гадаад
Украины “шувуу” ажиллагаа DNN.mn
Админ
2024 оны 12 сарын 19
50
Сири, Украинд химийн зэвсэг хэрэглэж, барууныхан Зөвлөлтийн нөлөөнд байсан улсуудад биологийн нууц лабораториуд байгуулсан гэх худал мэдээлэл тарааж, 2022 оноос хойш дайсны зохион бүтээсэн “үндэстнийг таньж хөнөөдөг шумуул” гэх мэт биологийн зэвсгийн гайхалтай төрлүүдийн талаар байнгын товч танилцуулга хийж нэрд гарсан, ОХУ-ын Зэвсэгт хүчний цацраг, хими, биологийн зэвсгээс хамгаалах албаны дарга дэслэгч генерал, Оросын баатар Игорь Кириллов болон түүний туслах нар Москвад түүний орон сууцны үүдний дэргэд тавьсан скутерт суурилуулсан гар хийцийн тэсрэх бөмбөгөнд өртөн нас барав. Энэ генерал амьддаа “АНУ Монголд ч биологийн нууц лаборатори байгуулсан” хэмээн мэдэгдэж Оросын Думын зарим төлөөлөгч “Бидэнд ямар ч хамаагүй ялалт маш чухал байна. Иймээс Монголыг эзлэн авъя” гэж мэдэгдэж байв. Иймээс энэ генералыг нас барсны дараа ОХУ-ын ГХЯ-ны төлөөлөгч Мария Захарова “Кириллов нь олон жилийн турш англо-саксончуудын гэмт хэргийг системтэй, баримттайгаар илчилж байсан” гэж мэдэгдэв.
Энэхүү аллага нь мэдээж Путины дэглэмд өгсөн “хатуу сануулга” болж байгаа ч одоогоор Украины тал албан ёсоор Кирилловыг хөнөөсөн хэргийн хариуцлагыг хүлээгээгүй байна. Энэ оны арваннэгдүгээр сард ОХУ-ын өөртөө нэгтгэсэн Крымд Оросын Хар тэнгисийн флотын 41 дүгээр бригадын штабын дарга Валерий Транковскийн сууж явсан машиныг дэлбэлсэн. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд энэ аллагыг Украины тусгай албаны ажиллагаа гэж мэдээлсэн. Удалгүй Украины тал “Транковский нь Хар тэнгисээс Украины энгийн иргэдийн эсрэг далавчит пуужин харвах тушаал өгсөн. Тэрээр 2022 оны долдугаар сард Винница хотыг буудах тушаал өгсний улмаас манай 29 энгийн иргэн амиа алдсан” гэж мэдээлсэн. Мөн өнгөрсөн намар ОХУ-ын эзэлсэн Запорожийн Бердянск хотод ОХУ-ын Холбооны аюулгүй байдлын албаны дөрвөн ажилтан машинтайгаа дэлбэрсэн. Украины Батлан хамгаалах яамны Тагнуулын ерөнхий газар “Энэхүү дэлбэрэлтийг “Украины хөдөлгөөн”-ий төлөөлөгчид зохион байгуулсан. Амиа алдагсдын дунд Украины орон нутгийн иргэдийг хэрцгийгээр тамладаг Оросын цэргийн гэмт хэрэгтэнүүд байсан” гэж мэдээлсэн. Украин Оросын цэргийн гэмт хэрэгтнүүдээс гадна өөрийн эх орноосоо урвасан, дайны гэмт хэрэгт сэжиглэгдсэн Украины иргэдийн эсрэг жинхэнэ “шувуу” ажиллагаа явуулсан. Тухайлбал, 2023 оны арванхоёрдугаар сард Украины дээд Радын депутат асан Илья Кива Москвагийн ойролцоо зуслангийн байшиндаа буудуулж амиа алдсан. Тэрбээр өмнө нь Дотоод хэргийн яамны тэргүүн асан Арсен Аваковын зөвлөхөөр ажиллаж байсан бөгөөд Украины Социалист намыг тэргүүлж байжээ. Оросын түрэмгийлэл эхлэхэд Кива Украиныг орхиж, Оросын Холбооны Улсыг дэмжиж байгаагаа илэрхийлдэг болсон юм. Украины шүүх энэ хэрэг гарахаас өмнө Киваг хэд хэдэн эрүүгийн гэмт хэрэг, ялангуяа эх орноосоо урвасан гэсэн хэрэгт буруутай гэж үзэн 14 жилийн эчнээ хорих ялаар шийтгэж, олон улсад эрэн сурвалжлуулж байжээ. Энэ оны аравдугаар сард Оросуудын эзэлсэн Энергодар хотод Украины өөр нэг иргэн, Запорожье АЦС-ын Аюулгүй байдлын албаны дарга Андрей Короткий автомашинд нь тавьсан бөмбөг дэлбэрсний улмаас амиа алдсан. Украины Тагнуулын ерөнхий газар “Короткий атомын цахилгаан станцын ажилтнуудыг хэлмэгдүүлэх, түр эзэлсэн Энергодар хотын энгийн иргэдийн эсрэг дайны гэмт хэрэг үйлдэхэд оролцсон” гэж мэдээлсэн. Мөн энэ оны арванхоёрдугаар сарын эхээр Орост эзлэгдсэн Донецк хотод Еленовсийн шоронгийн экс дарга Сергей Евсюковын эхнэртэйгээ хамт сууж явсан машин нь дэлбэрсэн. Евсюков нас барж, эхнэр нь хөлгүй болсон. Зун нь Украин “Евсюков болон түүний нэгдүгээр орлогч Дмитрий Неёлов нар манай цэргийн олзлогдогсдыг тамлаж байгаа нь батлагдсан, Еленовскийн шоронд болсон дэлбэрэлтийн улмаас Украины олон цэргийн олзлогдогсод амь хохирсон хэрэгт ч Сергей Евсюков холбоотой” гэж мэдэгдэж байв. Энэ бүхэн бол Украины “шувуу” ажиллагаа юм.
УОК-ын Шуурхай штабт ажиллаж, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээтэй танилцлаа DNN.mn
Монгол Улсын Шадар сайдын ахлах зөвлөх бөгөөд Ажлын албаны дарга Б.Мөнх-Оргил УОК-ын Шуурхай штабт ажиллаж, авч хэрэгжүүлж байгаа ар...
7 цагийн дараа
З.Санждорж нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг дахин хойшиллоо DNN.mn
Эх орноосоо урваж, гадаадын тагнуулын байгууллагатай хамтран ажилласан гэх хэрэгт яллагдагчаар татагдсан З.Санждорж, Д.Бямбажав нары...
7 цагийн дараа
“Алтан сарнай” наадам 21 дэх удаагаа болно DNN.mn
Социал демократ Монголын залуучуудын холбооноос зохион байгуулдаг “Алтан сарнай” наадмыг 21 дэх удаагаа болох гэж байна. Тодруулбал...
6 цагийн дараа
Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын өмгөөлөгчдийн холбоо хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа DNN.mn
Монгол Улсын Их Хурлын 2024-2028 оны стратеги төлөвлөгөө батлагдсантай холбогдуулан өнөөдөр (2024.12.19) Парламентын судалгаа, хөгжл...
6 цагийн дараа
17.913 өрх отроор өвөлжиж байна DNN.mn
Монгол Улсын Шадар сайдын ахлах зөвлөх бөгөөд Ажлын албаны дарга Б.Мөнх-Оргил УОК-ын Шуурхай штабт ажиллаж, авч хэрэгжүүлж байгаа ар...
5 цагийн дараа
Сэтгэгдлүүд