мэдээ
Намуудын харилцаа хөгжлийн замд үлгэрлэнэ

Админ
2025 оны 7 сарын 26

62

Ниншя Хотон үндэстний өөртөө засах орны Намын хорооны нарийн бичгийн дарга , АИХ-ын Байнгын хорооны дарга Ли Ифэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
Иргэний зориг, ногоон намын дарга Б.Батбаатар монголчууд нийтээрээ амран налайж байх зуур намын Улс төрийн зөвлөлийн хэсэг нөхдийн хамт Хятад улсын Ниншя Хотон үндэстний өөртөө засах оронд (ӨЗО) зочилж, БНХАУ-д ойрмогхон буухиалсан ажил хэрэгч айлчлалаа нэмэв. Өнгөрсөн оны төгсгөлөөс хойш богино х у г а ц а а н д д ө р ө в д э х удаагаа айлчилж буй нь ойр ойрхон мэт санагдаж болох ч улс төрийн стратегийн холч бодол, зорилго л ийн мэтгүүлж байгаа юм. Үүний цаад асуудал юу вэ? Хариулт үнэндээ таахад хэцүү биш. Иргэний зориг, ногоон намын дарга Б.Батбаатар Монголын парламентад суудалтай таван намын нэгний удирдагч бөгөөд УИХ-д дөрвөн суудалтай. Гэсэн ч тэрбээр намынхаа гадаад хэлхээ холбоо, тэр дундаа Хятадын Коммунист нам (ХКН)-тай ойртон түншилж, Хятадын үсрэнгүй хөгжлийн үр шимээс ард түмэндээ хүртээхийг зорьж байна. Б.Батбаатар дарга 2025 оны хавар Ерөнхий сайд, Монгол ардын намын дарга Л.Оюун-Эрдэнэ, АН- ын дарга Л.Гантөмөр, ХҮН намын дарга Т.Доржханд нарын хамт Шанхайд айлчилж, хоёр орны улс төр, эдийн засгийн харилцааны томоохон алхмыг тавилцсан. Монгол, Хятадын төмөр замын хамтын ажиллагаа 2009 онд эхэлсэн ч 60 гаруй удаагийн хэлэлцээг туулж, маргалдан, шийдэлд хүрэлгүй 16 жил гацсан юм. Хятадууд үүнийг доогтойгоор “Монголчуудын үхлийн зам” гэж нэрлэдэг байсан ч улс төрийн дөрвөн намын дарга үндэсний нэгэн эрх ашигт нэгдэж, Шанхайд хийсэн айлчлалаар Гашуун сухайт, Ганц модны хил холболтыг эцэслэн шийдвэрлэжээ. Одоо бүтээн байгуулалт хэдийнэ эхэлж, 2027 онд ашиглалтад орох энэ зам “үхлийн” биш, харин “ирээдүйн хөгжлийн зам” болох нь тодорхой. Хоёр талд тоглох биш, прагматик (бодит) шийдэл чухлыг ойлгож эхэлсэн хэрэг. Иргэний Зориг Ногоон Намын дарга ХКН-ын Олон улсын харилцааны газрын урилгаар өнгөрсөн оны сүүлчээр албан ёсоор Хятадад айлчилсан. Тэр гар хоосон очоогүй. “Нэг Хятад” зарчмыг Иргэний Зориг Ногоон Нам тууштай баримталдгаа илэрхийлж, Тайваний оролцоотой “Азийн намуудын холбоо”- ноос тус нам гарч буйгаа мэдэгдсэн. Түүнчлэн ХКН- тай гүн, тууштай, итгэлтэй харилцах, хоёр орны ард түмэн, ялангуяа Монголын ард түмэн илүү их хожих ёстойг илэн далангүй, халуун дотноор илэрхийлж, хоёр намын харилцааны үндсийг тодорхойлсон. Хоёр нам язгуур ашиг сонирхлын асуудлаар бие биеэ дэмжиж, ажил хэрэгч хамтын ажиллагааг хөгжүүлж, эдийн засаг, соёл, шинжлэх ухаан, бүс нутгийн хөгжлийн асуудлаар бодитой хамтарч ажиллахаар болон үйл ажиллагаагаа өрнүүлж байгаа билээ. Ногоон намын хувьд ногоон хөгжлийг түүчээлж буй Хятад улсын туршлагаа сөргөнөөр суралцахаа илэрхийлж, энэ чиглэлд идэвхтэй байр суурьтай байгаа. Хятадын нөхөд ч түүний зүтгэл, санаачлагыг ёс төдий орхилгүй онцгойлон анхаарч, хаврын баярын дараа дахин Бээжинд ажиллах боломж олгосон. ХКН-ын Олон улсын харилцааны газар, Хятадын Эдийн засгийн хамтын ажиллагааны төвийн эрх бүхий албан тушаалтнууд түүнийг хүлээн авч, ажил хэрэгч яриа өрнүүлсэн бол саяхан Хятадын Элчин сайд хатагтай Шэнь Миньжуан- ий урилгаар Ниншя Хотон үндэстний өөртөө засах оронд дахин айлчиллаа. Энэ урилга нь намуудын нягт харилцааны илэрхийлэл болж байгаа юм. Б.Батбаатар дарга Ниншяд шахуу , ажил хэрэгч хөтөлбөрөөр зочлон, Кайшен Хаофен (Инчуань) ухаалаг ХАА-н үйлдвэрийн парк, Миньнин суурингийн “Ногоон цахилгаан эрчим хүчний шинэ систем”, Ниншя Хуань-Өү шинэ эрчим хүчний технологийн компани, “Тэнгэр цөл Жунвэй” нарны зайн бааз, Шапөтөүгийн байгалийн хамгаалалтын газар, Чишинь суулгац Импантан бааз, шинэ түлшний төсөл, Чинтүншя Шар голын том хавцал төсөл, Ниншя Йили сүүний компанитай танилцсан нь намуудын улс төрийн харилцаа, олон талт хамтын түншлэлийг бодит ажил хэрэг болгоход томоохон алхам боллоо.
Ниншяд сүүлийн хэдхэн жилийн дотор ХКН-ын удирдагч Ши Жиньпин дарга гурван удаа очиж ажиллан, дэмжлэг, чиглэл өгч , хөгжлийн томоохон төлөвлөгөөг хэрэгжүүлжээ. Вино , улаан чонон хармаг, сүү, махны зэрэг үйлдвэрлэлийн үлгэр жишээ төслүүд хэрэгжиж, үндэсний загвар болсон байна. Байгаль орчин, уур амьсгалын сайдын хувьд ч цөлжилт, элсний нүүдэлтэй тэмцэж, ногоон бүс болгосон Ниншягийн бүтээн байгуулалтуудыг онцгой сайшаан тэмдэглэж байгаа юм. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ч 2023 онд энэ бүсэд зочилж , цөлжилттэй тэмцсэн туршлагатай нь танилцсан байдаг. ӨЗО- ны намын хорооны нарийн бичгийн дарга, Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Ли Б.Батбаатар тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзан, ажил хэрэгч яриа өрнүүлсэн. Ли дарга ӨЗО эдийн засгийн өсөлтөөр улсын хэмжээнд дөрөвдүгээрт бичигдэж буйг танилцуулж, сүүлийн 25 жилд элсэн цөлийг ногоон бүрд болгож чадсанаа онцлон тэмдэглээд, цөлжилтийн эсрэг хамтрах, орон нутгийн ажил хэрэгч хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн нь чухал байв. Байгалиа хамгаалж, өндөр технологи ашиглан түүнийгээ бизнес болгон үр шимийг нь хүртэж, зөвхөн Хятадад төдийгүй дэлхийн брэнд болгож чадсан энэ үндэстэн аз жаргалтай амьдарч байна. Байгалиа хамгаалах ба ашиглан үр шимийг хүртэх гэдэг нэг зоосны хоёр тал болохыг эндээс харж болно. Нутгийн брэнд вино Хятадад нэгд, дэлхийд дөрөвдүгээрт жагсаж байна. Ниншягийн Инчуань-Хэйдун олон улсын нисэх буудал улс орны 79 хотод 113 чиглэлд агаарын тээвэр нээжээ. Инчуань-Тегераны ачааны галт тэрэг, Инчуань- Шианы хурдны төмөр зам ашигл ал тад орж, 170 гаруй улстай худалдааны харилцаа тогтоож, Хятад- Арабын экспо зохион байгуулж байгаа нь онцгой ач холбогдолтой байна. Түм түжигнэж, бум бужигнаж, зоос мөнгө арвижин, ардын амьдрал сайжирчээ. Ногоон бүс, амар амгалан хотууд, ажил орлоготой, аз жаргалтай иргэд — энэ бол өнөөгийн Ниншягийн төгс илэрхийлэл болжээ. Айлсагч орнууд, тэр дундаа иж бүрэн түншлэгч хөрш Хятад улстай хамтын ажиллагаанд ач холбогдол өгч байж л Монгол Улс хөгжил цэцэглэлтийн замд ханьсана, суралцана, н у т а г ш у у л н а . И З Н Н , ХКН, Намуудын харилцаа хөгжлийн замд үлгэрлэнэ. ХКН гишүүдээрээ дамжуулан улс орныг удирдаж, ард түмэндээ үйлчилж, зарчим, үнэт зүйл, ёс суртахууныг бий болгож чаджээ. Хөгжил дэвшлийн үндэс нь энэ юм байна.
Т.БАЯР





Нэг кг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис худалдан борлуулах гэж байсан бүлэг этгээдэд шүүхээс 8 жилийн хорих ял оногдуулжээ
“Монгол Улсын иргэн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хадгалан худалдаалж байна” гэх мэдээллийг цагдаагийн байгууллагаас авч, ш...
23 минутын дараа
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмоны урилгаар тус улсад хийсэн...
36 минутын өмнө
Баруун гурван аймагт царцааны тархалт ихэсжээ
Хөдөө аж ахуйн цаг уурын судалгааны хэлтэс долдугаар сарын 20-ны мэдээллээр царцааны тархалтыг танилцууллаа. Тодруулбал, гурван аймг...
38 минутын өмнө
Намуудын харилцаа хөгжлийн замд үлгэрлэнэ
Ниншя Хотон үндэстний өөртөө засах орны Намын хорооны нарийн бичгийн дарга , АИХ-ын Байнгын хорооны дарга Ли Ифэй төлөөлөгчдийг хүлэ...
1 цагийн өмнө
Сэлбэ голын үерийн хамгаалалтын түшиц хана барих ажлыг наймдугаар сарын 20-нд дуусгана
Сэлбэ голын үерийн хамгаалалтын түшиц хананы барилга угсралтын ажил 95 хувьтай үргэлжилж байна. Түшиц хананы ажлыг сургууль, цэцэрлэ...
2 цагийн өмнө
Сэтгэгдлүүд