Улаанбаатар

weather

Loading weather data...

12 сарын 26

Валютын ханш

value

гадаад

“Моссад”-ын нууц ажилтан: Нэр хүнд бол дараагийн асуудал DNN.mn

trend

Админ

img

2024 оны 12 сарын 26

img

1

news-img

Америкийн CBS телевизийн нэвтрүүлэгт сүүдэрт суун, маск зүүж, дуу хоолойгоо өөрчилсөн, хуурамч нэр ашигласан Израилийн тагнуулын алба болох Моссадын хоёр ажилтан Ливаны Хезболла зэвсэгт бүлэглэлийн пейжер болон радио станцыг дэлбэлэх ажиллагааг хэрхэн бэлтгэж, хэрэгжүүлсэн тухайгаа ярьжээ. Тэд “Хэдийгээр энэ оны есдүгээр сарын 17-нд олон мянган пейжерүүд хамгийн түрүүнд дэлбэрсэн ч үнэндээ бол энэ ажиллагаа анх радио станцаас эхэлсэн” гэж хэлэв. Моссадын хоёр ажилтны эхнийх нь өөрийгөө Майкл гэж нэрлээд “Моссад анх гар радио станцын батерейнд тэсрэх бөмбөг байрлуулж дараа нь тэднийг Хезболлад зарсан” гэжээ. Эдгээр 16.000 радио станцыг Хезболлад зарахын тулд Моссад зуучлагч компани байгуулж, Майклын хэлснээр Хезболлад татгалзах аргагүй үнэ санал тавьсан байна. Майкл “Бидэнд гадаадын компаниуд бий болгох гайхалтай боломжууд байсан. Тэднийг ямар ч байдлаар “олж харах” боломжгүй байсан. Учир нь эдгээр компаниудын цаана “бүрхүүл компани” цаана нь дахин дахин “бүрхүүл компани” бий болгосон. Бид өөрсдөө зохиомол ертөнц бүтээж, дэлхийн хэмжээний кино студи байгуулсан. Бид өөрсдөө зохиолоо бичээд, найруулагч нь, продюсер нь, гол дүрийн жүжигчид болж дэлхий нийт бидний тоглолтын тайз болсон” гэж хэлжээ.

Гэхдээ гар радио станцыг Хезболлагийн дайчид зөвхөн байлдааны нөхцөлд л ашигладаг байсан учир тэдний олон мянган дайчныг нь нэгэн зэрэг жагсаалаас гаргахын тулд байнга ашигладаг пейжерүүдийг Моссад анхааралдаа авсан байна. Моссадын өөрийгөө Габриэл гэж нэрлэсэн ажилтан “Бид пейжерийн ажиллагааг 2022 онд эхлүүлсэн” гэв. Пейжерт тэсрэх бодис суурилуулахын тулд израильчууд Тайванийн загварыг томруулж, зузаан болгох шаардлагатай болсон байна. Габриэл “Манай захирлын ширээн дээр пейжерийн шинэчилсэн загварыг тавьсан өдрөө би мартахгүй. Тэр маш их уурлаж “Хэн ч, хэзээ ч ийм том төхөөрөмжийг худалдаж авахгүй! Учир нь халаасандаа хийхэд эвгүй байна! Хүнд байна! Энэ ажиллагаа чинь бүтэхгүй! Явж, өөр сонголттой болсны дараа буцаж ирээрэй” гэсэн. Гэсэн ч би хоёр долоо хоногийн турш захирлыг салахгүй дагаж тайлбарласан. Үүний үр дүнд би түүнийг эцэст нь ятгаж чадсан. Зэвсэгт этгээдийг шархдуулахын тулд хэчнээн грамм тэсрэх бодис шаардлагатайг олж мэдэх гэж пейжерийг бээлийтэй гартаа байрлуулж дэлбэлэх зэргээр бүх хэрэгтэй туршилтыг израильчууд хийсэн. Учир нь товчлуурыг дарахад террористууд зөвхөн өөрөө л шархдах ёстой байв. Эхнэр болон хүүхдүүд нь ойролцоо байсан ч тэдэнд хохирол учруулахгүй, зөвхөн террорист л өөрөө шархдах ёстой байсан. Иймээс бид хохирол багатай эсэхийг шалгахын тулд давхар, давхар, дахин дахин, олон удаа шалгасан” гэж тайлбарлав. Моссадын ажилтнууд дуут дохионы дууг тусгайлан туршиж, пейжерийн эзэн мессэжийг шалгахад заавал сонсох шаардлагатай дууг сонгон авч, мессэжэнд хүн хариулахад дунджаар долоон секунд орж байгааг нарийн тогтоосон байна.

Энэ бүхний дараа Моссадын үүсгэн байгуулсан зуучлагч компани видео бичлэгүүд болон бусад ердийн хэсгүүдтэй томоохон сурталчилгааны кампанит ажил эхлүүлж тэдний пейжер бусдаас том хэмжээтэй ч бат бөх, ус, тоос шорооноос айдаггүй гэдгийг олон улсад сурталчилсан байна. Габриэл “Манай сурталчилгааны кампанит ажил маш амжилттай болсон. Хезболлагаас өмнө олон худалдан авагч манай пейжерийг худалдан авах санал тавьсан. Мэдээж бид хэнд ч юу ч зараагүй. Бид тэднийг маш их үнээр айлгасан” гэж ярив. Моссадын үүсгэн байгуулсан Унгар дахь зуучлагч компани нь Хезболлад пейжерүүдээ борлуулахын тулд өмнө нь Хезболлад пейжер нийлүүлж байсан “Голд Аполло” компанийн борлуулалтын менежерийг хүртэл ажилд авсан байна. Тэрээр Хезболлад өөрийн зарсан хуучин пейжерүүдийг сайжруулсан хувилбараар орлуулах эхний багцыг үнэ төлбөргүй санал болгов. Гэхдээ энэ борлуулалтын менежер хүртэл юу зарж байгаагаа огт мэдээгүй байна. Габриэл “Хезболлагийн нүдэнд бүх зүйл хэвийн, бизнесмэнүүд, маркетинг, инженерүүд, үзэсгэлэнгийн танхим гээд бүх зүйл зуун хувь ямар ч сэжиг төрүүлэхээргүй байсан” гэж хэлэв. Иймээс бүр Тайванийн пейжер үйлдвэрлэгч Gold Apollo компани 2024 оны есдүгээр сар хүртэл өөрсдийнх нь бүтээгдэхүүнийг Хезболлад зарсан гэдгийг огт мэдээгүй байсан байна. Ийнхүү Хезболла хэдэн грамм хүчтэй тэсрэх бодис бүхий 5000ш “бат бөх, усанд тэсвэртэй” пейжертэй болжээ.

Есдүгээр сарын 17-нд “X цаг” ирэхэд Моссад тэдэнд мессэж илгээсэн бөгөөд энэ нь дэлгэцэн дээр “Та шифрлэгдсэн мессэж хүлээн авлаа” гэсэн бичээстэй байв. Шифрлэгдсэн мессэжийг нээхийн тулд эдгээр пейжер дээр хоёр товчлуурыг зэрэг дарах шаардлагатай байсан, өөрөөр хэлбэл эзэн нь пейжерийг хоёр гартаа барьж, нүүрэндээ ойртуулах ёстой байв. Габриэл “Зорилго нь Хезболлагийн террористуудыг устгах явдал биш байсан. Хэрвээ тэд зүгээр л алагдсан бол эмнэлэгт хүргэгдэж, эмчлүүлж, хөрөнгө мөнгө, хүч чармайлт гаргаж чадахгүй. Хамгийн гол нь Ливанд эдгээр гар, нүдгүй хүмүүс “Бидэнтэй битгий хутгалдаарай!” хэмээн амьд сануулга болж, биднийг Ойрхи Дорнодын хамгийн хүчтэй нь гэдгийг батлан харуулж чадсан” гэжээ.

Хезболлагийн пейжер дэлбэрсний маргааш нь гар радио станцууд нь дэлбэрч олон арван дайчид нь амь үрэгдэж, олон мянга нь шархадсан билээ. НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссар Волкер Турк энэхүү ажиллагааг олон улсын хүмүүнлэгийн хуулийг зөрчсөн, дайны гэмт хэрэг гэж үзэж байгаагаа мэдэгдсэн. Иймээс CBS-ийн хөтлөгч Габриелээс “Та нар израильчууд дэлхийд нэр хүндээ алдана гэдгээс айсангүй гэж үү” гэж асуухад тэрээр “Мэдээж. Гэхдээ ард түмнээ хэдэн мянгаар нь хороолгохгүй, тэднийг хамгаалах л хамгийн эхний асуудал. Харин нэр хүнд бол дараагийн асуудал” гэж хариулжээ.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Алслагдсан сумдын 95 сургуульд зөөврийн компьютер өглөө DNN.mn

Боловсролын яам, Гадаад харилцааны яам, Олон улсын энэрлийн байгууллага хамтран хот, хөдөөгийн боловсролын ялгааг бууруулах, цахим с...

img

19 минутын дараа

ОБЕГ: 4905 иргэний амь нас, 360 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллаа DNN.mn

Онцгой байдлын байгууллагаас 2024 онд дэвшүүлсэн зорилт, хэрэгжүүлсэн үйл ажиллагаагаа дүгнэж, тайлангийн хурлаа зохион байгууллаа. ...

img

21 минутын өмнө

“Цөмөөч ханхүү ба хулганын хаан” балетад хүүхдүүд ээжтэйгээ тоглоно DNN.mn

“Цөмөөч ханхүү ба хулганын хаан” балетыг ирэх бямба, ням гарагт СТӨ-нд 150 хүүхэд, томчуудын бүрэлдэхүүнтэй тоглох тус балетад гурва...

img

1 цагийн өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газар мега төслүүдийн эхэнд эрэмбэлэгдсэн төслүүдээ өргөн барьж байна DNN.mn

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын чуулганд үг хэллээ. Хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна. Тэрбээр, Эрхэм монголчу...

img

1 цагийн өмнө

Ирэх 7 хоногт томуугийн дэгдэлт оргил үедээ хүрэхийг анхааруулж байна DNN.mn

Томуугийн дэгдэлттэй холбоотойгоор 11 сараас эхлэн эмнэлгүүдийн ачааллыг зөв хуваарилах зохион байгуулалт хийж, нэмэлт ор дэлгэн ажи...

img

1 цагийн өмнө

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд