мэдээ
“Хуйлруулах урлаг” номын орчуулагч Ж.Баярмаагийн хуйлраанд орчихлоо, монголчууд ийм хямдхан ард түмэн юм уу… DNN.mn

Админ
2024 оны 12 сарын 19

1

Орчуулсан номоороо олон түмнийг удирдах гээд… Бид тийм гэнэн, тэнэг ард түмэн гэж үү. Орчуулсан номынхоо хуудсыг эргүүлж хоноод, маргааш нь ордонд ирж ярьдаг, ард түмэн дагадаг. Их хуралд ямар хүмүүс гишүүн болоод ороод ирснийг мэдэж баймаар байна. Үзэж байгаа кино шигээ амьдрах гэдэг, монголчууд их сонин хүмүүс гэж Солонгосын нэг эрдэмтэн судлаач нийтлэл бичсэн шүү. Тэгэхээр мөн чанараар нь таньж мэдэх ёстой УИХ-ын гишүүдийн нэг нь Жудагийн Баярмаа мөн. Төсвөөр түүнийг хүмүүс мэддэг болсон. Манай нэг нэртэй сэхээтэн “Энэ эмэгтэй өөрийнхөө орчуулсан номоор явах гээд байх юм…” гээд Төсөв хэлэлцэх үеэр инээж билээ. “Хүүхэд хуурч байгаа юм шиг…” гээд.
Сонгуулийн өмнө нэг ном хэвлэлтээс гарч, нээлтээ хийсний маргааш “Зарагдаж дууслаа” гэж пиардсан. Тэр ном нь Клайв Вэронийн “Хуйлруулах урлаг” ном байлаа. Англи хэлнээс Жудагийн Баярмаа орчуулсан. Орчуулагч номыг тайлбарлахдаа… Уг ном нь хэрэглэгчийг сэнхрүүлэхэд чиглэсэн, орчин цагийн урлагт хийсэн аналитик дүн шинжилгээ юм. Учир нь бид маркетер ба улс төрийн стратегичид бусдыг яаж уран яруу урхиддагийг хэдий чинээ сайн ойлгоно, төдий чинээ амжилтад хүрнэ. Сөрөг сурталчилгаа, бохир арга гэх мэт улс төрийн кампанит ажлын муу муухай болгоныг хараан зүхэхгүй. Улстөрчдийн үүр ичээгээр эргэлдэж, сонирхож байдаг бүгдийн тархийг цэнэглэхэд хэрэгтэй…” гэж ирээд л бичсэн. Цааш нь …антропологич шиг харь “омгийн” дадлага туршлагыг судалж, сурсан зүйлээ өөрийн мэдэх маркетинг, сурталчилгааны ертөнцдөө дэлгэрүүлэх зорилготой… гэсэн дээ. Шууд утгаараа “Монголын харанхуй нийгэм, хар масст зориуллаа” гэж байгаа юм шиг. Монгол гэх омог, отгийнхонд зориулсан гэж ч байгаа юм шиг. Мэргэн уншигч тунгаана биз. Энэ бүгдийг Монголд сонгодог утгаар нь хэрэгжүүлэх өдий ч, ер нь болмоор санагдсан гэж Ж.Баярмаа ном гарсныхаа маргааш бас бичсэн. За тэгээд Төсөв хэлэлцэх үеэр хэрэгжүүлсэн нь өнөөдөр нийгэмд “Их хуралд Ж.Баярмаа гэж шударга гишүүн гарч ирлээ” гэсэн яриа юм даа.
Гэхдээ энэ номыг Ж.Баярмаа мэдэрч олоод, тэгээд орчуулаад, үнэ цэн нь Монголд хэрэгтэй гэж ухамсарласан гэвэл түүн шиг худлаа юм байхгүй. Монголын гурван үсэгтэй компанийн эздийн уншдаг судалдаг, Монголын нийгэмд ашиглаж ирсэн гарын авлага нь байсан юм. Ашиглаж дууссан гэж үзээд С.Баярцогтын зүгээс Ж.Баярмаад авторлож өгсөн хэмээн эх сурвалжууд ярьж байгаа. “Хуйлруулах урлаг” номыг дүгнэх нь утгагүй. Тэр бол ном. Харин Ж.Баярмаа гурван үсэгтүүдийн захиалгаар гэдэгт учир нь бий. Тэдний санаагаар нийгэм хөдөлж, ард түмэн хөтлөгдөж, Ж.Баярмаа гэж агуу амьтан гарч ирлээ гэж байгаа нь монголчууд бид дэндүү гэнэн, хэрсүү бус, зүгээр номын хуудасны нөхдүүд болчихсон байгаад гутамшиг нь байна.
Ингэж л эртнээс Монголын олигархууд, тэдний улс төрчид Ж.Баярмааг улс төрд бэлдсэн нь өдөр өдрөөр тодорч байна. Саяхан өдөр тутмын нэгэн сонинд түүнийг УИХ-ын гишүүн болсонд баяр хүргэж, хотын урд дүүрэгт, гурван үсэгтэй компанийн зүгээс баярын хүлээн авалт зохион байгуулсныг бичсэн байна лээ. Ийм том эрх ашиг ард нь нуугдсан, ард түмнийг хуйлруулах аргыг академик түвшинд мэдэрсэн эмэгтэй УИХ-д дүр эсгээд, “босоо” нэр авахаа хүлээн сууж байна. Цаашид түүнийг хуйлран дагасаар байх уу. Гэхдээ түүний энэ “хар” технологийг мэдэх хүмүүс бий. Төсөв хэлэлцэх чуулган дээр ХЗДХ-ийн Төрийн нарийн бичгийн дарга асан, УИХ-ын гишүүн П.Сайнзориг “Харамсалтай байна шүү. Попорч, хуйлруулах урлаг гэж үнэхээр байдаг юм байна. Зарим нэг хүн гаргууд эзэмшжээ. Улсын төсөв бол нэг компанийн төсөв биш шүү. Хүний эрх хангах, нийгэмд үүсээд байгаа суурь асуудлуудыг шийдэх, хувийн хэвшлийг дэмжих бодлогын баримт бичиг. Гэтэл төсвөөр хуйлруулж байна. Эцсийн дүндээ хуйлруулагч эмэгтэйн попроод байгаагаар төсөв батлагдвал тэтгэвэр, тэтгэмжээ нэмэх орлогын эх үүсвэрийг бүрдүүлэх суурь дэд бүтэц байхгүй болно. Үүний хорт үр дагаврыг бид гуравхан жилийн дараа үзнэ” гэж хэлсэн. Үнэхээр П.Сайнзоригийн хэлснээр гурван жилийн дараа тийм байдалд Монгол Улс орох байх. Ороод л явж байгаа юм чинь. Тэр үед харин гишүүн Ж.Баярмаа гурван үсэгтэй эздээсээ ямар “хуйлруулах арга” авчихсан, ордонд попорч зогсохыг өнөөдөр таашгүй…
Т.Эрдэнэ





Манай улсын эмэгтэй шигшээ баг өнөөдөр Күүкийн арлуудын эсрэг тоглоно
FIBA Women’s Asia Cup 2025″ тэмцээн үргэлжилж байна. Өнөөдөр манай улсын эмэгтэй шигшээ баг “В” дивизионий т...
5 цагийн дараа
Н.Тавинбэх: Галд өртсөн барилгыг энэ сарын 25-наас буулгаж, барилгын ажлыг эхлүүлнэ
Ерөнхий сайд Г.Занданшатар ТЭЦ-3-ын нөхцөл байдалтай танилцаж байна. Энэ үеэр тус цахилгаан станцад Бүрэн эрхт төлөөлөгчөөр томилогд...
5 цагийн дараа
Баяр наадмын өдрүүдэд 14 иргэн гол, усанд амиа алджээ
Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан ОБЕГ-ын Ажиллагааны шуурхай штабт ажиллаж...
5 цагийн дараа
Улаанбаатар Их дуулга”-д оролцох Бахрейны жүдочид ирлээ
Жүдо бөхийн насанд хүрэгчдийн “Улаанбаатар Их дуулга” тэмцээн энэ сарын 25-27-ны өдрүүдэд “AIC Steppe Arena”-д болно. Олон улсын жүд...
5 цагийн дараа
Т.Цамбалхүндэв: Дуучин Н.Төмөрхуягт шоглуулснаа мэдэхгүй нутаг буцаж билээ
ӨДРИЙН СОНИНЫ АРХИВААС………………… Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Төмөр-Очирын Цамбалхүн...
4 цагийн дараа
Сэтгэгдлүүд

Чи өөрөө гажиг гар байна
Энэ Эрдэнэ гэж сэтгүүлч биш мөнгөөр хүнийг харлуулагч байна.

ард түмэн
яаж ч гүтгэн доромжилсон Баярмаа гишүүнийг дэмжинээ