мэдээ
Гадаадын 653,545 иргэнд цахимаар үйлчилгээ үзүүллээ DNN.mn
Админ
2025 оны 1 сарын 09
14
Гадаадын иргэн, харьяатын газар 2024 онд гадаадын 48844 иргэнд визийн зөвшөөрөл, 12898 иргэнд зохих ангиллын Монгол Улсын виз, 92427 цахим визийг тус тус олгосон байна. Энэ тоог өмнөх оны мөн үетэй харьцуулахад визийн зөвшөөрөл олголт 9.0 хувь, виз олголт 35.9 хувь, цахим виз олголт 2.9 дахин өсчээ.
Мөн гадаадын 25720 иргэнд Монгол Улсад оршин суух зөвшөөрөл олгож, 40922 иргэний оршин суух зөвшөөрлийн хугацааг сунган оршин суух зөвшөөрөлтэй 16060 иргэний бүртгэлд хасалт хийв. Оршин суух зөвшөөрөл олголтыг 2023 оны тоон үзүүлэлттэй харьцуулахад 9.2 хувиар өссөн байна.
2024 онд виз, оршин суух зөвшөөрлийн бүх төрлийн үйлчилгээг бүрэн цахимжуулж, 653,545 иргэнд цахимаар үйлчилгээ үзүүллээ. Ингэснээр өдөрт 240-520 иргэн биечлэн ирж үйлчилгээ авдаг байсан нь 5-8 болж буурсан, цахимаар 700-1100 хүсэлтийг хүлээн авч, шийдвэрлэлтийн тоо нэмэгдсэн зэрэг эерэг үзүүлэлттэй байна.
2025 нэгдүгээр сарын 05-ны өдрийн байдлаар оршин суух зөвшөөрөлтэй 135 орны 31849 гадаадын иргэн байна. Тодруулбал, албан хэргээр 633, хөрөнгө оруулахаар 3767, хөдөлмөр эрхлэхээр 13796, гэр бүлийн, хувийн бусад зорилгоор 4737, суралцахаар 6969, цагаач 1827, шашны зорилгоор 120 гадаадын иргэн байна.
“Хөх сувд-2025” мөсний баярын тов гарчээ DNN.mn
“Хөх сувд-2025” мөсний баярын тов гарчээ. Тодруулбал, 2025 оны хоёрдугаар сарын 13-23 өдрүүдэд Хөвсгөл аймагт зохион байгуулагдана. ...
2 цагийн дараа
Зайсангийн хуучин гүүрний хөдөлгөөнийг маргаашнаас хаана DNN.mn
Зайсангийн зүүн гүүр буюу хуучин гүүрний хөдөлгөөнийг маргаашаас буюу нэгдүгээр сарын 10-наас долоодугаар сарын 10-ны өдөр хүртэл бү...
2 цагийн дараа
БНСУ-ын гүйлтийн цанын улсын аваргад Б.Ачбадрах түрүүлжээ DNN.mn
БНСУ-ын Пёнчан хотод тус улсын гүйлтийн цанын насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах нээлттэй тэмцээн боллоо. Уг тэмцээнд Монгол...
1 цагийн дараа
Халиа тошин үүссэн 500 метр газарт суваг татаж, хөрсний усыг урсгаж байна DNN.mn
Нийслэлийн хэмжээнд 14 байршилд халиа тошин үүсээд байна. Эдгээр байршилд Геодези, усны барилга, байгууламжийн газраас хөрсний усны ...
17 минутын дараа
Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв DNN.mn
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд өнөөдөр (2025.01.09) УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан Малын индексжүүлсэн даатгал...
9 минутын өмнө
Сэтгэгдлүүд