мэдээ
Иргэдийн санхүүгийн чадамж, санхүүгийн богино хугацааны хүндрэлийг даван туулах чадварыг анх удаагаа үнэллээ DNN.mn
Админ
2024 оны 12 сарын 23
15
Монгол Улсын иргэдийн санхүүгийн эрүүл мэндийг хэмжих, санхүүгийн үйлчилгээний хүртээмжийг үнэлэх түүвэр судалгааг Санхүүгийн зохицуулах хорооны захиалгаар “Эн Ар Си Си”, “Эм Эм Си Жи” ХХК-ууд хийлээ. Энэхүү түүвэр судалгаа нь иргэдийн санхүүгийн чадамж, санхүүгийн богино хугацааны хүндрэлийг даван туулах, бие даасан шийдвэр гаргах чадварыг үнэлэхээр Монгол Улсад анх удаагаа хийснээрээ онцлогтой бөгөөд санхүүгийн үйлчилгээ, тэр дундаа хөрөнгийн зах зээл, даатгал, бичил санхүүгийн үйлчилгээний хүртээмжийг судлахад чиглэсэн юм.
Судалгааны үр дүнгээс товч танилцуулбал, Монгол Улсын иргэдийн санхүүгийн эрүүл мэндийн дундаж индекс 54 гарсан байна. Үүнээс санхүүгийн эрүүл мэндийн индексийн нэг бүрдэл болох нөөцийн хүртээмжийн индекс 39, санхүүгийн төлөв байдлын индекс 45, санхүүгийн мэдлэгийн индекс 53, иргэдийн санхүүгээ удирдах, төлөвлөх чадварыг илэрхийлэх санхүүгийн зан төлөвийн индекс 59 гарчээ. Энэ нь иргэд богино хугацааны санхүүгийн дарамтад өртөх эрсдэлтэй төдийгүй тэдний орлогын болон эх үүсвэрийн найдвартай байдал харьцангуй бага түвшинд байгааг илтгэж байна. Өөрөөр хэлбэл иргэд санхүүгийн суурь ойлголтуудын талаар тодорхой хэмжээний мэдлэгтэй хэдий ч зарим шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээний талаарх мэдлэг, мэдээлэл дутмаг байгаа аж. Түүнчлэн судалгаанд хамрагдсан нийт иргэдийн 4.4 хувь нь брокер, дилерийн компаниудын үйлчилгээг авдаг бол банк бус санхүүгийн байгууллагын үйлчилгээний хүртээмж 36 хувь, сайн дурын даатгал 24.4 хувь, мөнгөн зээлийн үйлчилгээ 20 хувь, хадгаламж зээлийн хоршооны хүртээмж 3.6 хувь гарсан байна.
Санхүүгийн хүртээмжийн болон Санхүүгийн эрүүл мэндийн түүвэр судалгаатай энд дарж танилцана уу.
Гадаадын иргэдэд давуу байдал олгосон хэргийг шүүхэд шилжүүлжээ DNN.mn
Прокурорын байгууллага 2024 оны 12 дугаар сарын 16-наас 20-ны өдрийг хүртэл хугацаанд хэрэг бүртгэлтийн 44495, мөрдөн байцаалтын 249...
7 цагийн дараа
“Эмээлт”-д хонь 150.000-300.000 төгрөгийн ханштай байна DNN.mn
Эмээлт захад зарагдаж буй амьд малын үнэ ханшийг 2024 оны арванхоёрдугаар сарын 23-ны байдлаар танилцуулж байна. Хонь: 150.000-300.0...
6 цагийн дараа
Шатар сонирхогчдын Нийслэлийн аваргууд тодорлоо DNN.mn
Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийг угтан Нийслэлийн ИТХ-ын ивээл дор Нийслэлийн Шатрын холбоотой хамтран “Шатар сонирхогчдын 2024 он...
6 цагийн дараа
Мөсний зузаан харилцан адилгүй байна DNN.mn
Ихэнх гол, мөрний мөсний зузаан тогтвортой нэмэгдэж байгаа хэдий ч өнгөрсөн оны мөн үе болон олон жилийн дунджаас 5-45 см бага, мөсн...
5 цагийн дараа
Манай жүдочид “Россия тур супер финал” тэмцээнээс долоон медаль хүртжээ DNN.mn
Жүдо бөхийн шигшээ багийн тамирчид энэ дугаар сарын 21-22-ны өдрүүдэд ОХУ-н нийслэл Москва хотод зохиогдсон “Россия тур москва супер...
5 цагийн дараа
Сэтгэгдлүүд