мэдээ
Баян-Өлгийн албан тушаалтнуудын давж заалдах шатны шүүх хурал хойшилжээ DNN.mn
Админ
2025 оны 1 сарын 15
23
“Газар орны нэр өөрчилсөн” гэх Баян-Өлгий аймгийн 14 иргэнд холбогдох хэргийн анхан шатны шүүх хурал өнгөрсөн оны есдүгээр сарын 23-ны өдөр /2024.09.23/ Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж, шүүхээс нэр бүхий иргэдэд торгуулийн ял оноосон.
Тухайлбал, нэр бүхий 4 хүнд холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, нэр бүхий 10 шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн 19.16 дугаар зүйлийн 1 /Хууль бусаар газар орны нэр өөрчлөх/-д заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч аймгийн Засаг дарга асан Д.Баурыжан, аймгийн Засаг даргын орлогч асан А.Камелият, Аймгийн Засаг дарга асан А.Гылымхан нарт 14 мянган нэгжээр торгож, таван жил төрийн албанд орох эрх хасах ял, шүүгдэгч хуулийн хэлтсийн дарга асан А.Серикболатад 10000 нэгж торгох ял, шүүгдэгч аймгийн Улсын бүртгэлийн дарга асан С.Арманд 8000 нэгж торгох ял, нэр бүхий бусад таван шүүгдэгчид 5000 нэгж торгох ял тус тус оногдуулсан байдаг.
Тэгвэл тус хэрэгт прокуророос эсэргүүцэл бичиж, Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд хандаад байсан юм. Улмаар холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал хойшилсон байна.
Баян-Өлгийн албан тушаалтнуудын давж заалдах шатны шүүх хурал хойшилжээ DNN.mn
“Газар орны нэр өөрчилсөн” гэх Баян-Өлгий аймгийн 14 иргэнд холбогдох хэргийн анхан шатны шүүх хурал өнгөрсөн оны есдүгээр сарын 23-...
3 цагийн дараа
Өвлийн универсиад наадамд Монголын 12 тамирчин өрсөлдөж байна DNN.mn
Италийн Турин хотод Дэлхийн оюутны спортын өвлийн XXXII Универсиад наадам нэгдүгээр сарын 13-23-ны өдрүүдэд болж байна. Энэ удаагийн...
3 цагийн дараа
Гал түймрийн дуудлагын тоо нэмэгджээ DNN.mn
Урд шөнө ахуйн гал түймрийн 11, цас, шаварт суусан нэг дуудлагаар алба хаагчид үүрэг гүйцэтгэж ажилласан байна. Гал түймрийн улмаас ...
2 цагийн дараа
Хуучин орон сууцны үнэ 16 хувиар өсчээ DNN.mn
Улаанбаатар хотод 2024 оны 12 дугаар сарын байдлаар орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 14.6 хувиар, өмнөх сараас 1.1 хувиар тус тус ...
2 цагийн дараа
Лос Анжелесийн түймрийн улмаас нас барагсдын тоо 25 хүрчээ DNN.mn
АНУ-ын Калифорни мужийн Лос Анжелес хотыг тойрон гарч буй түймрүүдийн улмаас нас барсан хүмүүсийн тоо 25-д хүрчээ. Одоогийн байдлаар...
1 цагийн дараа
Сэтгэгдлүүд