мэдээ
Сэлбэ голын үерийн хамгаалалтын түшиц хана барих ажлыг наймдугаар сарын 20-нд дуусгана

Админ
2025 оны 7 сарын 26

25

Сэлбэ голын үерийн хамгаалалтын түшиц хананы барилга угсралтын ажил 95 хувьтай үргэлжилж байна. Түшиц хананы ажлыг сургууль, цэцэрлэг орохоос өмнө наймдугаар сарын 20-ны дотор дуусгах үүрэг чиглэлийг нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай ажил гүйцэтгэгч нарт өнөөдөр өгч, байршил дээр нь ажиллалаа. Сэлбийн үерийн хамгаалалтын далангийн ажлыг “Билгүүн Монгол констракшн” ХХК гүйцэтгэж, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техникийн хяналтыг тавьж ажиллаж байна. Уг 1.4 км урт, 4-4.5 метр өндөр, төмөр бетонон хийцтэй түшиц хана барих ажлыг өнгөрсөн оны зургаадугаар сарын 20-ноос эхлүүлсэн юм. Өнөөдрийн байдлаар түшиц хананаас 70 орчим метр угсралт шугам сүлжээний ажлаас шалтгаалж түр хүлээгдэж байгаа бөгөөд голын голдирол тохируулах ажил, бэхэлгээний ажлууд хийгдэж байна. “Билгүүн Монгол констракшн” ХХК-ийн ажлын гэрээ 2026 оны нэгдүгээр сард дуусах боловч наймдугаар сард багтааж ажлаа дуусгахаар төлөвлөж байгааг тус компанийн менежер Р.Дамба хэллээ.
Голын голдирол тохируулахад баруун талаараа 3 метр, зүүн талаараа 3 метрийн чулуун бэхэлгээ барьж, голдирол дотроо 50 см зузаантай чулуун бэхэлгээгээр малгайлна. Мөн түшиц хананы өндрийг нарийвчлан тэгшилж, чулуун хавтангаар малгайвчлах ажлыг ирэх долоо хоногт эхлүүлэх аж. Түшиц хананы ажил дууссаны дараа тохижилтын ажлыг гүйцэтгэнэ. Энэ хүрээнд хоёр талаараа Сэлбийн эргээ дагасан 2 метр 50 см өргөнтэй явган хүний замыг төлөвлөж байгаа. Явган зам металл хашлагатай чулуугаар хийгдэнэ.
Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай сургууль, цэцэрлэг орохоос өмнө буюу наймдугаар сарын 20-ны дотор Сэлбийн түшиц ханыг барьж дуусгах үүргийг гүйцэтгэгч “Билгүүн Монгол констракшн” ХХК-д өглөө. “Билгүүн Монгол констракшн” ХХК-ийн зүгээс ажил гүйцэтгэхэд шугам сүлжээний ажлууд, татаж авсан кабелиудаа буцаан булах зэрэг ажилд л хугацаа их орж байна. Үерийн усны гол шугам угсралтын ажил мөн баруун талын түшиц хананы хажууд хийгдэж байгаа учраас ухалтууд хийсэн. Энэ мэт байдлаас шалтгаалж ажил гүйцэтгэх явцад барилгын нөхцөл байдал янз бүрээр харагддаг гэдгийг ойлгосой гэж хэллээ. Түүнчлэн Сэлбэ голын үерийн хамгаалалтын далан барих ажлын бэлтгэл болгож өнгөрсөн онд уг 700 метр талбайд 3000 гаруй метр куб лаг хагшаасыг бүрэн цэвэрлэжээ.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС













Нэг кг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис худалдан борлуулах гэж байсан бүлэг этгээдэд шүүхээс 8 жилийн хорих ял оногдуулжээ
“Монгол Улсын иргэн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хадгалан худалдаалж байна” гэх мэдээллийг цагдаагийн байгууллагаас авч, ш...
1 цагийн дараа
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмоны урилгаар тус улсад хийсэн...
17 минутын дараа
Баруун гурван аймагт царцааны тархалт ихэсжээ
Хөдөө аж ахуйн цаг уурын судалгааны хэлтэс долдугаар сарын 20-ны мэдээллээр царцааны тархалтыг танилцууллаа. Тодруулбал, гурван аймг...
15 минутын дараа
Намуудын харилцаа хөгжлийн замд үлгэрлэнэ
Ниншя Хотон үндэстний өөртөө засах орны Намын хорооны нарийн бичгийн дарга , АИХ-ын Байнгын хорооны дарга Ли Ифэй төлөөлөгчдийг хүлэ...
1 минутын дараа
Сэлбэ голын үерийн хамгаалалтын түшиц хана барих ажлыг наймдугаар сарын 20-нд дуусгана
Сэлбэ голын үерийн хамгаалалтын түшиц хананы барилга угсралтын ажил 95 хувьтай үргэлжилж байна. Түшиц хананы ажлыг сургууль, цэцэрлэ...
1 цагийн өмнө
Сэтгэгдлүүд