мэдээ
Өнөөдөр зул сарын баярын өдөр DNN.mn
Админ
2024 оны 12 сарын 25
19
Жил бүрийн энэ өдөр дэлхийн Христийн шашинтнууд Зул сарын баярыг өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Энэ өдөр бол Есүс Христийн дахин мэндэлсэн өдөр юм. Анх тавдугаар зууны үеэс тэмдэглэж ирсэн энэхүү баяр нь хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн эртний баярт тооцогддог бөгөөд баярын энэ өдрийг 1582 онд Ромын пап лам Григорий XIII гаргаж ирснээр Григорийн гэж нэрлэгдсэн цаг тооллоор тэмдэглэх болсон түүхтэй. Өдгөө Зул сарын баярыг дэлхийн 140 гаруй орны хоёр тэрбум гаруй хүн тэмдэглэдэг байна.
2000 жилийн тэртээ Есүс Христ Израйлын Бэттлхэмд төрж, Христосийн шашинд “Ертөнцийг аврагч” хэмээн өргөмжлөгдөж байсан гэдэг. Христосын шашин нь одоо хоёр тэрбум гаруй итгэгчтэй шашны томоохон урсгал болсон билээ.
Одоо Христосчууд энэхүү баярыг нэг тогтсон заншлаар бус хүссэн хэв маягаараа тэмдэглэн өнгөрүүлдэг болжээ. Тэднээс заримыг сонирхуулбал, Иордан дах Амман католик сүмд Иракийн итгэгчид залбирч, Энэтхэгийн хойд зүгт орших Аллахабад хотын нэгэн оршин суугч духан дээрээ энэтхэг хэлээр “Зул сарын мэнд” хэмээн бичсэн нь олон хүний таашаалд нийцжээ.
Болгарын нийслэл Софи дахь Александр Невскийн сүмийн итгэгчид лаа асааж мөргөл үйлддэг нь томоохон хэмжээний ёслолд тооцогддог байна. Суданы нийслэл дэх Жуба сүмд зул сарын баяраар олон зуун итгэгчид мөргөл үйлддэг аж. Хавайд очсон жуулчид хүртэл Санта Клаусын хувцас өмсөн, сүлд мод засч зул сарын баярыг тэмдэглэдэг. Голландчууд зул сарын баяраараа жил бүр “Лааны шөнө”- ийг тэмдэглэн өнгөрүүлдэг байна. Харин Индонезийн Жакартагийн хүүхдүүд сүмийн магтан дуу дуулж баярладаг байна. Польшийн нэгэн сүмд Христийн тухай жүжигчилсэн тоглолт хийдэг бол Католик шашны их лам Сиен О Маллей Массачуэтсийн орон гэргүйчүүдийг хооллож буян үйлдэж зул сарын баярыг өнгөрүүлдэг гэнэ. Францын орон гэргүйчүүд автобусанд зул сарын ёслол үйлдэж хүндэтгэл үзүүлж байна. Мянмарын Яангон дахь цуглааныхан ч зул сарын баярыг тэмдэглэдэг ажээ.
Сибирийн Красноярск хотод сүлд модыг Енисей голд урсган ёслол үйлддэг бол Английн Салесбуригийн сүмийн хүүхдүүд магтан дуу дуулдаг байна. Германы Ханновер хот дахь амьтны хүрээлэнгийн оцон шувуудад оршин суугчид зул сарын бэлэг өгдөг бол “Берлиний далайн хав” клубынхан Оранкэсий нуурт зул сарын ёслол үйлдэж, хүйтэн усанд ордог байна. Өнөө цагт ч энэ баяр олон үндэстнийг хамарсан томоохон тэмдэглэлт өдөр хэвээр байна.
Харин манай улсад үйл ажиллагаа явуулдаг элчин сайдын яамд болон олон улсын байгууллагууд энэ өдөр албан ёсоор амардаг юм байна.
1500 гаруй иргэн Донорын карт авчээ DNN.mn
Донорын тухай хуульд зааснаар 21 ба түүнээс дээш насны Монгол Улсын иргэн өөрөө хүсвэл ирээдүйд донор болохыг зөвшөөрч болно. Үүний ...
2 цагийн дараа
Осголт, хөлдөлтийн үед үзүүлэх анхан шатны тусламж DNN.mn
Осголт, хөлдөлтийн үед үзүүлэх анхан шатны тусламжийг хүргэж байна. Хөлдөлт гэдэг нь нам температурын улмаас хэсэг газрын арьс, улма...
2 цагийн дараа
“Ерөнхийлөгчийн цом”-ын төлөөх барилдаанд бөхчүүдийг цол, амжилтын эрэмбээр нь шигшиж барилдуулна DNN.mn
Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113 жилийн ойд зориулсан “Ерөнхийлөгчийн цом”-ын төлөөх өндөр чансаатай 128 ...
1 цагийн дараа
Монголын лигийн аварга Зүүн Азийн лигт өрсөлдөнө DNN.mn
Азийн хамгийн хүчирхэг лигүүдийг нэгтгэсэн “East Asian Super League”-ийн 2025-2026 оны улирлаас Монголын сагсан бөмбөгийн холбооны ...
1 цагийн дараа
Аймгийн төвүүдэд мах, сүү, цагаан будааны үнэ өсчээ DNN.mn
Аймгийн төвүүдэд мах, сүү, цагаан будаа зэрэг өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгджээ. Өчигдрийн байдлаар, зах худалдаа...
29 минутын дараа
Сэтгэгдлүүд