мэдээ
1000 гаруй тээврийн хэрэгслийг шалгахад нүүрсэн яндангүй 451 тээврийн хэрэгсэл илэрчээ DNN.mn
Админ
2024 оны 12 сарын 18
9
Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор авто тээврийн хэрэгслийн нүүрсэн яндан, оношилгоо, алба журмын даатгал, татвараа төлөөгүй зэрэг зөрчлийг арилгахын тулд Тээврийн цагдаагийн албанаас төлөвлөгөөт хяналт, шалгалт зохион байгуулжээ.
Уг шалгалтыг Улаанбаатар хотын хэмжээнд энэ оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 12 дугаар сарын 17-ны хооронд зохион байгуулсан бөгөөд 1000 гаруй тээврийн хэрэгслийг шалгахад нүүрсэн яндангүй замын хөдөлгөөнд оролцсон зөрчилтэй тээврийн хэрэгсэл 451-г илрүүлсэн байна.
Шалгалтын ажлыг Цагдаагийн ерөнхий газрын дэд бөгөөд Нийслэлийн цагдаагийн удирдах газрын дарга, цагдаагийн хурандаа О.Ганбат, Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-н захирал Х.Пүрэвжаргал, Нийслэлийн татварын газрын дарга М.Болдбаатар нарын хамтран баталсан төлөвлөгөөний дагуу хийсэн бөгөөд холбогдох журмын дагуу хариуцлага тооцсон байна.
Ташрамд дуулгахад Улаанбаатар хотын утаа гамшгийн хэмжээнд хүрсэн бөгөөд утааны дийлэнх хувийг гэр хорооллын яндангаас гарч буй эзэлдэг бол 20 гаруй хувийг автомашинаас гарах утаа эзэлдэг гэсэн судалгаа бий. Гэтэл энэ мэт нүүрсэн яндангүй машинууд хөдөлгөөнд оролцож байгаа агаарын бохирдлыг маш ихээр нэмэгдүүлэх бас нэг эх үүсвэр болж байна.
Өвс, тэжээлийн үнэ ханш DNN.mn
Өвс, тэжээлийн үнэ ханшийн /2024.12.18/ мэдээллийг хүргэж байна. Алтантариа / лавлах утас: 109, 70172067, 70172077/ Хорголжин 40 кг...
5 цагийн дараа
I-II ангийн сурагчид энэ долоо хоног хичээллээд амарна DNN.mn
Боловсролын яамнаас 2024-2025 оны хичээлийн хөтөлбөрийн бүтцийг баталсан. Үүний дагуу ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын нэгдү...
4 цагийн дараа
1000 гаруй тээврийн хэрэгслийг шалгахад нүүрсэн яндангүй 451 тээврийн хэрэгсэл илэрчээ DNN.mn
Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор авто тээврийн хэрэгслийн нүүрсэн яндан,...
4 цагийн дараа
Бүх шатны сургуулийн багшийн хомсдолыг бууруулах, үнэлэмжийг дээшлүүлэх асуудлаарх ажлын хэсэг ажлын удирдамжаа баталлаа DNN.mn
УИХ-ын даргын 2024 оны 114 дүгээр захирамжаар байгуулагдсан Боловсролын ерөнхий хуулийн хэрэгжилттэй танилцах, бүх шатны сургуулийн ...
4 цагийн дараа
Аж ахуйн нэгжтэй харилцах бүхий л үйл ажиллагааг Төрийн үйлчилгээний нэгдсэн систем “e-Business”-т нэгтгэнэ DNN.mn
Төрийн бүтээмжийг дээшлүүлэх чиглэлээр холбогдох хуулийн төслийг боловсруулж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр боллоо. Энэ...
3 цагийн дараа
Сэтгэгдлүүд
сонгогч
НҮҮРСЭН ЯНДАНГ НЬ ХУЛГАЧИД НЬ ХУЛГАЙЛААД, ГААЛЬ НЬ ДЭМЖЭЭД, АВИЛГА АВААД ВАГОН ВАГОНООР НЬ ХЯТАД РУУ ГАРГАЧИХСАН ШҮҮ ДЭЭ