Улаанбаатар

weather

Loading weather data...

5 сарын 14

Валютын ханш

value

мэдээ

Б.Батзориг: Монголд хүүхдийн эрх хуулиараа 500 мянган төгрөгийн л үнэ цэнэтэйгээр хамгаалагдаж байна

trend

Админ

img

2025 оны 5 сарын 14

img

20

news-img

Монголын Криминологичдын холбооны Удирдах зөвлөлийн дарга, хууль зүйн ухааны доктор, профессор Б.Батзоригтой цахим орчин дахь хүүхдийн эрхийн асуудлаар ярилцлаа.


-Манай улсын тухайд цахим орчинд хүүхдийн эрхийг хууль эрх зүй талаасаа бүрэн дүүрэн хамгаалж чадаж байгаа юу?

-Монголд дарга, хууль хоёроос олон зүйл байхгүй. Сэтгэл дутах, ёс зүй алдагдахад хууль нь хүчтэй ажилладаг. Бид алдаагаа төрөөс, хуулиас хайдаг асуудалтай болоод удаж байна. Тэгэхээр хүүхдийн хувийн мэдээллийг хамгаалах хууль хангалттай бий. Харин хуулиа хэрэгжүүлэхгүй байна. Хуульд байгаа ашигт малтмалаа бүрэн ашиглахгүй, ажлаа хийж чадахгүй байна. Гэвч мэдээллийн технологийн хурд олон сорилт бий болгож байгаа нь үнэн.

-Цахим орчин хөгжихийн хэрээр үүнийг тойрсон хүүхдийн эрхийн зөрчлүүд нэмэгдэх боллоо. Тухайлбал, насанд хүрээгүй хүүхдийн зургийг эцэг эхийнх нь зөвшөөрөлгүйгээр цахим орчинд нийтлэхийг хуулиараа хориглодог шүү дээ. Энэ тохиолдолд ямар хариуцлага хүлээлгэдэг вэ?

-Цахим орчинд хяналтгүй нийтлэгдсэн хүүхдийн зураг, мэдээлэл муу хүний гарт орвол хүүхэд, цаашлаад гэр бүл нь аюулд өртөх эрсдэлтэй. Тиймээс Зөрчлийн тухай хуулийн 6.20 дугаар зүйлийн 3.2-т хүүхдийг өөрийнх нь болон эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн зөвшөөрөлгүй гэрэл зураг, дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэгийг мэдээлэл, сурталчилгаанд ашиглавал 500 мянган төгрөгөөр л торгодог. Хүүхдийн эрх ийм л үнэ цэнэтэй байна.

-Хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчил гарсаар байгаа нь ял, шийтгэлийн тогтолцоотой хэр уялдаатай вэ?

-Нийгмийн сөрөг үзэгдэл буюу нийгмийн өвчинтэй тэмцэх үр дүнг дан ганц ял шийтгэл хүнд, хөнгөн гэдгээр дүгнэх боломжгүй. Бүх өвчинг мэс заслаар эмчилдэггүйтэй адил.

-Саяхан УИХ-ын нэгэн эмэгтэй гишүүний охиныг өөр хүний хүүхэд гэх мэдээлэл цахим орчинд нийтлэгдсэн. Ингэхдээ энэ асуудалд холбоотой гэх гурван хүний зургийн хамтаар насанд хүрээгүй хүүхдийн нэр, зургийг нийтэлсэн. Хууль тогтоомжийн хүрээнд ч, хүн чанарын тухайд ч ингэж болдог юм уу. Энэ арай дэндсэн, хүүхдийн эрхийг дээд зэргээр, маш балмадаар, ноцтойгоор зөрчиж байгаа үйлдэл биш гэж үү?

-Таны эмоцитой асуулт энэ үйлдэл ямар хортой үр дагавартайг илэрхийлж байна. Энэ нь Эрүүгийн хуульд заасан худал мэдээлэл тараах гэмт хэргийн шинжийг агуулж байна.

-Энэ тохиолдолд тухайн хүүхдийн ямар, ямар эрх зөрчигдөж байна вэ. Энэ нь хүүхдийн нэр төр, хувийн орон зайд халдсан үйлдэл мөн үү?

-Хүүхдийн хэдэн эрх зөрчигдсөнийг дурдаад баршгүй. Хүний эрхийн хувьд ч Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд заасан бараг бүх эрх зөрчигдөж байгаа нь анзаарагдаж байна. Тус зүйлд Монгол Улсын иргэний баталгаатай эдлэх эрх, эрх чөлөөг тусгасан байдаг.

-Энэхүү асуудлыг хүүхдийн эрхийг хамгаалах чиг үүрэгтэй байгууллагууд төдийлөн ярих гүй, дуугарахгүй байна. Тус мэдээллийг хаанаас, хэн явуулсныг тогтоож, олон нийтэд зарлахгүй бол нийгэмд буруу жишиг тогтох эрсдэл бий юу?

-Улстөрчид, дарга нарын анхааралд өртөх хэмжээний олон хүүхэд амиа алдаж байж, эсвэл нэг дарга болон улстөрчийн хүүхэд өртөж байж хөдлөх ёстой юм уу бүү мэд. Нийгэмд буруу жишиг тогтоод удаж байна. Хүүхдийг хамгаалдаг хууль, тогтолцоо бүрдсэн гэж судлаачийн хувьд хардаг. Түүнийг ажиллуулах ёстой байгууллага, төрийн бус байгууллагуудын амбицийг бие биенийхээ хөлийг хугалж уралддагтай адилтгаж болох юм.

-Хүүхэд өөрийн гэсэн хувийн орон зайтай. Өөрийнх нь нэр, зурагтай мэдээллийг найз нөхөд, ангийнхан, сургуулийнхан нь харна шүү дээ. Тэр хүүхдэд сэтгэл зүйн ямар дарамт ирэхийг бид төсөөлшгүй. Үүнтэй адил цахим орчинд нэр төрөө гутаалган доромжлуулсан, сургуулийн орчны хов живээс болж хүүхэд амиа хорлосон бодитой жишээнүүд ч бий шүү дээ?

-Харамсалтай жишээ их. Хүүхэд нийтийн сүлжээнд байршсан зураг, мэдээлэл хэрхэн ашиглагдах, ямар үр дагавартайг ойлгох чадвар хомс. Тийм учраас Монгол Улсын Үндсэн хуульд хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаална гээд заачихсан байдаг. НҮБ-ын Хүүхдийн эрхийн хорооноос ирүүлсэн зөвлөмжөөр Монголын төр хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр сайн ажиллахгүй байгааг тэмдэглээд, хүүхдүүд амиа алдах, амиа хорлох эрсдэл их байгааг анхааруулсан байдаг.

-Улс төрийн бүлэглэлүүд хоорондоо дайтаж болно. Хэн нэгнийг харлуулахдаа хүүхдийг ашиглах нь хүний ёсноос гажууд, маш муухай үйлдэл шүү дээ. Та ямар бодолтой байна вэ?

-Хүүхэд шүү дээ, хүүхэд. Өөрөөр яаж хэлэхээ сайн мэдэхгүй байна. Дайтаж, байлдаж байна гэж та тодорхойлж байгаа бол ямар ч дайнд хүүхэд ашиглахыг хориглодог. Түрэмгий дайнд шүү дээ. Хүүхэд ашиглаж бусад руу дайрдаг нь хүний эрхийн мэдрэмжгүй үйлдэл.

-Ийм тохиолдолд олон улсад хүүхдийн эрхийг хэрхэн яаж хамгаалдаг вэ?

-Монголын орчин онцлогтой. Хүүхдийн эрхийг ингэж, тэгж хамгаална гэж шууд хэлж барахгүй. Тогтолцоогоо л бүрэн ажиллуулах хэрэгтэй. Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн дарга нь Монгол Улсын Ерөнхий сайд байдаг. Миний мэдэхийн хуралдаанаа хийхгүй удсан санагдах юм. Ойрд хурал, шоу их болж байгаа болохоор үг хэлж байгаа харагддаг.

Эх сурвалж: “Өдрийн сонин”

Ө.Анхзаяа

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Гашуунсухайт боомтын эрдэс баялаг, нүүрс экспортлох хүчин чадал гурав дахин нэмэгджээ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Гашуунсухайт боомтын захиргаа, хил, гааль, Гадаадын иргэн, харьяатын газар зэрэг хяналтын ба...

img

5 цагийн дараа

Баянгол дүүрэгт баригдаж байгаа боловсролын салбарын барилга, байгууламжууд бүрэн ашиглалтад оржээ

Нийслэлийн Баянгол дүүрэгт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж буй боловсролын салбарын барилга, байгууламжууд бүрэн ашиглалт...

img

5 цагийн дараа

“Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтийн бүртгэл энэ сарын 20-ны өдөр хүртэл үргэлжилнэ

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Улаанбаатар марафон” олон улсын гүйлт тавдугаар сарын 24-ний өдөр болно. Гүйлтийн бүртгэл...

img

4 цагийн дараа

ТБХ: Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2025.05.14/ хуралдаанаар гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэсэн. Хуралдааны эхэнд С...

img

4 цагийн дараа

Монгол Улс эрчүүдийн амиа хорлолтоор Азид 2-рт орох болжээ

Монгол Улсад эрэгтэйчүүдийн амиа хорлолт эмэгтэйчүүдийнхээс 6 дахин өндөр байна. Онлайн покер, мөрийтэй тоглоом зэргээс болж, амьжир...

img

3 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд