Улаанбаатар

weather

Loading weather data...

1 сарын 15

Валютын ханш

value

мэдээ

Төгрөгийн хадгаламж 4.9 их наяд төгрөгөөр нэмэгдэв DNN.mn

trend

Админ

img

2025 оны 1 сарын 14

img

45

news-img

Төгрөгийн хадгаламж 2024 оны 12 дугаар сарын эцэст 22.1 их наяд төгрөг болжээ. Энэ нь  2023 оныхоос 4.9  их наяд төгрөгөөр нэмэгдсэн дүн юм.

Төгрөгийн хадгаламжийн хувьд:

  • 19 их наяд төгрөг нь иргэдийнх,
  • 3.1 их наяд төгрөг нь аж ахуйн нэгж, байгууллагынх,

Валютын хадгаламж  4.9 их наяд төгрөгт хүрчээ. Энэ нь  оныхоос 142.6 (2.9 хувь)  тэрбум төгрөгөөр буурсан байна.

Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл 2024 оны 12 дугаар сарын эцэст 37 их наяд төгрөг болжээ. Энэ нь 2023 оныхоос 9.7 (35.3 хувь)   их наяд төгрөгөөр нэмэгдсэн байна.

Зээлийн өрийн үлдэгдлийн хувьд:

  • 61.0 хувь нь иргэд,
  • 36.5 хувь нь хувийн байгууллага,
  • 1.2 хувь нь төрийн байгууллага,
  • 1.2 хувь нь санхүүгийн байгууллагынх ажээ

Хэвийн зээлийн өрийн үлдэгдэл 33.9 их наяд төгрөг болжээ. Энэ нь 2023 оныхоос 9.8 их наяд төгрөгөөр илүү гарсан байна. Хэвийн зээлийн өрийн үлдэгдэл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 91.5 хувийг эзэлж байна.

Анхаарал хандуулах зээлийн өрийн үлдэгдэл 1.3 их наяд төгрөг болжээ. Энэ нь 2023 оныхоос 6.3 (0.5хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдсэн гэсэн үг юм. Анхаарал  хандуулах  зээлийн өрийн  үлдэгдэл  нийт  зээлийн  өрийн үлдэгдлийн 3.5 хувийг эзэлж байна.

Чанаргүй зээлийн өрийн үлдэгдэл 1.9 их наяд төгрөг болжээ. Энэ нь оныхоос 172.6 тэрбум төгрөгөөр буурсан байна. Чанаргүй зээл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 5.1 хувийг эзэлжээ.

Арилжааны банкууд болон Монголын Ипотекийн корпорацаас иргэдэд олгосон ипотекийн зээлийн үлдэгдэл 2024 оны 11 дүгээр сарын эцэст 9.2 их наяд төгрөг болжээ. Энэ нь 2023 оныхоос 1.8 их наяд төгрөгөөр нэмэгдсэн үзүүлэлт юм. Ипотекийн зээлийн үлдэгдлийн 9 их наяд төгрөг (97.7хувь) хэвийн зээл, 124.9 тэрбум төгрөг (1.4 хувь) анхаарал хандуулах зээл, 85.0 тэрбум төгрөг (0.9 хувь) чанаргүй зээлийн ангилалтай байна.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

ЗГ: Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд заасан татварын хөнгөлөлтийг хэрэгжүүлэхийг даалгав DNN.mn

Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны нэгдүгээр сарын 14-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Монгол Улсын Засгийн г...

img

8 цагийн дараа

Нийтийн тээврийн 1097 автобус иргэдэд үйлчилж байна DNN.mn

2025 оны нэгдүгээр сарын 15-ны өдрийн 09:00 цагийн байдлаар нийтийн тээврийн 1097 автобус иргэдэд үйлчилж байна.

...
img

8 цагийн дараа

Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр, БНХАУ руу нарийн царигаар тавих тогтоолын төслийг өргөн барина DNN.mn

Улсын Их хурлын дэд дарга Б.Пүрэвдоржтой цаг үеийн асуудлаар ярилцлаа. -НӨАТ-ын 10 хувийг таван хувь болгох хуулийн төслийг та өмнөх...

img

7 цагийн дараа

Ард түмэн мах, гурил, приус гурваар амьдарч байна. Приусын татварыг арав дахин нэмэхээр жагсалгүй яахав дээ… DNN.mn

Өнгөрсөн баасан гаригаас эхлэн төв талбай дээр жагсаал эхэллээ. Арван өдөр үргэлжилнэ гэв. Эхлээд “Засгийн газар огцор” гэсэн уриата...

img

7 цагийн дараа

ЗУРХАЙ: Өнөөдөр хөх бич өдөр DNN.mn

Аргын тооллын нэгдүгээр сарын 15, Буд гариг. Билгийн тооллын 17, Үнэг одтой, хөх бич өдөр. Өдрийн наран 08:37 цагт мандаж 17:26 цагт...

img

6 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд