Улаанбаатар

weather

Loading weather data...

7 сарын 26

Валютын ханш

value

гадаад

Малайзын иргэн бүрд 24 ам.доллар олгоно

trend

Админ

img

2025 оны 7 сарын 25

img

49

news-img

Амьжиргааны өртөг нэмэгдэж буйгаас үүдэлтэй үр дагаврыг зөөлрүүлэхэд чиглэсэн багц арга хэмжээний хүрээнд Малайзын насанд хүрсэн иргэн бүрд 100 рингитийг /24 ам.доллар/ нэг удаа олгохоор шийдвэрлэсэн тухай тус улсын Ерөнхий сайд Анвар Ибрагим мэдэгдлээ. Тэрбээр телевизээр үг хэлэхдээ, энэхүү тусламжийг Малайзын 22 сая иргэн хүртэх бөгөөд үүнд 15 тэрбум рингит зарцуулахаар тооцоолсон байна. Үүний сацуу нэг литр бензиний үнэ 2,05 рингит байгааг 1,99 рингит болгон бууруулж, мөн 10 хурдны замаар зорчих төлбөрийг нэмэгдүүлэхээр төлөвлөж байсныг цуцалжээ.

Эдгээр арга хэмжээ нь дотоодын эрэлтийг дэмжихэд тустай боловч улсын төсөвт нэмэлт ачаалал үүсгэж, төсвийн алдагдлыг 2028 он гэхэд ДНБ-ий 3 хувьд хүргэж бууруулах зорилтыг хэрэгжүүлэхэд саад учруулна гэж шинжээчид үзэж байна. Харин зарим шинжээчийн үзэж байгаагаар, энэхүү шийдвэр нь бага, дунд орлоготой өрхүүдийн амьжиргаанд нэмэр болох бөгөөд энэ оны эхний хагаст 4,4 хувь байсан эдийн засгийн өсөлт оны сүүлийн хагаст 3,5 хувь болж буурах төлөвтэй байгаа үед өсөлтийг дэмжихэд чиглэсэн засгийн газрын бодлогод нийцэж байгаа ажээ.

Амьжиргааны өртөг нэмэгдэж буй энэ үед Ерөнхий сайд Анвар шинэтгэл хийх амлалтаа биелүүлэхгүй байгааг эсэргүүцсэн жагсаал цуглаан бямба гарагт болохын өмнөхөн иргэдэд мөнгө тараах шийдвэр гаргалаа гэж сөрөг хүчнийхэн шүүмжилж байна. Цагдаагийн газрын мэдээллээр, “Перикатан” үндэсний эвслийн зохион байгуулах уг эсэргүүцлийн ажиллагаанд 15 мянга орчим хүн оролцох төлөвтэй байгаа ажээ.

Б.Адъяахүү

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Нэг кг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис худалдан борлуулах гэж байсан бүлэг этгээдэд шүүхээс 8 жилийн хорих ял оногдуулжээ

“Монгол Улсын иргэн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хадгалан худалдаалж байна” гэх мэдээллийг цагдаагийн байгууллагаас авч, ш...

img

3 цагийн дараа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмоны урилгаар тус улсад хийсэн...

img

3 цагийн дараа

Баруун гурван аймагт царцааны тархалт ихэсжээ

Хөдөө аж ахуйн цаг уурын судалгааны хэлтэс долдугаар сарын 20-ны мэдээллээр царцааны тархалтыг танилцууллаа. Тодруулбал, гурван аймг...

img

2 цагийн дараа

Намуудын харилцаа хөгжлийн замд үлгэрлэнэ

Ниншя Хотон үндэстний өөртөө засах орны Намын хорооны нарийн бичгийн дарга , АИХ-ын Байнгын хорооны дарга Ли Ифэй төлөөлөгчдийг хүлэ...

img

2 цагийн дараа

Сэлбэ голын үерийн хамгаалалтын түшиц хана барих ажлыг наймдугаар сарын 20-нд дуусгана

Сэлбэ голын үерийн хамгаалалтын түшиц хананы барилга угсралтын ажил 95 хувьтай үргэлжилж байна. Түшиц хананы ажлыг сургууль, цэцэрлэ...

img

1 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд