мэдээ
Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв DNN.mn
Админ
2025 оны 1 сарын 09
51
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд өнөөдөр (2025.01.09) УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барилаа.
Малчдын амьдралын баталгаа болсон мал сүргийг зуд болон бусад гэнэтийн эрсдэлээс хамгаалах зорилгоор 2014 онд уг хуулийг Улсын Их Хурлаас баталсан. Малын индексжүүлсэн даатгалын тухай хуулийн дагуу даатгалд жилд дунджаар нийт малчин өрхийн 11-18 хувь, нийт малын 7-10 хувь нь хамрагдаж байна. Хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр уур амьсгалын өөрчлөлт, зудын гамшигт үзэгдэл нэмэгдэхийн хэрээр нөхөн төлбөр олгох босго үзүүлэлтийг хуулиар хатуу тогтоож өгсөн байгааг шинэчлэх, үргэлжлэн бий болох зудын хүнд нөхцөлийг даван туулах хүрээнд даатгуулагч малчин болон даатгалын компани хооронд байгуулсан тухайн жилийн гэрээний дүнг үндэслэн нөхөн төлбөрийн тодорхой хэмжээг нэг удаа урьдчилсан байдлаар олгох зэрэг зүйл заалтыг боловсруулжээ.
Тус хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар малчдын даатгалын хамрагдалтыг нэмэгдүүлж тогтвортой байдал, зудын эрсдэлийн нөлөөллийг бууруулахад чухал ач холбогдолтой гэж хууль санаачлагчид үзжээ. Тухайлбал, нөхөн төлбөрийг урьдчилан олгохтой холбоотой зохицуулалтыг тусгаснаар үргэлжлэн тохиолдож болзошгүй зудын эрсдэлээс урьдчилан сэргийлэх боломж бүрдэнэ гэж үзсэн байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
“Хөх сувд-2025” мөсний баярын тов гарчээ DNN.mn
“Хөх сувд-2025” мөсний баярын тов гарчээ. Тодруулбал, 2025 оны хоёрдугаар сарын 13-23 өдрүүдэд Хөвсгөл аймагт зохион байгуулагдана. ...
3 цагийн өмнө
Зайсангийн хуучин гүүрний хөдөлгөөнийг маргаашнаас хаана DNN.mn
Зайсангийн зүүн гүүр буюу хуучин гүүрний хөдөлгөөнийг маргаашаас буюу нэгдүгээр сарын 10-наас долоодугаар сарын 10-ны өдөр хүртэл бү...
3 цагийн өмнө
БНСУ-ын гүйлтийн цанын улсын аваргад Б.Ачбадрах түрүүлжээ DNN.mn
БНСУ-ын Пёнчан хотод тус улсын гүйлтийн цанын насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах нээлттэй тэмцээн боллоо. Уг тэмцээнд Монгол...
4 цагийн өмнө
Халиа тошин үүссэн 500 метр газарт суваг татаж, хөрсний усыг урсгаж байна DNN.mn
Нийслэлийн хэмжээнд 14 байршилд халиа тошин үүсээд байна. Эдгээр байршилд Геодези, усны барилга, байгууламжийн газраас хөрсний усны ...
5 цагийн өмнө
Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв DNN.mn
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд өнөөдөр (2025.01.09) УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан Малын индексжүүлсэн даатгал...
5 цагийн өмнө
Сэтгэгдлүүд