Улаанбаатар

weather

Loading weather data...

7 сарын 26

Валютын ханш

value

мэдээ

Дэд хурандаа Д.Хадбаатар: Хийлдэг гудастай усанд хөвж байгаа бол таны амь насанд эрсдэлтэй гэсэн үг

trend

Админ

img

2025 оны 7 сарын 26

img

38

news-img

Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, дэд хурандаа Д.Хадбаатартай ярилцлаа.


-Аялал зугаалгын сарууд эхэлсэнтэй холбоотойгоор Нийслэлийн хэмжээнд гол усны аюул, ослын нөхцөл байдал ямархуу байна вэ?

-Нийслэлийн хэмжээнд 2025 оны долдугаар сарын 21-ний байдлаар гол усны осолтой холбоотой 16 дуудлага хүлээн авч, Нийслэлийн онцгой байдлын газрын Аврах ангийн бие бүрэлдэхүүн үүрэг гүйцэтгэсэн байгаа. Нийт дуудлагын тав нь голын усанд авто машин суусан, 11 нь голын усанд осолдсон дуудлага байсан. Голын усанд осолдсон 10 буцалтгүй нэрвэгдэгчийг гарган Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өглөө. Үүнд 14-16 насны хүүхэд гурав, 18-60 насны долоон том хүний амь нас харамсалтайгаар эрсэдсэн юм. Гол усны ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр Нийслэлийн Онцгой байдлын газар, нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу зургадугаар сарын 15-наас есдүгээр сарын 15 хүртэлх хугацаанд Туул, Тэрэлж, Хэрлэн, Сэлбэ голын дагуу завьт эргүүлүүдийг зохион байгуулж усны мандал дээр өдөр бүр 09:00-21:00 цагийн хооронд урьдчилан сэргийлэх байдлаар ажиллаж байна. Мөн голын эрэг дагуу алба хаагчид хөдөлгөөнт эргүүлээр ухуулга сурталчилгаа ч хийж байгаа. Зургадугаар сарын 15-наас өнөөдрийг хүртэл гол усны аюул, ослын тухай сэрэмжлүүлгийг нийт 24935 иргэдэд хүргэж, 11872 ширхэг заавар, зөвлөмжийг өглөө.

Голын эрэгт хэт ойр байрласан 2632 автомашиныг эрсдэлт бүсээс холдуулах арга хэмжээ авсан. Сүүлийн үеийн дэвшилтэд технологи ашиглан алба хаагчдын ажлыг хөнгөвчлөх, урьдчилан сэргийлэх арга хэмжээг шуурхай зохион байгуулах зорилгоор усанд осолдох магадлалтай хамгийн их бүсүүд болох Туул, Хэрлэн, Сэлбэ гол дагуу 11 цэгт хяналтын камеруудыг байршуулсан. Энэхүү камерыг 24 цагаар манай алба хаагчид өдөр тутам хяналт тавьж, хүн олноор цугласан тохиолдолд тараах, аюулгүй бүс рүү явуулах арга хэмжээ тогтмол авч байна. Мөн дрон ашиглан иргэдэд дуут сэрэмжлүүлэг мэдээ, зөвлөгөө, зөвлөмж хүргэж байгаа.

-Голын усанд бага насны хүүхдүүд осолдох эрсдэл өндөр байна уу?

-Бага насны хүүхэд усанд осолдох магадлал өндөр, насанд хүрэгчдийн хувьд эрсдэл бага хэмээн ташаа ойлгож болохгүй. Сая хэлсэнчлэн он гарснаар 11 хүн голын усанд осолдсон. Үүнд хүүхэд болон том хүн гээд бүхий л насны бүлгийнхэн багтсан байгаа. Тиймээс тэдэн насны хүн голын усанд осолдох магадлалтай байна гэж бид хэлж мэдэхгүй. Ер нь бол голын усанд хэдэн ч насны хүн осолдох аюултай байдаг.

-Ямар шалтгааны улмаас иргэд голын усанд осолдож байна вэ?

-Усанд осолдож, амь насаа эрсдүүлэх нөхцөл байдал үүсэхэд нөлөөлөгч хэдэн хүчин зүйл бий. Насанд хүрэгчдийн хувьд ихэвчлэн согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн үедээ усанд осолдож байна. Одоо амралт зугаалгын цаг эхэлсэнтэй холбоотойгоор манай иргэд гол ус барааддаг. Найз нөхөд, хамаатан садан, гэр бүлээрээ голын эрэгт очиж салхинд гардаг шүү дээ. Иргэд маань согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үедээ архиа гаргаж, сэргэнэ гээд ус руу ордог тохиолдол нийтлэг байдаг. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн хүн бол өөрийгөө хянах чадваргүй болдогоороо аюултай. Ингээд харамсалтайгаар усанд хөл алддаг. Тиймээс согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн үедээ голын усанд орох нь хамгийн эрсдэлтэй, буруу алхам. Энэ нь голын усанд амь насаа эрсдүүлэх нөхцөл байдлыг өөрөө бүрдүүлж байгаагаас ялгаагүй.

-Тэгвэл бага насны хүүхдүүдийн хувьд ямар шалтгааны улмаас усанд осолдож байна вэ?

-Ерөөсөө л эцэг эхийн хараа хяналтгүй байдалтай холбоотой. Манай эцэг эхчүүд хүүхдүүдээ дагуулаад голын эрэг дагуу салхинд гардаг. Хэдийгээр эцэг эх нь дагуулж яваа боловч хараагүй байхад нь хүүхдүүд гол руу бөмбөг, тоглоомоо унагадаг. Ингээд усанд урсаж байгаа тоглоомынхоо араас дагаад орох жишээтэй. Бага насны хүүхэд бол гол усанд ойрхон тоглож байгаад л тоглоомынхоо хойноос ороод амь насаа эрсдүүлдэг. Тийм учраас эцэг эхчүүд маань бага насны хүүхдэдээ тавих хараа хяналтаа сулруулж огтхон ч болохгүй. Дараагийн шалтгаан нь гэвэл хийлдэг шувуу, бөөрөнхий цагираг гэх мэт тоглоом байгаа юм. Бага насны хүүхдүүд иймэрхүү тоглоом хийлээд усан дотор суудаг. Гэтэл гэнэт хүчтэй салхи салхилах, усны урсгал огцом нэмэгдэхэд барих боломжгүй. Ингээд эрсдэлт нөхцөл байдал үүсэж байгаа юм.

-Сүүлийн үед хийлдэг гудаснаас үүдэн усанд осолдох нөхцөл байдал үүсч байна гэх юм?

-Тийм. Манай залуучууд буюу 18-25 насныхан урсгал усны дээд талаас хөвнө гээд хийлдэг гудас ашигладаг. Гэтэл хийлдэг гудас нь усанд хөвөх зориулалттай бус. Харин аяны зориулалттай буюу хээр хөдөө хонохдоо дороосоо чийг даахаас сэргийлэх үүднээс хэрэглэдэг юм. Харин манай залуучууд голын усанд орохдоо ашигласнаас үүдэн хийлдэг гудас нь холбирч унаад амь нас эрсдэх нөхцөл байдлыг үүсгэдэг.

Ер нь болгоомжгүй, стандарт бус зүйлсийг усанд орохдоо ашигласнаас үүдэн иргэд амь насаа эрсдэлд оруулж байна. Ялангуяа хийлдэг гудсан дээр суугаад усанд хөвж байгаа бол таны амь нас аюулд орсон гэсэн үг. Таны амь насыг аюулд хүргэж байгаа зүйл бол хийлдэг гудас юм.

Аялал зугаалгын цаг эхэлсэнтэй холбогдуулан аюул осолгүй, эрсдэлгүй, эндэгдэлгүй, амар тайван зугаалахыг иргэддээ уриалж байна. Хамгийн гол зүйл нь хүн бүрийн хариуцлага юм. Усанд осолдсон харамсалтай тохиолдлуудыг бууруулж болно. Яаж вэ гэдгийг хамгийн энгийнээр тайлбарлахад мэргэжлийн байгууллага, алба хаагчдаас өгч байгаа анхааруулга, сэрэмжлүүлгийг л дагах хэрэгтэй. Жишээ нь 5 метрийн гүнтэй ус учраас орж болохгүй гэсэн самбар харсан л бол иргэд маань холдох ёстой.

 

А.Даваадулам

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Нэг кг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис худалдан борлуулах гэж байсан бүлэг этгээдэд шүүхээс 8 жилийн хорих ял оногдуулжээ

“Монгол Улсын иргэн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хадгалан худалдаалж байна” гэх мэдээллийг цагдаагийн байгууллагаас авч, ш...

img

1 цагийн дараа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмоны урилгаар тус улсад хийсэн...

img

8 минутын өмнө

Баруун гурван аймагт царцааны тархалт ихэсжээ

Хөдөө аж ахуйн цаг уурын судалгааны хэлтэс долдугаар сарын 20-ны мэдээллээр царцааны тархалтыг танилцууллаа. Тодруулбал, гурван аймг...

img

10 минутын өмнө

Намуудын харилцаа хөгжлийн замд үлгэрлэнэ

Ниншя Хотон үндэстний өөртөө засах орны Намын хорооны нарийн бичгийн дарга , АИХ-ын Байнгын хорооны дарга Ли Ифэй төлөөлөгчдийг хүлэ...

img

24 минутын өмнө

Сэлбэ голын үерийн хамгаалалтын түшиц хана барих ажлыг наймдугаар сарын 20-нд дуусгана

Сэлбэ голын үерийн хамгаалалтын түшиц хананы барилга угсралтын ажил 95 хувьтай үргэлжилж байна. Түшиц хананы ажлыг сургууль, цэцэрлэ...

img

1 цагийн өмнө

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд