар УОК-ын Нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү, ОБЕГ-ын Гал түймрэтэй тэм...
8 цагийн дараа
“Qpay” ашиглан цахим “Өдрийн сонин”-ыг уншаарай
“Өдрийн сонин”-ы цахим хувилбарыг “Qpay” ашиглан захиалан унших боломжтой боллоо. Өмнө нь цахим “Өдрийн сонин”-ыг уншихын тулд “Голо...
8 цагийн дараа
Баллонтой 15 кг шингэрүүлсэн шатдаг хий, эд хогшил шатаж байсныг унтраажээ
Онцгой байдлын ерөнхий газраас гал түймрийн талаарх урьд шөнийн мэдээллийг хүргэлээ. Хан-Уул дүүргийн 20 дугаар хороонд гарааш шатаж...
7 цагийн дараа
Толгойтыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох замын ажил үргэлжилж байна
Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох гүүрэн байгууламж, таван нүхэн гарц бүхий 3.9 км авто замын ажил үргэлжилж байна. ...
7 цагийн дараа
Өргөн царигаар жилд 30 сая.тонн, нарийн царигаар жилд 10 сая.тонн ачаа тээвэрлэнэ
Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр зам нь 1-р зэрэглэлийн, 1520 мм өргөн цариг, 1435 мм нарийн царигийн хос замтай, гол замын у...
6 цагийн дараа
Сэтгэгдлүүд

DR. MANIPAL
БҮГДЭЭРЭЭ САЙН БАЙНА
ТА БӨӨРӨӨ 780,000 ДОЛЛАРЫН МӨНГӨНИЙГ ЗАРНА ГЭВЭЛ ЭНЭ ЭМНЭЛГИЙН И-мэйл хаягаар холбогдоно уу: DR.MANIPALHOSPITAL@GMAIL.COM