Улаанбаатар

weather

Loading weather data...

3 сарын 13

Валютын ханш

value

мэдээ

Б.Хаш-Эрдэнэ: Татварын хуулийг давхардалгүй, ойлгомжтой, эрсдэл үүсэхээргүй болгох ёстой DNN.mn

trend

Админ

img

2025 оны 1 сарын 18

img

60

news-img

Улаанбаатар хотын худалдааны танхим, Монголын хуульчдын холбоо, Эдийн засгийн эрх зүйн хорооноос “Татварын шинэчлэл Хувийн хэвшлийн оролцоо” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Энэ үеэр Улаанбаатар хотын худалдааны танхимын гүйцэтгэх захирал Б.Хаш-Эрдэнэтэй татварын шинэчлэлийн талаар ярилцлаа.


-Хэлэлцүүлгээр татварын шинэчлэлийн талаар ямар санал гаргахыг зорилго болгов?

-Өнөөдрийн хэлэлцүүлгийн гол зорилго нь татварын шинэчлэлийг ямар болгох талаар хувийн хэвшлүүдийн саналуудыг нэгтгэж, Засгийн газар болон УИХ-д хүргүүлэх байгаа. Хэлэлцүүлэгт оролцож байгаа ААН-үүд маань өөрсдийнхөө өмнө тулгамдаж байгаа асуудлаа ярьсны үндсэн дээр хуулийн ямар заалтаар өөрчилж, сайжруулж болох вэ гэдгийг нэгтгээд явуулах юм.

Эдийн засгийн өсөлтийг бий болгоход хувийн хэвшлийн оролцоогоо нэмэгдүүлэх шаардлагатай. Тэгэхээр татварын бодлого нь ААН-үүдийн бизнесийн хөгжлийг дэмжихэд хамгийн чухал нөлөөтэй бодлогуудын нэг учраас үүнд чиглэх ёстой гэдэг үндсэн санаатай байна.

-Татварын хуулийг ямар байх ёстой гэсэн саналыг тавьж байна вэ?

-Татварын шинэчлэл дээр хувийн хэвшлийнхний зүгээс ямар хүлээлттэй байна вэ гэхээр нэгдүгээрт, олон давхардлыг багасгах шаардлагатай гэж үзэж байгаа.

Тэгэхээр татварын хуулийг давхардалгүй, ойлгомжтой, ямар нэгэн эрсдэл үүсэхээргүй болгох ёстой. Татварын хувьд байгууллагын дүрэм журам, хуулиудын эсрэгцсэн заалтуудтай холбоотой маш олон янзын давхардлууд байдаг.

Тийм учраас үйл ажиллагааны давхардлыг арилгах зайлшгүй шаардлагатай байна. Яагаад гэвэл ААНОАТ-ыг 10 хувиар төлсөн ч гэсэн олон янзын давхардал, нэр томьёоны үл ойлголцолтой холбоотой татварын асуудлаас болоод хүсээгүй, нэмэлт шаардлагагүй зардлууд аж ахуйн нэгжүүдээс гардаг. Энэ нь нөгөө талаараа татварын шууд бус дарамт болж байна. Тиймээс дарамтуудыг арилгах ёстой гэж үзэж байна.

Татварын хувь хэмжээнүүдийг багасгах санал ирж байгаа. ХХОАТ, НӨАТ, ААНОАТ гэх мэт хэд хэдэн татварын хуулиуд дээр шатлалууд байдаг. Тэр шатлалыг байхгүй болгох, нэгдсэн ижил татвар төлдөг болгох ёстой. Ур чадвартай хүн их цалин авдаг гээд өндөр татвар төлдөг байх албагүй. Ажил гүйцэтгэх хөдөлмөрийн гэрээ л биш бол бизнесийн харилцаанаас ХАОАТ, НДШ авдгаа болиулъя гэсэн санал байгаа. Ажлын хөлсний системийг сайжруулах, ажлын байр шинээр бий болгож байгаа ААН-үүдэд тодорхой татварын урамшуулал үзүүлдэг болгох гэх мэт саналууд байна. Мөн НӨАТ дээр борлуулалтын орлого дээр нь босго тогтоосон байгааг болиулаад бизнес хийж, худалдаа эрхэлж байгаа бүх хүн НӨАТ-аа төлдөг болно гэсэн саналыг тавьж байгаа. Гэхдээ НӨАТ нь 5 хувь болж буурах ёстой гэсэн саналыг гаргаж байна.

-Татварын дарамт их байгаа. Ерөнхий сайд шинэ оны мэндчилгээнийхээ үеэр татварын асуудлыг цогцоор нь эргэж харна гэсэн. Үүнд хэр найдлага тавьж байна вэ?

-Өмнө жилүүдэд ч татварын асуудлыг ярьдаг байсан. Энэ жил бол харьцангуй нөхцөл байдал эерэг болох байх гэж харж байгаа. Яагаад гэвэл Засгийн газар өөрөө энэ санаачилгыг дэмжиж ажиллана гэж нэгэнт зарласан учраас бидний хүргүүлж буй саналыг илүү нухацтай үзэж, цогцоор нь өөрчлөх болов уу гэж харж байна.

-Ер нь аж ахуйн нэгжүүдийн дампуурлын шалтгаан нь татварын дарамт болоод байна уу?

-Манай улсын дотоодын ААН-үүдийн хувьд зах зээл хумигдмал учраас маш бага зах зээл дээр ажилладаг. Ашгийн түвшин бага гэсэн үг. Тийм ч учраас татвараа тайлагнаж, төлөхөд асуудал үүсдэг. Татвар тооцож байгаа суурь нь буюу төрийн албатай харьцаж байгаа, ААН-үүд хоорондоо харьцаж буй нь нэг өөр гэх мэт эсрэгцсэн заалтууд маш их бий. Энэ болгоныг арилгаад хүн болгонд ойлгомжтой, энгийн болгочихвол татвар төлөхгүй гэх зүйл байхгүй. Олж буй хэмжээгээрээ төлөхөд бэлэн байгаа. Давхардал, олон янзын харилцаа, үл ойлголцлыг татварын шинэчлэлээрээ сайжруулж байж татвар төлөгчид боломжтой хэмжээгээрээ татвараа төлөөд явдаг ийм орчныг бий болгоно гэж ойлгож байна.

-Энэ ч утгаараа татвар төлөгчдөд маш их хариуцлага ирдэг байх?

-Тийм. Татвар төлөгчдөд маш олон хариуцлага ногдуулдаг. Татварын байгууллага, төрийн албан хаагч нар ямар ч хариуцлага хүлээдэггүй мөртлөө татвар төлөгч нарт маш их хариуцлага хүлээлгэдэг. Татварын хууль зөрчлөө гээд. Энэ хариуцлагыг хүлээлгэж болно. Гэхдээ зарим хариуцлага нь давхардсан байдаг. Жишээ нь, Татварын хууль, дээр нь Зөрчлийн хуулиар торгоно гээд давхардсан байдаг. Нэг төрлийн татварыг хэд хэдэн татвар төлөгчөөс давхардуулж авах тохиолдол зарим хуулиудад байдаг. Энэ нь татварын хуулиуд хоорондоо уялдаа холбоо муу байна гэсэн үг. Тийм учраас энэ зарчмыг баримталж, татварын шинэчлэл хийгдэх ёстой. Татварын бодлогууд, татварын хуулиуд уг зарчмын хүрээнд байх ёстой гэдэг саналыг дэвшүүлж байгаа.

Нөгөө талаар татварын хувь хэмжээг багасгах, татварын бааз суурийг өргөжүүлэх саналыг тавьж байна. Бусад улс оронтой харьцуулахад татварын хувь хэмжээ бага юм шиг боловч татварын үйл ажиллагаатай холбоотой нэмэлт зардлуудыг ААН-үүд гаргах шаардлагатай болдог. Энэ нь ашиг багатай манай улсын дотоодын аж ахуйн нэгжүүдийн хувьд татварын гэхээсээ илүү татварын бус дарамт болж очдог учраас татварын шинэчлэлийг шийдэх нь ААН-үүдийн өрсөлдөх чадварыг сайжруулна гэж үзэж байна.

Г.Балгармаа

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Хүний эрхийн үндэсний байгууллагуудын Дэлхийн холбооны 38 дахь удаагийн уулзалт боллоо DNN.mn

Дэлхийн хүний эрхийн үндэсний 118 байгууллагыг эгнээндээ нэгтгэсэн Хүний эрхийн үндэсний байгууллагуудын Дэлхийн холбоо /ХЭҮБДХ /-ны...

img

8 цагийн дараа

Маргааш оюутан цэргийг бүртгэж дуусна DNN.mn

Оюутан цэргийн бүртгэл маргааш буюу гуравдугаар сарын 14-ний баасан гаригт хаагдана. Сар шинийн баярын амралт таарсан тул бүртгэл ха...

img

7 цагийн дараа

Эгийн голын УЦС-ын туслах далангийн ТЭЗҮ боловсруулах зардлыг Засгийн газар батлав DNN.mn

ОХУ, ЮНЕСКО-гийн Дэлхийн өв Байгал нуурт үзүүлэх нөлөөллийн экологийн иж бүрэн үнэлгээ, төслийн Байгаль орчин, нийгмийн нөлөөллийн ү...

img

7 цагийн дараа

УИХ-ын хаврын ээлжит чуулган ирэх даваа гаригт нээнэ DNN.mn

Монгол Улсын Их Хурлын 9 дэх удаагийн сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан анхны 126 гишүүнтэй парламентын хаврын ээлжит чуулган ирэх...

img

6 цагийн дараа

Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл гуравдугаар сарын 14-ний 18:00 цагт хаагдана DNN.mn

2025 оны Монгол хэл бичгийн шалгалтыг ирэх дөрөвдүгээр сарын 18, 19-нд хоёр өдрийн турш зохион байгуулна. Боловсролын сайдын элсэлти...

img

6 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд