мэдээ
Ирэх мягмар гаригт цас орно DNN.mn

Админ
2024 оны 12 сарын 22

128

Цаг уур, орчны шинжилгээний газрын мэдээлснээр, нийт нутгаар өнөөдөр цас орохгүй, Монгол-Алтайн уулархаг нутгаар маргааш цас орно.
2024 оны 12 дугаар сарын 22-26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв танилцуулж байна.
Энэ сарын 22-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 23-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 24-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 25-нд баруун аймгуудын нутгийн өмнөд, төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.
Салхи энэ сарын 23-нд Алтайн салбар уулс, Арц-Богдын өвөр хоолойгоор, 24, 25-нд нутгийн зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө -37-42 градус, өдөртөө -26-31 градус, Увс нуурын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Халх голын хөндийгөөр шөнөдөө -30-35 градус, өдөртөө -20-25 градус, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө -25…-30 градус, өдөртөө -15-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай газраар шөнөдөө -14-19 градус, өдөртөө -5-10 градус, бусад нутгаар шөнөдөө -20-25 градус, өдөртөө -11-16 градус хүйтэн байна.





Ц.Отгонбаатар: Уралдааны үеэр хүүхэд амиа алдаагүй л бол болоо гэсэн хандлагатай байж болохгүй
Увс аймгийн Тариалан сумын 100 жилийн ойд зориулсан хурдан морины уралдааны зам ямар эрсдэлтэй байсан талаарх бичлэг сошиалд тавигдс...
7 цагийн дараа
Б.Баасандорж: Хар тамхины хэрэглээ нь холдсон үед тухайн хүний зан авир гэнэт өөрчлөгдөж, уур уцаартай, тогтворгүй болдог
Хар тамхины донтолmын талаар АШУҮИС-ийн Анагаах Ухааны сургуулийн “Сэтгэцийн эрүүл мэндийн тэнхим”-ийн багш Б.Баасандоржтой ярилцлаа...
7 цагийн дараа
Монгол, Тажикистаны харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна. Төрийн айлчл...
6 цагийн дараа
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө үүлшиж, бага зэргийн бороо орно. Өдөртөө үүл багасна, бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд ...
6 цагийн дараа
ТОЙМ: “Баячуудын гэх залуусын зодоон ямар учраас ингэж их шуугиан дагуулж байна вэ” гэв
“Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаар хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна. “Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт УИХ-ын гишүүн А.Ундраа ...
5 цагийн дараа
Сэтгэгдлүүд