мэдээ
Д.Ганхуяг: Согтуу жолоочийг 400 мянгаар торгох уу, 7-30 хоног баривчилгаанд явуулах уу гэдгийг шүүх шийдэж байгаа DNN.mn
Админ
2024 оны 12 сарын 29
33
Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах зохицуулагч, цагдаагийн ахмад Д.Ганхуягтай ярилцлаа.
-Сүүлийн үед согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох болон хурд хэтрүүлсэн үйлдлээс болоод зам тээв рийн осол их бүртгэгдэж байна. Үүн дээр цагдаагийн байгууллагаас ямар арга хэмжээ авч байна вэ?
-Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож байгаа зөрчил дээр авах арга хэмжээний хүрээнд цагдаагийн байгууллагаас “Уусан бол бүү жолоод” гэсэн нэгдсэн болон хэсэгчилсэн арга хэмжээг улсын хэмжээнд тодорхой давтамжтайгаар зохион байгуулан ажиллаж байгаа. Тус ажлын хүрээнд энэ оны эхний 11 сарын байдлаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 25.745 зөрчлийг цагдаагийн алба хаагчид гудамж замын хяналт шалгалтаар илрүүлж, таслан зогсоосон байна. Үүнээс тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй этгээд 1800, эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 2400 иргэнийг илрүүлж, хуулийн дагуу хариуцлага хүлээлгэсэн байна. Энэ төрлийн зөрчил нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 36.2 хувиар буурсан үзүү лэлттэй байгаа. Харин сог туугаар тээврийн хэрэгсэл жолоодож зам тээврийн осол гаргасан тохиолдол 1863 бүртгэгдсэн байна.
Сүүлийн үед гарч байгаа зам тээврийн ослуудаас харахад согтуурсан үедээ осолд холбогдсон тохиолдол хэд хэд бүртгэгдэж байна. Шинэ жилийн баяр ойртсонтой холбоотойгоор согтууруулах ундааны хэрэг лээ, энэ төрлийн зөр чилд холбогдож буй тохиолдлууд нэмэгдэж бай на. Үүн дээр цагдаагийн байгууллагаас цаг үетэйгээ холбогдуулаад хяналт шал галтын ажлыг чангатган ажил лаж байна.
-Согтуу жолоочид ямар шийтгэл хүлээлгэдэг вэ?
-Жолооч согтуурсан үедээ машин барьсан эхний удаад жолоодох эрхийг нэг жилээр хасдаг.
Тухайн хүний хувийн байдлыг тогтоогоод 400 мянгаар торгох уу, эсвэл 7-30 хоног баривчилгаанд явуулах уу гэдгийг шүүх шийдэж байгаа. Хувийн байдлыг тогтооно гэдэг нь өмнө нь зөрчил их гаргаж байсан уу, олон торгуультай эсэхийг нь харгалзаж үзээд зөрчил ихтэй байвал баривчилгаанд явуулдаг.
-Хурд хэтрүүлэх зөрчил хаана ихэвчлэн тохиолддог вэ?
-Хурд хэтрүүлсэн зөрчил орон нутгийн замд ихээр бүртгэгддэг. Орон нутгийн замд нас барсан ослын 80 орчим хувь нь хурд хэтрүүлснээс болж онхолдох, мөргөлдөх төрлийн зам тээврийн ослуудаас үүдэлтэй байдаг. Хурд хэтрүүлэх зөрчил дээр зөөврийн хурд хэмжигч, дундаж хурдны камер, цагдаагийн алба хаагчийн хурд хэмжигч дээр хэмжиж хуульд заасан санкцын дагуу хариуцлага хүлээлгэж ажилладаг.
-Орон сууцны хороолол болон сургууль, цэцэрлэгийн орчимд хурдны дээд хязгаар нь хэд байх ёстой байдаг юм бол?
-Иргэд хурд хэтрүүлэх гэдгийг 60 км\цаг-аас дээш бол хурд хэтрүүлсэн гэж ойлгоод байдаг. Гэтэл сургууль орчмын бүс, гэр хороолол дунд 20км\цаг эсвэл 30 км\цаг-аас дээш хурдтай явахыг хориглосон газрууд байгаа. Жишээ нь, 20 км\цаг-аас дээш хурдтай явахыг хориглосон газарт түүнээс дээш хурдтай явбал хурдыг зөвшөөрөгдөх хязгаараас хэтрүүлсэн гэж үзэн жолоодох эрх нь хасагдах заалт руу ордог. Түүнээс гадна гэр хорооллын дунд, орон сууцны хорооллын доторх замын хөдөлгөөнд явган зорчигч давуу эрхтэй байдаг гэдгийг иргэд, жолооч нар сайн ойлгодоггүй. Ойлгож байгаа нь дүрмийн хэрэгжилтийг хангахгүй, сургууль орчмын бүс болон хорооллын доторх хөдөлгөөнд зам тээврийн осол гаргаж байгаа тохиолдол бүртгэгдэж байна. Нийслэл хотод камержилт идэвхтэй хийгдэж байгаа. Үүнтэй холбоотой энэ төрлийн зөрчлийг илрүүлэх, таслан зогсоох, хяналт шалгалт явуулахад дөхөмтэй болж байна.
-Өдөрт дунджаар зам тээврийн ослын хэдэн дуудлага мэдээлэл бүртгэгддэг вэ?
-Нийслэлд энгийн өдрүүдэд 250-300 орчим зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл ирдэг. Цас бороо орсон байгалийн үзэгдэлтэй үед энэ тоо нэг дахин нэмэгддэг. Ялангуяа намрын улиралд зуны дугуйтай хөдөлгөөнд оролцож байгаатай холбоотой өдөрт 750-800 орчим дуудлага мэдээлэл ирэх тохиолдол байдаг. Ихэвчлэн эгнээ болон хажуу хоорондын зай зөрчих, гэрлэн дохио зөрчих, гар утасны хэрэглээ их байгаатай холбоотой гэх мэт замын хөдөлгөөний дүрмийг зөрчиж зам тээврийн осол гаргаж байгаа тохиолдлууд бүртгэгдэж байна. Мөн явган зорчигчийн буруутай үйлдлээс болж зам тээврийн осол гарч байна. Явган зорчигч гарцаараа, гэрэл дохиогоороо гараагүй үед зам тээврийн осолд холбогдон, эрүүл мэнд амь насаараа хохироод үлдэж байгаа тохиолдлууд байгаа. Энэ үед явган зорчигч хохироод үлддэг, жолооч хариуцлага хүлээдэггүй хуулийн зохицуулалттай гэдгийг явган зорчигчид ойлгох хэрэгтэй.
-Явган зорчигч болон жолооч замын хөдөлгөөний дүрмийг адилхан баримталж байж зам тээврийн осол гарахгүй байх нөхцөлийг бүрдүүлэх байх?
-Зам тээврийн осол гарсан тохиолдол болгон дээр цагдаагийн байгууллагаас очиж шалгахад ямар нэгэн байдлаар замын хөдөлгөөний дүрмийг талуудын аль нэг нь зөрчсөн байдаг. Тэгэхээр замын хөдөлгөөний дүрмээ баримтлаад, дүрмээрээ явж байвал зам тээврийн осолд холбогдохгүй, ямар нэгэн байдлаар хүний эрүүл мэнд, амь насанд хохирол учруулахгүй.
Мөн ямар нэгэн хуулийн хариуцлага хүлээхгүй. Тиймээс иргэд “Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэм”-ийг сайтар биелүүлж, анхаарал болгоомжтой хөдөлгөөнд оролцоорой гэдгийг анхааруулж хэлье.
Г.Балгармаа
ХӨСҮТ: Толгой өвдөж, халуурч байгаа бол шинэ жилд битгий оролцоорой DNN.mn DNN.mn
Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв (ХӨСҮТ)-өөс томуу ба томуу төст өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. Эндээс онцлоход, ...
1 цагийн өмнө
Хилийн боомтуудын ажиллах цагийн хуваарь DNN.mn
Авто замын зарим боомтууд өнөөдрөөс /2024.12.30/ ажиллахгүй. Тухайлбал, Цагааннуур, Ульхан, Тэс, Булган зэрэг боомт арванхоёрдугаар ...
2 цагийн өмнө
Гамшиг, аюулт үзэгдэл, ослын 83 удаагийн дуудлага бүртгэгдлээ DNN.mn
Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн 7 дүүрэг, 19 аймгийн 30 суманд аюулт үзэгдэл, ослын 83 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна. Дуудлаг...
3 цагийн өмнө
2024 онд нийт 16.1 сая төл бойжуулжээ DNN.mn
Улсын хэмжээнд 2024 оны эцэст, мал тооллогын урьдчилсан дүнгээр 57.6 сая толгой мал тоологдлоо. Малын тоо өмнөх оноос 7.0 сая толгой...
3 цагийн өмнө
“Хүннүгийн язгууртны цогцолбор”-ыг тохижууллаа DNN.mn
Улаанбаатар хот орчмын түүх, соёлын дурсгалыг түшиглэн хөгжүүлж, аялал жуулчлалын эргэлтэд оруулах төсөл, арга хэмжээний хүрээнд Сүх...
4 цагийн өмнө
Сэтгэгдлүүд