мэдээ
Баллонтой 15 кг шингэрүүлсэн шатдаг хий, эд хогшил шатаж байсныг унтраажээ

Админ
2025 оны 5 сарын 14

22

Онцгой байдлын ерөнхий газраас гал түймрийн талаарх урьд шөнийн мэдээллийг хүргэлээ.
Хан-Уул дүүргийн 20 дугаар хороонд гарааш шатаж байна гэсэн дуудлагыг 05.13-ны өдрийн 08:00 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 14 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-гийн 10х25 метрийн хэмжээтэй засварын үйл ажиллагаа явуулдаг гараашны 4х5 метрийн хэмжээтэй шал, тааз, хана хэсэг, “Toyota Aqua” загварын суудлын автомашин, “Volkswagen Tiguan” загварын автомашинуудын хөдөлгүүр, бүхээг хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.
Баянзүрх дүүргийн 27 дугаар хороонд шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 05.13-ны өдрийн 13:21 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 34 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Г-гийн 4х8 метрийн хэмжээтэй байшин, 10 метр хашаа шатаж байсныг ажиллаж унтраасан.
Налайх дүүргийн 4 дүгээр хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 05.13-ны өдрийн 13:39 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 28 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Н-ийн 4 ханатай гэр шатаж байсныг ажиллаж унтраасан.
Чингэлтэй дүүргийн 24 дүгээр хороонд хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 05.13-ны өдрийн 14:04 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 74 дүгээр ангийн алба хаагчдыг очиход 0.005 га талбайд шар өвс шатаж байсныг ажиллаж унтраасан.
Баянзүрх дүүргийн 3 дугаар хороонд хогийн цэгт хог шатаж байна гэсэн дуудлагыг 05.13-ны өдрийн 15:34 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход 3х3 метрийн хэмжээтэй хогийн цэгт хог шатаж байсныг ажиллаж унтраасан.
Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 05.13-ны өдрийн 16:47 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 27 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн А-гийн 6х16 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр, залгаа 6х7 метрийн хэмжээтэй загасны цехийн дотор хэсэг, 15 кг баллонтой шингэрүүлсэн шатдаг хий, эд хогшил шатаж байсныг ажиллаж унтраасан.
Орхон аймгийн Баян-Өндөр сумын Дэнж багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 05.13-ны өдрийн 22:01 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 68 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Э-гийн 6х5 метрийн хэмжээтэй байшингийн үүдний хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.
Багануур дүүргийн 4 дүгээр хороонд малын бууц шатаж байна гэсэн дуудлагыг 05.13-ны өдрийн 20:47 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 64 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-гийн 10х15 метрийн хэмжээтэй малын бууц шатаж байсныг ажиллаж унтраасан.
Дорнод аймгийн Баян-Уул сумын Улз багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 05.13-ны өдрийн 23:06 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Баян-Уул сум дахь 53 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-гийн 8х7 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг ажиллаж унтраасан.
Налайх дүүргийн 5 дугаар хороонд хог шатаж байна гэсэн дуудлагыг 05.13-ны өдрийн 23:43 цагт хүлээн авч дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 28 дугаар ангийн алба хаагчид ажиллаж унтраасан.
Ой, хээрийн түймэр:
Ойн түймэр: Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Буурагчин багийн “Хан-Хэнтий” тусгай хамгаалалт бүхий нутаг дэвсгэр “Майн-Зоо” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 310 км, Ерөө сумаас зүүн урд зүгт 265 км, Мандал сумаас зүүн хойд зүгт 120 км/ гал түймрийн дулааны цэг илрүүлэх firms.modaps.eosdis.nasa.gov, ICC.mn сайтад 04.29-ний өдрийн 10:40 цагт гал ойн гал түймрийн цэг илэрсэн. Үндэсний аврах бригад, Нийслэлийн Онцгой байдлын газар, Сэлэнгэ, Булган, Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, Сэлэнгэ аймгийн Байгаль орчны газар, “Хан Хэнтий” УТХГ, Мандал сумын Нэгдсэн эмнэлэг, Мандал сумын Мэргэжлийн анги болон аж ахуйн нэгж, байгууллагын ажилтнууд, Ерөө сумын Мэргэжлийн ангийнхан ойн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна.
Эх сурвалж: ОБЕГ





Монгол Улс эрчүүдийн амиа хорлолтоор Азид 2-рт орох болжээ
Монгол Улсад эрэгтэйчүүдийн амиа хорлолт эмэгтэйчүүдийнхээс 6 дахин өндөр байна. Онлайн покер, мөрийтэй тоглоом зэргээс болж, амьжир...
8 цагийн дараа
Ч.Өнөржаргал: Тагнуулын байгууллага иргэдээ гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үйлдэл хийгээгүй атлаа мөрдөн шалгах чиг үүрэгтэйгээр оролцдог нь учир дутагдалтай
Монголын хуульчдын холбооны зөвлөлийн гишүүн, хуульч, өмгөөлөгч Ч.Өнөржаргалтай ярилцлаа. -Сүүлийн жилүүдэд тагнуулын хэрэгт холбогд...
7 цагийн дараа
“Гэгээн Муза” наадмын нээлтийн үзвэрээр “1984” постдрамын жүжиг сонгогджээ
Энэ жилийн “Гэгээн Муза” олон улсын театрын наадмын нээлтийн үзвэрээр “Орфей” театрын уран бүтээл, Английн алдарт зохиолч Жорж Оруэл...
7 цагийн дараа
НӨАТ: Хоёр супер азтан тодорлоо
НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр боллоо. 2025 оны 04 дүгээр сарын 01-нээс 04 дүгээр сарын 30-ны хооронд худалдан авсан төлбөрийн ба...
7 цагийн дараа
Хашааны шар өвс, хог хаягдлыг ил задгай шатаахгүй байхыг зөвлөж байна
Хашааны шар өвс, хог хаягдлыг ил задгай шатаахгүй байхыг зөвлөж байна Нийслэлийн ногоон бүсэд зорчиж буй иргэд, зуслангийн чиглэлд о...
6 цагийн дараа
Сэтгэгдлүүд