Улаанбаатар

weather

Loading weather data...

7 сарын 26

Валютын ханш

value

мэдээ

Б.Баасандорж: Хар тамхины хэрэглээ нь холдсон үед тухайн хүний зан авир гэнэт өөрчлөгдөж, уур уцаартай, тогтворгүй болдог

trend

Админ

img

2025 оны 7 сарын 25

img

50

news-img

Хар тамхины донтолmын талаар АШУҮИС-ийн Анагаах Ухааны сургуулийн “Сэтгэцийн эрүүл мэндийн тэнхим”-ийн багш Б.Баасандоржтой ярилцлаа.


-Хар тамхи, мансууруулах бодисыг ихэвчлэн ямар хүмүүс хэрэглэж донтогч болдог вэ. Хүний бие, эрүүл мэнд, сэтгэл зүйд ямар өөрчлөлт гардаг вэ?

-Хар тамхи, мансууруулах бодисыг гол төлөв 18-35 насны залуучууд хэрэглэж, донтогч болдог. Үүнд чөлөөт цагаа боловсон өнгөрүүлэх нөхцөл байдал их нөлөөлж байгаа. Тухайлбал, ихэвчлэн архи, согтууруулах ундаа ундаа хэрэглэсэн үед энэ бодисуудыг санал болгодог хэсэг бүлэг этгээдүүд бий. Мэдээж залуучууд нэг нэгнээ даган дуурайх зүйл үүнд нөлөөлнө.

-Мансууруулах бодисын хэрэглээ бусад төрлийн донтох эмгэгээс ялгаатай нь нууцлагдмал, чимээгүй хүрээгээ тэлдэг гэж ярьдаг. Энэ нь залуусын дунд хар тамхины хэрэглээ нэмэгдэж буйд нөлөөлж байгаа байх?

-Тийм ээ. Дэлгүүрт байгаа тамхийг хүмүүс шууд л худалдаад авчихна. Тамхинд донтох нэг нь донтоно. Харин донтохгүй нэг нь хэзээ ч тамхийг хэрэглэхгүй.

Харин хар тамхи нь энгийн хүний олж авч чадахгүй зүйлийг хэрэглэж байгаа учраас бусад донтох эмгэгээс ялгаатай. Хар тамхи нь маш их хэмжээний аз жаргалын гормоныг ялгаруулдаг учраас анх удаа хэрэглээд донтсон хүмүүс зөндөө бий. Ер нь нэг удаа л хэрэглэсэн байхад ганцхан удаагийн хэрэглээ гэж байж боломгүй нөхцөл үүсгэдэг. Тэгэхээр хар тамхинд нэг удаагийн хэрэглээ гэж байхгүй гэсэн үг. Нэг л хэрэглэсэн бол донтох эрсдэл маш өндөр.

-Бодис хэрэглэсэн хүмүүс донтолтын эсрэг эмчилгээ хийлгээд үр дүн гарсан тохиолдол байдаг уу?

-Энэ бодисоос гаръя гэсэн хүсэл эрмэлзэл хэр байгаагаас л бүх зүйл шууд хамаарна. Хэрвээ тэр хүн гарахыг хүсэхгүй, ар гэрийнхнийхээ шахалтаар гарсан тохиолдолд үр дүн муу байдаг. Магадгүй хэдэн жилээр ч үргэлжилж болно гэсэн үг. Хэрвээ тэр хүн хар тамхинаас татгалзъя гэсэн шийдвэртээ нэгэнт хүрчихсэн бол үр дүн хурдан хугацаанд гарах боломжтой. Гэхдээ нэг удаа хэрэглэсэн бол эрсдэлтэй учраас дахиж хэрэглэх хандлага өндөр. Бидний хэлдгээр сэргээн засах эмчилгээ маш тогтвортой байвал хэдэн ч жилээр эмчилгээг үргэлжлүүлж болно. Энгийнээр хэлбэл, нэр хаяггүй цуглаан, уулзалтад оролцуулах, албадан хөдөлмөр хийлгэх гэх мэт маш олон эмчилгээг дурдаж болно.

-Хар тамхины хэрэглээ жил ирэх тусам залуужиж байгааг мэргэжлийн хүмүүс анхааруулж байгаа. Энэ утгаараа эцэг эхчүүд хүүхдэдээ тавих анхаарлаа сайжруулах шаардлагатай байна уу?

-Ер нь гэр бүлийн анхаарал, хяналт дутмаг байгаа залуу насныхан хар тамхийг түлхүү хэрэглэж байгаа. Тийм учраас эцэг эхчүүд хүүхэдтэйгээ аль болох ойр дотно, найз нөхдийн хэмжээнд харилцаж, хаана юу хийж байна, ямар сонирхолтой байгааг мэдэж байгаа тохиолдолд сэргийлэх боломжтой. Гэхдээ ганцхан ярилцах нь үр дүнтэй биш. Энэ талаарх мэдээллийг эцэг эхчүүдэд тодорхой сувгаар мэдээлэх, өсвөр насны хүүхдүүдэд эрүүл мэндийн хичээлээр ойлголт өгөх нь урьдчилан сэргийлэх хамгийн том алхам гэж бодож байна. Нөгөө талаар Монголд байгаа сэтгэцийн эмч нарт түгээмэл ханддаг асуудал нь мансууруулах бодистой холбоотой донтох эмгэг. Эдгээр хүмүүсийг эмчлэхэд эмчлүүлэгчээс ч тэр, эмчээс ч тэр асар их цаг хугацаа шаарддаг учраас удаан хугацаанд өрнөдөг үйл явц. Миний хувьд ажлынхаа туршлагаас харвал жил ирэх тусам мансууруулах бодистой холбоотой хандаж байгаа хүмүүсийн тоо нэмэгдэж байгаа. Энэ нь нэг талаар асуудал нэлээд өргөн хүрээг хамарсан байна гэсэн үг. Хоёрдугаарт, шийдье гэсэн бодолтой тодорхой хүмүүс байгаа юм болов уу гэж харж байна.

-Мансууруулах бодис хэрэглэсэн үед бие махбод, сэтгэл зүйд ямар өөрчлөлт гардаг вэ?

-Аливаа мансууруулах бодисыг хэрэглэхэд биеийн хамаарал болон сэтгэцийн хамаарал гэсэн хоёр янзын үйлчлэл үзүүлдэг. Хэрэв хар тамхины хэрэглээ нь холдвол дараах шинж тэмдэг илэрнэ. Тухайн хүний зан авир гэнэт өөрчлөгдөж, уур уцаартай, тогтворгүй болох, гар хөл нь салганах, тухайн бодисыг үгүйлэх хам шинж үүсдэг. Гэхдээ яг ямар төрлийн бодис хэрэглэсэн гэдгээсээ хамаараад олон төрлийн өөрчлөлт гардаг. Зарим нь хэтэрхий өөдрөг болж, үйл хөдлөл хурдтай болох, зарим нь орноосоо босохгүй унтах зэрэг шинж илэрнэ. Тухайлбал, хий үзэгдэл үүсгэгч бодисыг хэрэглэсэн тохиолдолд бодитой биш зүйлийг тусгаж харах шинж илэрнэ. Өөрөөр хэлбэл, цагаа үр дүнтэй ашиглаж байна уу гэдгийг нь эдгээр шинж тэмдгээр мэдэх боломжтой. Манай СЭМҮТ-д “Коломбо” олон улсын донтолтын эсрэг хөтөлбөрийг хэрэгжүүлдэг. Нөхөн сэргээх эмчилгээг маш тодорхой хийж байгаа. Мансууруулах бодистой холбоотой аливаа асуудалд холбогдвол манайд нээлттэй эмчилгээг хийдэг гэж ойлгож болно.

 

Г.БАЛГАРМАА

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Ерөнхий сайд Г.Занданшатар Канадын элчин сайдыг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Канад Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Сандра Шуфани-г албан үүргээ гүйцэтгээд эх оронд...

img

7 цагийн өмнө

Малайзын иргэн бүрд 24 ам.доллар олгоно

Амьжиргааны өртөг нэмэгдэж буйгаас үүдэлтэй үр дагаврыг зөөлрүүлэхэд чиглэсэн багц арга хэмжээний хүрээнд Малайзын насанд хүрсэн ирг...

img

7 цагийн өмнө

ЭСЯ: Тайландын Сурин мужид зэвсэгт мөргөлдөөн гарсан тул тус чиглэлд зорчихгүй байхыг анхаарууллаа

Өчигдөр буюу 2025 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 08:20 цагт Тайландын Хаант Улсын Сурин муж дахь цэргийн бааз руу камбожийн талаа...

img

8 цагийн өмнө

Н.Аззаяа: БНСУ-ын хил дээр Монгол иргэд айдастай, хаана хандахаа мэдэхгүй, маш хүнд нөхцөлд байна

БНСУ-ын хил дээрээс Монгол иргэдийг буцааж байгаа асуудлаар БНСУ дахь гадаад иргэдийн эрхийг хамгаалах ТББ-ын тэргүүн Н.Аззаяатай яр...

img

8 цагийн өмнө

Халдвартын эцэс хүртэлх авто замыг хааж, засварлана

Халдвартын эцсийн авто замын засвар, шинэчлэлтийн ажлын хүрээнд Намьянжугийн гудамжнаас зүүн тийш Халдвартын эцэс хүртэлх авто замыг...

img

9 цагийн өмнө

Сэтгэгдлүүд

trend

Зочин

Бүхнийг хүлээн зөвшөөрч, шүүмжлэхгүй байх нь тоомжиргүй байна гэсэн үг. Зовлон таныг зуурдаггүй. Та л зовлонг зуурдаг.

Онцлох нийтлэлүүд