Улаанбаатар

weather

Loading weather data...

12 сарын 25

Валютын ханш

value

мэдээ

Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ DNN.mn

trend

Админ

img

2024 оны 12 сарын 25

img

55

news-img

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд өнөөдөр (2024.12.25) Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох Улсын Их Хурлын тогтоолын төслийг Э.Батшугар гишүүн өргөн мэдүүллээ.

Эдийн засгийн өсөлт, хүн амын насны бүтэц, аж ахуй нэгжийн үйл ажиллагааны цар хүрээнд нийцсэн банк, санхүүгийн салбарын бүтээгдэхүүн үйлчилгээг их өгөгдөл, тоон мэдээлэл болон зээлийн мэдээллийн санд буй мэдээлэлд үндэслэж гаргах учиртай. Харин манай улсад зээлдэгчийн зээлжих чадварт үнэлгээ хийх онооны аргалчлалыг эрх бүхий байгууллагаар батлуулах зохицуулалт байхгүй байна. Харин зээлдэгчийн зээлжих чадварт зэрэглэл тогтоох асуудлыг эрх бүхий байгууллагаас баталдаг болсноор үнэлгээнд суурилсан банк, санхүүгийн үйлчилгээ нэвтрүүлэх боломж бүрдэнэ гэдгийг Улсын Их Хурлын гишүүн Э.Батшугар онцлов.

Хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөл батлагдсанаар банк, санхүүгийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, эрсдэлийн үнэлгээ, удирдлагад суурилсан үйл ажиллагаа сайжирна. Мөн зээлдүүлэгч эрсдэлгүй, зөв шийдвэрийг шуурхай гаргах боломжтой болж, банк санхүүгийн салбарын хугацаа хэтэрсэн, чанаргүй зээлийн хэмжээ буурна. Нөгөө талаас зээлдэгч өөрийн зээлийн түүхийг хянаж, санхүүгийн сахилга хариуцлага нэмэгдэж, эдгээрийг дагаад зээлийн хүү буурах боломж бүрдэнэ гэдгийг хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөл санаачлагч танилцууллаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв. 

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

1500 гаруй иргэн Донорын карт авчээ DNN.mn

Донорын тухай хуульд зааснаар 21 ба түүнээс дээш насны Монгол Улсын иргэн өөрөө хүсвэл ирээдүйд донор болохыг зөвшөөрч болно. Үүний ...

img

1 цагийн өмнө

Осголт, хөлдөлтийн үед үзүүлэх анхан шатны тусламж DNN.mn

Осголт, хөлдөлтийн үед үзүүлэх анхан шатны тусламжийг хүргэж байна. Хөлдөлт гэдэг нь нам температурын улмаас хэсэг газрын арьс, улма...

img

2 цагийн өмнө

“Ерөнхийлөгчийн цом”-ын төлөөх барилдаанд бөхчүүдийг цол, амжилтын эрэмбээр нь шигшиж барилдуулна DNN.mn

Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113 жилийн ойд зориулсан “Ерөнхийлөгчийн цом”-ын төлөөх өндөр чансаатай 128 ...

img

2 цагийн өмнө

Монголын лигийн аварга Зүүн Азийн лигт өрсөлдөнө DNN.mn

 Азийн хамгийн хүчирхэг лигүүдийг нэгтгэсэн “East Asian Super League”-ийн 2025-2026 оны улирлаас Монголын сагсан бөмбөгийн холбооны ...

img

3 цагийн өмнө

Аймгийн төвүүдэд мах, сүү, цагаан будааны үнэ өсчээ DNN.mn

Аймгийн төвүүдэд мах, сүү, цагаан будаа зэрэг өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгджээ. Өчигдрийн байдлаар, зах худалдаа...

img

3 цагийн өмнө

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд