мэдээ
Д.Монголхүү: Засгийн газрыг огцруулах жагсаалыг “Эрх чөлөөний эвсэл”-ээс зохион байгуулж байгаа DNN.mn
ТЭРБИШИЙН ДАРХАНХӨВСГӨЛ
2024 оны 12 сарын 19
93
Ирэх сарын 11-нд жагсаал зохион байгуулна гэсэн мэдээлэл гарсан. Харин уг жагсаалыг ямар учраас хэн зохион байгуулж байгаа талаар Д.Монголхүүгээс тодрууллаа.
-Та өөрийн цахим хаягтаа ирэх оны нэгдүгээр сарын 11-нд олон нийтийн жагсаал хийх тухай мэдээллийг оруулсан байсан. Уг жагсаалыг хэн, хаанаас зохион байгуулж байгаа талаар мэдээлэл өгөхгүй юу?
-Уг жагсаалыг Эрх чөлөө эвсэл буюу Э.Одбаяр нараас санаачлан зохион байгуулж байгаа. Миний хувьд жагсаал зохион байгуулж байгаа хүмүүсийн шаардлагыг зарчмын хувьд дэмжиж байгаа учраас хамтран оролцохоор болсон. Тэдний шаардлага бол тов тодорхой. Засгийн газрыг л огцор гэж байгаа. Ер нь энэ удаагийн Засгийн газрын огцрох үндэслэл гээд тоочвол тоймгүй их болчихлоо. Анх 2021 онд огцор гэж байхад л үндэслэл нь хангалттай болчихсон байсан. Түүнээс хойш улам л нэмэгдчихлээ. Үндэслэл бүрийг нь нэг бүрчлэн барьж аваад ярих юм бол бараг “Дуусашгүй яриа” болохоор байгаа.
-Их, бага хэмжээгээр жагсаж л байдаг. Таны хувьд ч өмнө нь олон жагсаж байсан. Ер нь бид яагаад жагсах ёстой юм бэ?
-Ковидын үед биднийг гэрээсээ гарах эрхгүй болгочихсон байсан шүү дээ. Гэтэл эрх баригчид өөрсдөө дураараа сэлгүүцэж, халдвартай бүс рүү хүртэл нэвтэрч байлаа
Хүний суурь эрх чинь хоолоо олж идэх. Гэтэл үүнийг нь зөрчөөд эмнэлэг, дэлгүүр орохоос бусдаар гаргахгүй, цагдаа зогсчихсон байсан. Үүнийг өнөөдөр хүн бүр санаж байгаа байх. Тэр үед би талбай руу гарсан. Зорилго маань ч биелсэн. Засгийн газар ковидтой тэмцэж байсан уу гэвэл үгүй. Харин ч улс төрийн болон санхүүгийн ашиг хонжоо олох хэрэгсэл болгон ашиглаж байсан. Үүнийг нь мэдэж байсан учраас би талбай руу гарч үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхээ эдэлж байлаа. Зорилго маань үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх суурь эрхээ эдлэх л байсан. Түүнээс хойш өнөөдөр талбай руу хүссэн хэн бүхэн гарч байна. Ямар ч байсан иргэд гараад жагсаж байх ёстой. Болохгүй байгаа асуудлаа ярьж, эрх ашгаа хамгаалж байх ёстой.
-Жагсаалууд тэр бүр үр дүнд хүрэхгүй болохоор иргэд маань сүүлдээ итгэл алдраад байх шиг санагдах юм. Үүн дээр та юу хэлэх вэ?
-Жагсаалууд үр дүнгүй болж байна. Иргэдийн итгэл алдарч байна гэдэг бол цэвэр улс төрийн технологи юм билээ. Би чинь улс төрийн магистраар сураад саяхан төгссөн. Номыг нь үзэж, ногоотой шөлийг нь уугаад, хүн төрөлхтний үүх түүхийг нь харж байхад тэр чигээрээ технологи байдаг юм байна. Иргэд асуудлаа хөндөөд яг органикаараа жагсахад тэрний үнэ цэнэ нийгэмд тархана. Гэтэл үүнийг нь яаж үнэгүйдүүлэх вэ гэдэг аргачлал байдаг. Яг ижил загварын жагсаал буюу иргэд жагсаж байгаа юм шиг гаргаж ирдэг. Цөөн хэдэн хүн Засгийн газартай тохироод, хувийнхаа асуудлыг шийдэж өгдөг. Харин хувийн асуудлаа шийдүүлсэн баримтаа нийтэд дэлгэдэг. Тэгэхээр олон нийт нөгөө жагсаал зохион байгуулсан хүмүүс чинь ингэчихсэн байна гэдэг. Үүнийгээ маш олон давтамжтайгаар хийдэг. Ингээд байхаар иргэдийн идэвх унаж эхэлдэг юм билээ. Энэ байдал нь эргээд эсэргүүцэх хүчийг байхгүй болгодог.
-Удахгүй хийх жагсаалаа эдгээр технологиудаас хэрхэн хамгаалах вэ?
-Биднийг хуулиар хүчирхийлж үзүүлсэн. Гэмт хэрэгтнүүдээр дарамтлуулахаас эхлээд олон зүйлээр биднийг мохоох гэж оролдсоор ирсэн. Гэвч бид тэр бүрд нь нийгэмд гоншигнодоггүй байсан. Учир нь нийгмийнхээ урам зоригийг унагаж, айдаст оруулчихгүй юмсан гэсэн л бодолтой байж ирсэн. Энэ хэрээрээ ч элдэв технологиудаас өөрсдийн жагсаалаа хамгаалсаар ирсэн гэж боддог.
-Зохион байгуулж байгаа жагсаалд хүмүүс хэрхэн оролцох вэ?
-Монголчууд маань идэвхтэй оролцоно гэж бодож байна. Угаасаа нийгэм маань үнэхээр тэсрэхэд бэлэн болоод эцэстээ тулчихаад байна шүү дээ.
Т.ДАРХАНХӨВСГӨЛ
М.Анхцэцэг тамирчны замналаа дуусгаж байгаагаа зарлалаа DNN.mn
Хүндийг өргөлтийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс долоон медаль хүртсэн гавьяат тамирчин М.Анхцэцэг “Монгол” телевизийн “Өнөө ...
8 цагийн дараа
“Сүхбаатарын талбай- Скай ресорт”, “Офицеруудын ордон- Тэрэлж” чиглэлд нэмэлт автобус явна DNN.mn
Сурагчдын амралт эхэлж буйтай холбоотойгоор энэ бямба гариг буюу 12-р сарын 21-ний өдрөөс “Сүхбаатарын талбай- Скай ресортR...
7 цагийн дараа
Төвийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орно DNN.mn
Нутгийн зүүн хагаст үүлэрхэг, бусад нутгаар өнөөдөр 08 цагаас 20 цаг хүртэл солигдмол үүлтэй. Төвийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр ...
7 цагийн дараа
Булган аймгийн Сэлэнгэ суманд газар хөдөллөө DNN.mn
Өнөөдөр буюу 2024 оны 12 дугаар сарын 19-ны 10:34:43 цагт Булган аймгийн Сэлэнгэ сумын төвөөс баруун урд зүгт 19 км зайд газар хөдөл...
6 цагийн дараа
“Хуйлруулах урлаг” номын орчуулагч Ж.Баярмаагийн хуйлраанд орчихлоо, монголчууд ийм хямдхан ард түмэн юм уу… DNN.mn
Орчуулсан номоороо олон түмнийг удирдах гээд… Бид тийм гэнэн, тэнэг ард түмэн гэж үү. Орчуулсан номынхоо хуудсыг эргүүлж хоноо...
6 цагийн дараа
Сэтгэгдлүүд
сонгогч
эрлэгжоржийн өнгөт хувьсгалын мөрөөдөл үргэлжилсээр…..бохир мөнгө нь багтаж ядсаар….энд тэнд гарч байгаа өнгөт хувьсгалууд ялагдал хүлээсээр л байгаа даа…хүмүүс ойлгодог болсон …одоо хошгорохгүй….
Хуульч
АНусаас манай боолууд даа заавал өнгөт хувьсгал хийж гэдэг үүрэг өгөөд байгаа, Гүрж улс барууны биш өөрсдийн замаар явна, гомогүй, гадны засдаггүй гэсэн чинь Францын иргэншилтэй АНусжсан ерөнхийлөгч нь ЕХ ба АНусын санхүүжилтээр жагсаал хийгээд, ерөнхийлөгч унацан мөртлөө орноосоо гарахгүй байгаа