мэдээ
Зайсангийн хуучин гүүрний хөдөлгөөнийг маргаашнаас хаана DNN.mn
Админ
2025 оны 1 сарын 09
31
Зайсангийн зүүн гүүр буюу хуучин гүүрний хөдөлгөөнийг маргаашаас буюу нэгдүгээр сарын 10-наас долоодугаар сарын 10-ны өдөр хүртэл бүрэн хааж, буулган шинэ гүүр барина.
Үүнээс өмнө бэлтгэл ажлын хүрээнд өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн бохирын шугам угсралт болон худаг байгуулах ажлыг хийжээ. Зайсангийн төмөрбетон гүүрийн өргөтгөл шинэчлэлтийн ажлын талаар НЗХГ-ын Гүүрийн хяналтын мэргэжилтэн Б.Жаргалдүүрэн “2022 оноос хойш Зайсангийн гүүрийг 225 метр, дөрвөн эгнээ бүхий төмөрбетон хос гүүрээр шинэчлэх, өргөтгөх ажлыг хэрэгжүүлж байна.
Тодруулбал, баруун гүүр буюу шинэ гүүрийн хөдөлгөөнийг 2023 оны есдүгээр сард нээж байв. Харин хуучин гүүрийг 1968 онд буюу одоогоос 56 жилийн өмнө ашиглалтад оруулсан түүхтэй. Үүнээс хойш засвар, шинэчлэлт огт хийгээгүй бөгөөд 2012 онд стандартаар ашиглалтын түвшин D үнэлгээнээс бага, хэзээ ч нурж магадгүй гэсэн дүгнэлт гарсан. Тиймээс Зайсангийн хуучин гүүрийг буулгаж, шинээр барихаас өөр аргагүй болсон” гэдгийг онцолж байв.
Хажуугийн шинэ гүүрийг барьж байх хугацаанд дам нуруунуудыг 70 хувьтай бэлтгэсэн. Дам нуруу суурилуулах үед бэлтгэл бүрэн дуусах юм. Мөн гүйцэтгэгч нь шалгарсан тул ажлаа эхлүүлэхэд бэлэн болжээ.
“Хөх сувд-2025” мөсний баярын тов гарчээ DNN.mn
“Хөх сувд-2025” мөсний баярын тов гарчээ. Тодруулбал, 2025 оны хоёрдугаар сарын 13-23 өдрүүдэд Хөвсгөл аймагт зохион байгуулагдана. ...
3 цагийн өмнө
Зайсангийн хуучин гүүрний хөдөлгөөнийг маргаашнаас хаана DNN.mn
Зайсангийн зүүн гүүр буюу хуучин гүүрний хөдөлгөөнийг маргаашаас буюу нэгдүгээр сарын 10-наас долоодугаар сарын 10-ны өдөр хүртэл бү...
3 цагийн өмнө
БНСУ-ын гүйлтийн цанын улсын аваргад Б.Ачбадрах түрүүлжээ DNN.mn
БНСУ-ын Пёнчан хотод тус улсын гүйлтийн цанын насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах нээлттэй тэмцээн боллоо. Уг тэмцээнд Монгол...
4 цагийн өмнө
Халиа тошин үүссэн 500 метр газарт суваг татаж, хөрсний усыг урсгаж байна DNN.mn
Нийслэлийн хэмжээнд 14 байршилд халиа тошин үүсээд байна. Эдгээр байршилд Геодези, усны барилга, байгууламжийн газраас хөрсний усны ...
5 цагийн өмнө
Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв DNN.mn
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд өнөөдөр (2025.01.09) УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан Малын индексжүүлсэн даатгал...
5 цагийн өмнө
Сэтгэгдлүүд