мэдээ
П.Сайнзориг: Квот авч гадаадаас ажиллах хүч оруулж ирсэн компанийн хүмүүсийг хараарай, дандаа улстөрч байгаа DNN.mn
Админ
2024 оны 12 сарын 20
33
УИХ-ын гишүүн П.Сайнзориг нарын гишүүд өчигдөр Монгол Улсад хөдөлмөр эрхлэх гадаад ажилтны тоо, хувь хэмжээ тогтоохгүй байх, ажлын байрны төлбөрөөс чөлөөлөх тухай хуулийн төсөл өргөн барьсан. Уг хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн П.Сайнзориг, Н.Батсүмбэрэл нар мэдээлэл хийлээ.
УИХ-ын гишүүн П.Сайнзориг: -Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 27.4-т “Монгол Улсын нутаг дэвсгэрт хувийн хэргээр оршин суугаа гадаадын иргэдийн тоо Монгол Улсын харьяат хүн амын гурван хувь, үүний дотор нэг улсын иргэн нэг хувь хүртэл байж болно” гээд заачихсан байгаа. Энэ хэмжээндээ барьдаг. Цаашдаа ч барина. Өнөөдөр квот гэдэг зүйл бол дарга нарын аж ахуй нэгжүүдийг зовоох хэрэгсэл болсон. Энэ квотын авч гадаадаас ажиллах хүч оруулж ирсэн компаниудын хүмүүсийг хараарай. Дандаа улстөрчид байгаа. Жижиг дунд бизнес эрхэлж буй хүмүүс нэг ч квотод хамрагдаж чаддаггүй. Энэ бол үндэсний аюулгуй байдалд харшлаад байгаа зүйл биш. 10 гаруй ажилтантай бизнес эрхлэгч шинэ тоног төхөөрөмж аваад түүнийгээ ажиллуулах мэргэшсэн инженер гаднаас оруулж ирж чадахгүй байна. Гэтэл томоохон ААН энэ квотод хамрагдаад Засгийн газарт ажлын байрны төлбөрөөс 100 хувь чөлөөлөгдөж байна. Үүнийг болиулах хэрэгтэй. Жилд 20 орчим мянган ажиллах хүч оруулж ирэх квот тогтоодог. Манайхан ажиллах хүч оруулж ирнэ гэхээр дандаа хятад иргэн гэж ойлгоод байдаг. Хуулийн хэм хэмжээнд байгаа. Гаднаас оруулж ирж байгаа нэг иргэнд жилд 15 сая 600 мянган төгрөг төлдөг. Энэ нь байр, хоол, цалин хөлс, нийгмийн даатгал зэрэг багтаагүй төлбөр. Тиймээс энэ нь жижиг аж ахуй нэгжид маш хүнд тусч байгаа. Өнгөрсөн жил 6500 ажилтныг чөлөөлье гэсэн хүсэлт Засгийн газарт ирэхэд 5673 ажилтныг 100 хувь чөлөөлсөн байна. Татварт орох энэ мөнгийг ямар үндэслэлээр чөлөөлөөд байгаа юм, иргэд мэдэх эрхтэй” гэлээ.
Эх сурвалж:www.polit.mn
“Ногоон баянбүрд-хүнсний тогтолцоог хослуулсан хот” төслийн уулзалт боллоо DNN.mn
НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас хэрэгжүүлж буй ногоон хотыг бүтээн байгуулах “Ногоон баянбүрд-хүнсний тогтолцоог хослуулса...
4 цагийн өмнө
ГИХГ: 11 төрлийн мэдээллийг нээлттэй өгөгдөл болгон боловсруулж байна DNN.mn
Гадаадын иргэн, харьяатын газар нь Засгийн газрын 2024 оны 96 дугаар тогтоолоор баталсан “Нээлттэй өгөгдлийн жагсаалт”-ы...
4 цагийн өмнө
“…Утаагүй зуухаар л утаатай тэмцэнэ” гэдэг улс төрийн шийдэл юунд дөрөөлдөг вэ?! DNN.mn
Улаанбаатарын утаа 20-иод жилийн түүхтэй. Утаатай хамт улс төрийн түүх яригдахаар болсон. Яагаад гэхээр утааны он жилүүдэд хэн дарга...
5 цагийн өмнө
П.Сайнзориг: Квот авч гадаадаас ажиллах хүч оруулж ирсэн компанийн хүмүүсийг хараарай, дандаа улстөрч байгаа DNN.mn
УИХ-ын гишүүн П.Сайнзориг нарын гишүүд өчигдөр Монгол Улсад хөдөлмөр эрхлэх гадаад ажилтны тоо, хувь хэмжээ тогтоохгүй байх, ажлын ...
5 цагийн өмнө
Иргэн бүрд олгосон 135.000 төгрөгийн хадгаламжаа шалгах заавар DNN.mn
УИХ-аас Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр баталсан. Үндэсний баялгийн сангийн тухай хуули...
6 цагийн өмнө
Сэтгэгдлүүд