Улаанбаатар

weather

Loading weather data...

12 сарын 18

Валютын ханш

value

мэдээ

Халиа тошинд автсан айлуудыг нүүлгэн шилжүүлнэ DNN.mn

trend

Админ

img

2024 оны 12 сарын 18

img

16

news-img

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хорооны 14 байршилд халиа тошин үүсч, мөстжээ. Зарим айлын хашаа руу ус орж мөстсөний улмаас халиа тошин үүсч, нөхцөл байдал хүндэрсэн тул тус хорооны найман айлын газрыг чөлөөлж, шаардлагатай арга хэмжээг авахаар болсон байна.

“Дэд бүтэц, хөгжлийн алба” ОНӨААТҮГ-аас нийтийн эзэмшлийн гудамж талбайд тогтсон мөсийг ачиж зөөж тээвэрлэн, орц гарцыг нээх ажлыг зохион байгуулж байгаа юм.

Мөн “Хар шороотын ам” зуслангийн гудамжны айлын худгаас гүний ус гарсны улмаас халиа тошин үүсч, 66 айлын зорчих хөдөлгөөн хязгаарлагдсан байсныг зогсоож, халиа тошинг арилгасан байна. Өнгөрсөн жил нийслэлийн 22 хорооны 33 байршилд халиа тошин үүсч, гамшгийн шар түвшин тогтоосон. Тиймээс нийслэл, дүүргийн холбогдох байгууллагын 284 ажилтан, алба хаагч, 48 техник хэрэгсэлтэй 8460 метр суваг шуудуу татаж, 401 тонн мөсийг гаргаж тээвэрлэн, далан босгох ажлыг хийж, 205 өрхийг ус, мөсөнд автах эрсдэлээс сэргийлж ажилласан хэмээн мэдээлж байсан юм.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Өвс, тэжээлийн үнэ ханш DNN.mn

Өвс, тэжээлийн үнэ ханшийн /2024.12.18/ мэдээллийг хүргэж байна. Алтантариа  / лавлах утас: 109, 70172067, 70172077/ Хорголжин 40 кг...

img

7 цагийн дараа

I-II ангийн сурагчид энэ долоо хоног хичээллээд амарна DNN.mn

Боловсролын яамнаас 2024-2025 оны хичээлийн хөтөлбөрийн бүтцийг баталсан. Үүний дагуу ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын нэгдү...

img

6 цагийн дараа

1000 гаруй тээврийн хэрэгслийг шалгахад нүүрсэн яндангүй 451 тээврийн хэрэгсэл илэрчээ DNN.mn

Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор авто тээврийн хэрэгслийн нүүрсэн яндан,...

img

6 цагийн дараа

Бүх шатны сургуулийн багшийн хомсдолыг бууруулах, үнэлэмжийг дээшлүүлэх асуудлаарх ажлын хэсэг ажлын удирдамжаа баталлаа DNN.mn

УИХ-ын даргын 2024 оны 114 дүгээр захирамжаар байгуулагдсан Боловсролын ерөнхий хуулийн хэрэгжилттэй танилцах, бүх шатны сургуулийн ...

img

6 цагийн дараа

Аж ахуйн нэгжтэй харилцах бүхий л үйл ажиллагааг Төрийн үйлчилгээний нэгдсэн систем “e-Business”-т нэгтгэнэ DNN.mn

Төрийн бүтээмжийг дээшлүүлэх чиглэлээр холбогдох хуулийн төслийг боловсруулж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр боллоо. Энэ...

img

5 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд