мэдээ
П.Цагаан нарыг баривчлах тухай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулах саналыг шүүх хүлээн авчээ DNN.mn
Админ
2025 оны 1 сарын 08
41
“Ачит ихт” ХХК-ийн үүсгэн байгуулагч П.Цагаан нарыг баривчлах тогтоолыг шүүх хүчингүй болгосон шийдвэр олны анхаарлыг татаад байна. Тэгвэл уг шийдвэртэй холбогдуулан Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх тойм мэдээ гаргажээ.
Нийслэлийн Прокурорын газраас Прокурорын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсгийн 14.1.6 дахь заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.9 дэх заалтад заасныг удирдлага болгон сэжигтэн П.Цагаан, Ц.Элбэгдорж нарыг баривчлах тухай Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024/ШЗ/101, 2024/ШЗ/100 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулах тухай саналыг Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд 2025 оны 1 дүгээр сарын 6-ны өдрийн 12 цаг 10 минутанд хүлээн авч 2025 оны 1 дүгээр сарын 7-ны өдрийн 9 цагт хянан хэлэлцэв. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу “Сэжигтнийг шүүхийн зөвшөөрлөөр баривчлах тухай” шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар мөрдөгч саналаа, өмгөөлөгч хүсэлтээ прокурорын байгууллагад хүргүүлснийг Нийслэлийн прокурор хүлээн авч үндэслэлтэй гэж үзэн хуульд заасан журмын дагуу шүүхэд саналаа ирүүлсэн байна. Шүүх Нийслэлийн Прокурорын газраас ирүүлсэн “Сэжигтнийг шүүхийн зөвшөөрлөөр баривчлах тухай” шүүгчийн захирамжийг хүчингүй болгох тухай санал, мөрдөгчийн санал, шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нарын гаргасан хүсэлт, тайлбар, хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудтай танилцаад Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүхэд ирүүлсэн санал, мөрдөгчийн санал, өмгөөлөгчийн хүсэлтийг хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзэн Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 2024/ШЗ/101, 2024/ШЗ/100 дугаартай “Сэжигтнийг шүүхийн зөвшөөрлөөр баривчлах тухай” шүүгчийн захирамжуудийг хүчингүй болгож шийдвэрлэв.
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Олзод
Өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд DNN.mn
Монгол Улсын Их Хурлын 2024 оны Намрын ээлжит чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлуудын дарааллыг та бүхэнд хүрг...
8 цагийн дараа
Ахмадын үндэсний чуулганаас зөвлөмж гаргалаа DNN.mn
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангийн ивээл дор (2024.01.08) болсон Ахмадын үндэсний чуулганы үдээс хойших хуралдаанд Эр...
8 цагийн дараа
Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, нутгийн зүүн хагаст хүйтэн байна DNN.mn
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, нутгийн зүүн хагаст хүйтэн байна. 2025 о...
7 цагийн дараа
Баянхонгор аймгийн Баянговь суманд 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо DNN.mn
Улаанбаатарын цагаар өчигдөр 20:13 цагт 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт бүртгэгдлээ. Тухайн газар хөдлөлт нь Баянхонгор аймгийн ...
7 цагийн дараа
Гадаадын 653,545 иргэнд цахимаар үйлчилгээ үзүүллээ DNN.mn
Гадаадын иргэн, харьяатын газар 2024 онд гадаадын 48844 иргэнд визийн зөвшөөрөл, 12898 иргэнд зохих ангиллын Монгол Улсын виз, 92427...
7 цагийн дараа
Сэтгэгдлүүд