мэдээ
А.Гэгээ Нидерландын хааны ордонд уран бүтээлээ дэлгэж буй анхны Монгол зураач боллоо DNN.mn
Админ
2025 оны 1 сарын 16
20
Анх удаа Монгол зураачийн бүтээл Нидерландын хааны ордноо дэлгэгджээ.
Тодруулбал, Зохиолч, орчуулагч Г.Аюурзана, яруу найрагч Л.Өлзийтөгс нарын охин А.Гэгээ нь “Орчин үеийн уран зургийн шагнал”-д өрсөлдөж, шилдэг 15 нэр дэвшигчийн нэгээр тодорчээ.
Энэ жилийн шалгаруулалтад 379 зураачийн мянгаад бүтээл өрсөлдснөөс сүүлчийн шатанд 15 уран бүтээлч тодрон үлдээд байна.
Шагналыг энэ сарын 31-ний өдөр Амстердамын хааны ордонд гардуулна. Хаан гурван ялагчийг тодруулсны дараа үзэсгэлэнг нээж, ялагч болон бусад нэр дэвшигчдийн бүтээлийг гуравдугаар сарын 30 хүртэл дэлгэх аж.
Мөн үзэсгэлэнд оролцож буй уран бүтээлчид үзэгчдийн нэрэмжит шагналыг хүртэх боломжтой аж. Үзэсгэлэнг үзэж буй зочид нэг бүтээлд санал өгөх боломжтой ба хамгийн олон санал авсан бүтээл “Олон нийтийн шагнал” авах юм. Энэхүү хүндтэй шагнал нь 1871 оноос хойш зохион байгуулагдаж байгаа аж.
Уг бүтээлийн талаар та Royal Award for Modern Painting 2025 – Paleis Amsterdam линкээр орж үзэх боломжтой.
Г.ЦОГЗОЛМАА
Хөвсгөл нуурын мөсөн дээгүүр зорчихгүй байх хориглосон тэмдгийг байрлууллаа DNN.mn
Хөвсгөл нуур Хатгал тосгоны орчим битүү мөсөн бүрхүүлтэй, мөсний зузаан 58 см, Ханх орчимд битүү мөсөн бүрхүүлтэй, мөсний зузаан 52 ...
6 цагийн дараа
Үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 19073 төгрөгийн үнэтэй байна DNN.mn
Нийслэлийн статистикийн хорооноос 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн байдлаар махны үнийн мэдээллийг хүргэж байна. Тодруулбал, хо...
6 цагийн дараа
Том өөрчлөлт авчрах энгийн таван алхам DNN.mn
Аливааг шинээр эхлүүлэх, эсвэл амьдралдаа ямар нэгэн өөрчлөлт шинэчлэлт хийх нь тийм амархан байдаггүй. Тиймээс олон хзн хэдийгээр ө...
5 цагийн дараа
СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд, Монголбанкны МБХ-ны зарим гишүүнийг томилох, чөлөөлөх асуудлыг шийдвэрлэв DNN.mn
Улсын Их Хурлын 2024 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2025.01.16) нэгдсэн хуралдаан 10 цаг 04 минутад гишүүдийн 50.8 хувийн ирц...
5 цагийн дараа
Нийслэлийн хэмжээнд нийт 4517 тонн давс, 6580.5 тонн бодисын үлдэгдэлтэй байна DNN.mn
2025 оны нэгдүгээр сарын 16-ны өдрийн 12:00 цагийн байдлаар нийслэлийн хэмжээнд нийтийн эзэмшлийн зам талбайг нийт 28 байгууллагын 9...
5 цагийн дараа
Сэтгэгдлүүд