Улаанбаатар

weather

Loading weather data...

12 сарын 16

Валютын ханш

value

мэдээ

Намын дээд сургуулийг дунд сургууль болгох саналыг Хан-Уул дүүргийн иргэдийн дунд явуулъя DNN.mn

trend

ЭНХТӨРИЙН МӨНХТҮВШИН

img

2024 оны 12 сарын 16

img

30

news-img

Тэртээ 1924 онд Халхын дөрвөн аймаг, шавиас зарлан дуудаж ирүүлсэн 18-30 насны 60 залуучуудаас бүрэлдсэн “Нам, улсын Түр сургууль ”-ийг байгуулснаар энэхүү сургуулийн анхны үйл ажиллагаа эхэлсэн түүхтэй. Тэр цагаас хойш Намын дээд сургууль, Улс төрийн дээд сургууль, Төр, нийгэм судлалын академи, Төрийн захиргаа, удирдлагын хөгжлийн институт, Удирдлагын академи зэргээр зөвхөн нэр нь л өөрчлөгдөж ирснээс биш намын боловсон хүчин бэлтгэл гэх гол зорилгоосоо огт ухралгүй явсаар төрийн нэг институци болтлоо томорсон. Аливаа зүйл тэр дундаа боловсрол олгох институцийн хувьд цаг үе дагаж, дэлхийн боловсролын чиг хандлагад нийцүүлэн сургалтын арга барил, хөтөлбөрөө шинэчлээд явах ёстой байдаг. Гэтэл энэхүү сургууль төдийгөөс өдийг хүртэл дан ганц марксизм, ленинизмийн онолын агуулгаар л шинэ цагийн залуучуудад хичээл заасаар ирлээ. Үүнийг нэн даруй болиулах хэрэгтэй байна. Ардчилсан оронд хуучин нийгмийн үзэл суртал, онол, номлолоор шинэ цагийн залуучуудын тархийг угааж, нэг намын боловсон хүчинг хэдий болтол бэлдэх ёстой вэ. Монгол Улс ардчилсан тогтолцоонд шилжээд 34 жил боллоо. Гэтэл төрийн бодлого тодорхойлогчдын үзэл санаа, сэтгэлгээ нөгөө л 90 оноос өмнөх үе шигээ байгаа нь улсын хөгжлийг гацааж байгаа хамгийн суурь шалтгаануудыг нэг. Энэ алдааг засахын тулд уг намын дээд сургуулийг хаах хэрэгтэй байна. Өнөөгийн Монголын төр данхар том байгаа нь, хүнд суртал, авлига, хээл хахууль их байгаа нь, хэт даргыг шүтсэн цүнх баригчдын тоо буурахгүй байгаа нь бүгд боловсон хүчин бэлтгэгдэж байгаа Намын дээд сургуультай холбоотой. Тэнд л шинэ үеийн залуусын тархийг марксизм, ленинизмийн үндэстэй онолоор өдөр шөнөгүй угааж байгаад дарга төвтэй, нэг намыг шүтсэн мэргэжлийн цүнх баригч болгон бэлтгэж байна. Энэ байгууллага 100 жилийн түүхтэй. Анх байгуулагдсан цагаасаа эхлээд одоог хүртэл татвар төлөгчдийн хөрөнгөөр төрийн бодлого, үйл ажиллагааг түгжих, дарга сэтэртнүүдийг бэлтгэн гаргасаар байгааг одоо зогсооё. Өндөр хөгжилтэй бусад оронд, тэр дундаа ардчилсан улсад манайх шиг дарга бэлтгэдэг сургууль гэж байдаггүй. Байсан ч зөв системээр зөв онолоор удирдах ухааныг заах тусгай хөтөлбөртэй байдаг гэлцдэг. Саяхан УИХ-аар 2025 оны төсвийг хэлэлцэн баталлаа. Төсвийн хэлэлцүүлгийн үеэр олон маргаан, санал шүүмжлэл гарсан. Түүний нэг нь Намын дээд сургуульд олгох санхүүжилт байсан. Өөрөөр хэлбэл, уг сургуулийн ирэх жилийн зардал гэж 6.1 тэрбум төгрөг төсөвт суугдан орж ирсэн гэсэн үг. Үүнийг зарим гишүүд эрс эсэргүүцэж үг хэлж байсан. Жил бүр улсын төсвөөс энэ их хэмжээний төсөв авдаг атлаа сурч байгаа оюутнуудаас сургалтын төлбөр гэж давхар авдаг.

Үнэхээр бүтэц, үйл ажиллагаанаасаа л иргэдийг луйвардаж, шулдаг хандлага нь тод харагдаж байгаа юм.

Ийм увайгүй үйл ажиллагаа, хоцрогдсон үзэл санаагаар сургалтын хөтөлбөрөө явуулдаг Удирдлагын акадмеми буюу дарга бэлтгэх сургуулийг одоо хаах цаг болсон. Наанадаж одоо сурч байгаа хөгшин залуу оюутнууд нь цаг үеэ дагаад сургуулийнхаа нэрнээс хүртэл ичиж байна. Сүүлийн жилүүдэд энэ сургууль мэргэжлийн цүнх баригчдын шоуддаг газар болж хувирсан талаар УИХ-ын зарим гишүүд шүүмжлэн хэлж байсан. Үнэхээр анги танхим, боловсрол олгож байгаа байдал, багш, оюутнуудын харилцаа гээд бүх зүйл нь ёс зүйн доройтолд орсон гэдгийг хэн хүнгүй л хэлдэг. Тэгвэл энэ сургуулийг одоо хаая. Жил бүр нэмэгддэг төсвийг нь зогсоох хэрэгтэй. Татвар төлөгчдийн мөнгө иймэрхүү үр ашиггүй, нэг намын боловсон хүчинг бэлтгэдэг институци рүү орох ёсгүй. Үнэхээр намын сургуультай баймаар байгаа бол тэр том намын байрандаа сургалтын үйл ажиллагаагаа явуулсан ч болно шүү дээ, Ардын нам. Тэгэхээр Намын дээд сургуулийн үйл ажиллагааг зогсоогоод тухайн сургуулийн байрыг дунд сургууль болгох санал асуулгыг Хан-Уул дүүргийн иргэдийн дунд явуулах хэрэгтэй байна.

Хан-Уул дүүрэг бол нийслэлийн хамгийн өндөр хөгжилтэй дүүрэг. Том том бизнес эрхлэгчид, улстөрчдийн ихэнх нь Хан-Уул дүүрэгт амьдарч байгаа. Мөн дэлхийн боловсролтой хөл нийлүүлэн явах сургалтын хөтөлбөртэй, өндөр төлбөртэй хувийн сургуулиуд ч энэ дүүрэгт олон бий. Өндөр байшин, гүүр, зам гээд Улаанбаатар хотын өнгөтэй өөдтэй болгон Хан-Уул дүүрэгт байна. Харин улсын дунд сургууль үнэхээр ховор байдаг газар. Тиймээс тус сургуулийг хаагаад байрыг нь дунд сургууль болгон ашиглах саналыг Хан-Уул дүүргийн иргэдийн дунд нэн яаралтай явуулах хэрэгтэй байна. Ингэвэл ядаж нэг сургууль барих хөрөнгө мөнгө хэмнэх юм даа.

Э.МӨНХТҮВШИН

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Нийслэл 4410 тонн давс, 5450 тонн бодисын нөөцтэй байна DNN.mn

2024 оны арванхоёрдугаар сарын 16-ны өдрийн 09:00 цагийн байдлаар нийслэлийн хэмжээнд нийтийн эзэмшлийн зам талбайг нийт 35 байгуулл...

img

8 цагийн дараа

НӨАТ-ын сугалааны тохирол лхагва гаригт болно DNN.mn

НӨАТ-ын урамшууллын ээлжит сугалааны тохирлыг энэ сарын 18-нд болно. Энэ оны арваннэгдүгээр сарын 1-нээс 30-ны өдрийн хооронд худалд...

img

7 цагийн дараа

Өнөөдрийн байдлаар гурван аж ахуйн нэгж 2330 тонн мах бэлтгэжээ DNN.mn

Нийслэлийн хүн амын хаврын улирлын хүнсний хэрэгцээнд зориулан нийт 5100 тонн мах нөөцлөхөөр зургаан аж ахуйн нэгж шалгарчээ. Ингэхд...

img

7 цагийн дараа

Энэ долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлын тов, дараалал DNN.mn

УЛСЫН ИХ ХУРЛЫН 2024 ОНЫ НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫ 2024 ОНЫ 12 ДУГААР САРЫН 16-НААС 20-НЫ ӨДРИЙН ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДЛЫН ТОВ, ДА...

img

6 цагийн дараа

ЦЕГ: Эрүүлжүүлэгдсэн иргэдийн 30-40 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна DNN.mn

Хоногт эрүүлжүүлэгдсэн иргэдийн 30-40 хувийг эмэгтэйчүүд эзэлдэг болжээ.

...
img

6 цагийн дараа

Сэтгэгдлүүд

trend

Гэрэл

Маш зөв санал бна, дэмжиж бна.

Онцлох нийтлэлүүд