мэдээ
Л.Нарантуяа: Хайр сэтгэлийн асуудалдаа яаруу, адгуу хандаж болохгүй DNN.mn
Админ
2025 оны 1 сарын 16
37
Хуульч, гэр бүл судлаач Л.Нарантуяатай ярилцлаа
-Өнгөрсөн жил гэр бүлийн хүчирхийллийн 93 хувийг эрчүүд үйлдсэн гэсэн дүн мэдээ гарсан байна лээ. Ер нь үерхэж нөхөрлөж байгаа хүнээ ямар хүн бэ гэдгийг хэрхэн таних вэ. Магадгүй дарангуйлагч, хүчирхийлэгч бол түүнийг нь гэр бүл болохоосоо өм нө таньж мэдэх арга бий юу?
-Хань болох хүнийхээ эцэг, эхийнх нь удам судрыг хар гэдэг хоосон үг биш. Эцэг, эх нь ямар хүмүүжлээр хүүхдээ өсгөсөн, хоорондоо ямар харилцаатай байсан нь хамгийн чухал. Аав, ээж нь хоорондоо таарамжгүй харилцаатай, нэгнийгээ зодож нүддэг, хараал хэлдэг орчинд өссөн хүүхэд хайрлах гэдэг нь хүчирхийлэх, дарамтлах явдал юм байна гэж ойлгож, хүмүүждэг. Хүчирхийлэл үйл дэнэ гэдэг ухамсаргүй байгаагийн шинж боловч яг үнэндээ эцэг эхийнхээ байнга үзүүлж, харуулж байсан үйлдлийг л хийж байгаа хэрэг.
Хүчирхийлэл гэсэн сэдэв одоо л харанга болон дэлдээд байгаа болохоос хүн төрөлхтөн үүссэн цагаас хүний харгис хэрцгий, догшин авир байсаар ирсэн. Мөн хайрыг үзэх үзлийн тухай боловсрол байхгүй. Хайр сэтгэл, хоршиж амьдрах, харилцан буулт хийх, хамгийн гол нь бие биеэ ойлгохын чухлыг мэддэг байх хэрэгтэй. Хүн хэлээрээ, мал хөлөөрөө гэсэн мэргэн үг ч бий. Хүчирхийлэл үйлдэгдэж байна гэдэг бол үг хэлээрээ хоорондоо харил цаж, өөрийнхөө үг, мэдрэмжийг нээлттэй, чөлөөтэй илэрхийлж ярих соёлд суралцаагүйн шинж. Гэр бүлийн хүчирхийллийг хэн үйлдсэн бэ гэдгээс үл хамааран хэн хэнд нь буруу байдаг. Яагаад гэвэл хүнээ зөв таниагүй, зөв харилцаагүй учраас.
Нийгэм даяараа хүчирхийлэл, дарамтад өртөж, хохирсон хүнд л төвлөрдөг. Гэтэл яг үнэндээ хүчирхийлэл үйлдсэн нэгнийг хүчирхийлэлд өртсөн хүн нь өдөөн хатгадаг тал бий.
Гэрлэсэн хосуудын 50 хувь нь би чамайг хайрлая, аваръя, тусалъя, хоёулаа үүрд хамт байна зэргээр нэгэндээ хэлээд, олон жил амьдарсан байдаг. Гэтэл үлдсэн 50 хувь нь ингэж чадахгүй байна.
Энэ нь бусадтай харилцаж сураагүй байна гэсэн үг. Хүн бол харилцааны амьтан. Нэгдүгээрт, өөртэйгөө, хоёрдугаарт, бусадтай харилцаж сурах ёстой. Хүн оюун ухаант, харилцааны амьтан байтал нэгнийгээ зодож, өвтгөж, шаналгаж байна гэдэг араатан адгуусаас ялгаагүй гэсэн үг. Гэр бүлийн хамтын амьдралд хүн суралцах ёстой. Үүнд хэрхэн суралцахыг эцэг эхчүүд нь үр хүүхдэдээ зааж сургах ёстой. Гэтэл эцэг эхчүүд нь зааж өгөхгүй багшид нь даатгачихдаг. Хүүхэд 18 наснаасаа хойш өөрчлөгддөггүй. Энэ наснаасаа хойш өөр юуг ч биш, 0-18 насанд нь эцэг эхийнхээ заасныг л хийдэг.
-Ямар эр хүнийг жинхэнэ эр хүн гэдэг юм бэ?
-Эр хүн хариуцлагыг өндөрт тавьж, бусдын эрхэд халдахгүй байх хэрэгтэй. Хань ижлээ сайн сайхан авч явах, үр хүүхдээ өсгөж торниулах, орон гэрийнхээ тог цахилгааны мөнгийг олох гэхчлэн өөрт оногдсон үүрэг хариуцлагыг үүрдэг эр хүнийг жинхэнэ эр хүн гэдэг. Мөнгөтэй, гоё биетэй, олон эмэгтэйн сэтгэл зүрхийг булаасан хүнийг жинхэнэ эр хүн гэвэл хийсвэр ойлголт. Царай зүс, бие бялдар нь хүний нүдэнд өртөхгүй ч хамт олондоо хүндлэгдсэн, хөдөлмөрч зан, зүрх сэтгэлийн боловсрол зэрэг харилцаагаар жинхэнэ эр хүн тодорхойлогдоно. Бид зөвхөн гадна төрх, төгссөн сургууль, албан тушаал зэргээр өнгөн талыг нь л хараад байдаг. Хөдөлмөрийг шүтэж, хөдөлмөрт төвлөрч амьдарч байгаа эр хүн бол жинхэнэ эр хүн. Эхнэрийнхээ амнаас “яана” гэдэг үг хэлүүлэхгүй, “ёоёо” гэдэг дуу гаргахгүй, нулимсыг нь үзэхгүй олон жил сайхан амьдарсан хүн Монголд олон бий.
-Тухайн хүнийг төлөвшсөн эсэхийг харилцааныхаа явцад мэдэх ямар арга байдаг вэ?
-Ерөнхийдөө 3-6 сар хамт байхад хүн тараа таниулна. Тиймээс гэрлэе гэдэг шийдвэр гаргахаасаа өмнө 3-6 сарын хугацаанд энгийн сайхан үерхэж нөхөрлөөд, өвчин зовлонтой, хөдөө гадаа гээд ямар ч үед хамтдаа байж үзээсэй. Ингэвэл тухайн хүний зан нь аяндаа танигдана. Тиймээс цаг хугацаа л хэрэгтэй. Сайхан амьдарч байгаа хосууд Ерөнхий боловсролын сургуульдаа хамт сурчихсан, их, дээд сургуульд дөрвөн жил хамт сураад нэгнийхээ ерөнхий зан төлөвийг мэддэг болчихоод гэрлэсэн байдаг. Энэ хүмүүс амьдралд тийм ч их алддаггүй. Гэтэл сүүлийн үед нэгнийгээ гүйцэт таньж мэдэлгүй гэр бүл болсныхоо дараа зан чанарыг нь таньж байна. Дахин хэлье, хүнийг танихад хугацаа хэрэгтэй. Ер нь бид өөрт тулгамдсан сэтгэл зүйн асуудлынхаа талаар мэргэжлийн хүнээс зөвлөгөө авах соёлд суралцах хэрэгтэй.
-Залуучууд амьдралд хэт яараад байна уу?
-Зургаан сарын хугацаанд “Хоёулаа гэрлэе” гэдэг үнэ цэнэтэй үгийг хэлэхгүйгээр энгийн үерхэх хэрэгтэй. Тэгэхгүйгээр “Би чамгүйгээр амьдарч чадахгүй”, “Чи л байхгүй бол үхчих гээд байна” гэх байдлаар хөнгөн хуумгай байж болохгүй. Бүх салсан гэр бүлийн цаана хосууд нэгэндээ ингэж хэлж байсан байдаг. Үр хүүхэдтэй болохгүйгээр энгийн сайхан үерхэх нь илүү үр дүнтэй.
-Эхнэр нь ч юм уу, нөхөр нь нэг л удаа нэгэндээ гар хүрсэн бол дахиад гар хүрэх нь гарцаагүй. Хүн сурсан зангаа амархан тавьдаггүй, аливаа зүйл давтагддаг жамтай гэдэг юм билээ. Үүнд та ямар байр суурьтай байна вэ?
-Энэ бол харьцангуй ойлголт. Эхнэртээ огт гар хүрдэггүй хүний уур нь хүрээд эхнэрийнхээ гар, хөлийг нь хугалсан тохиолдол байдаг. Хэн нэгнийг цохиж, зодно гэдэг тархинаас нь түрүүлж гар нь ажиллаад байгаа хэрэг. Хүний сайныг ханилан байж, хүлгийн сайныг унан байж мэднэ гэдэг үг бий шүү дээ. Тиймээс хугацаа хэрэгтэй. Зоддог хүн зоддогоороо л байдаг гэдэг худлаа. Зоддоггүй хүн хэзээ ч зодохгүй гэдэг ч бас худлаа. Хайр сэтгэл, гэр бүлийн харилцаан дээр нэгнийгээ хэрхэн зөв залж явах вэ гэдэг чухал. Эхнэртээ гар хүрдэггүй хүнийг эхнэр нь аашилж, орилж, хардсаар байгаад эвдэж, зоддог болгоод хувиргачихсан тохиолдол ч байдаг. Зоддог эрийг ухаантай эмэгтэй авч суугаад ярьж ойлгуулж, эвлэсээр байгаад зоддоггүй хүн болгосон тохиолдол ч бий. Хүн хоорондын харилцааг эрүүл байлгахад ухаан хэрэгтэй. Хосууд эхний 15-20 жилдээ хоорондоо аливааг ярьж байж ойлголцдог бол дараагийн 15-20 жилдээ ярилцахгүйгээр нэгнийгээ мэдэрдэг болчихдог. Үг ярихгүйгээр ойлголцоно гэсэн үг.
-Харилцаж байгаа хүнийхээ нүдний харц, биеийн хэлэмжээс олон зүйлийг мэдэрч болно шүү дээ. Харцаараа ойлголцдог болоход нэлээн хугацаа хэрэгтэй байх нь ээ?
-Эхнэр, нөхөр хоёр ширтэлцэж харахгүйгээр маш удаан амьдарчихсан байдаг. Хосууд харилцааны эхэн үедээ ширтэлцэж суугаад бие биедээ аз жаргалыг түгээдэг. Гэтэл амьдралын явцад янз бүрийн асуудлаас үүдэж харилцаа нь бохирдоод, бие биенийхээ нүд рүү эгцэлж харж чадахаа больчихсон байдаг. Хосууд маань үг ярихгүйгээр ширтэлцээсэй, гарыг нь бариад суугаасай, гарыг нь барихад харилцаа нь хэрхэн өөрчлөгдөхийг туршиж үзээсэй. Би өөрийнхөө жишээг ярья л даа. Машинтай явж байгаад түгжирчихээр нөхрийнхөө гарыг барьдаг. Тэр үеийг бид “Гар барих цаг” гэж нэрлэсэн. Зүрх сэтгэлийн гол илэрхийлэл бол нүд. Тиймээс сэтгэлээ нүдээрээ зөөлөн ширтэж илэрхийлэх хэрэгтэй. Нүд бол сэтгэлийн толь.
-Та хуульч, гэр бүл сэтгэл судлаач хүн. Энэ чиглэлээрээ гэр бүлийн зөвлөх, хосын сэтгэл заслын зөвлөх, ганц бие хүмүүсийн хувийн зөвлөхөөр олон жил ажилласан. Танаас зөвлөгөө авч буй хүмүүсийн хэдэн хувь нь гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн байдаг вэ?
-Надаас зөвлөгөө авахаар жаргаад байгаа нэг ч хүн ирэхгүй. Өөрийгөө зовж байна гэж бодсон, үхмээр санагдаж байгаа, эхнэр нөхрөөсөө салмаар байгаа хүмүүс л зөвлөгөө авах гэж ирдэг. Би үйлчлүүлэгчиддээ хоорондоо ойлголцож, ярилцахыг зөвлөдөг. Сална гэдэгтээ бат итгэлтэй хосууд шүүхэд ханддаг бол салахгүйгээр эвлэрээд амьдаръя гэж бодож байгаа хүмүүс гэр бүл судлаачид ханддаг. Би сүүлийн арваад жилийн хугацаанд 30 гаруй мянган ганц бие хүнийг гэр бүлтэй болоход нь тусалсан.
-Аливаа харилцаанд хэрүүл маргаан байх нь хэвийн үзэгдэл. Хэрүүл маргаан байхгүй бол тэнд дарангуйлал байдаг гэж хэсэг сэтгэл судлаачид үздэг юм билээ. Та энэ талаар ямар бодолтой байна вэ?
-Толгой нь хүрдэг хүмүүс зөв ойлголцож, асуудлыг шийддэг бол толгой нь хүрдэггүй хүмүүс хэрүүл маргааны замаар асуудлыг шийддэг. Үл ойлголцол харилцаа бүрд ямар нэгэн байдлаар илэрдэг. Хэрүүл маргаан, зодоон цохионоос таашаал авдаг хүмүүс байдаг шүү дээ. Үүнд төрж өссөн гэр бүлийн орчин тодорхой хэмжээгээр нөлөөлсөн байдаг. Тиймээс үр хүүхэдтэй хүмүүс хоорондоо битгий зодолдооч ээ, хүүхдэдээ зодолдож болно гэдэг хичээлийг битгий зааж өгөөч ээ гэж хэлмээр байна.
-Та хосуудад, залуучуудад хандаж юуг хэлмээр байна вэ?
-Залуучуудад хандаж хэлэхэд, дурлаж хайрла. Хайрлах хамгийн сайхан. Бүх хүн хайраас үүссэн. Тиймээс хайрлах хэм хэмжээнд суралцаасай. Гэр бүлийн үнэ цэнэ, хайрлах урлаг, харилцааны талаарх гарын авлага, ном авч уншдаг байгаарай. Энэ талаар бичигдсэн гадны ном, зохиолыг уншиж болно. Гэхдээ гадны улсын харилцааны хэм хэмжээний т ухай ном Монголд тохирдоггүй. Монгол хүний тархи, өв соёл, гэр бүлийн харилцаа, хайр сэтгэл ондоо. Тиймээс монгол гэр бүл судлаачийн бичсэн гарын авлага, номыг уншаад эргэцүүлэн бодоосой. Тэгвэл таны харилцаа улам өргөжиж, уян хатан, өршөөнгүй, нигүүлсэнгүй болно. Мөн сэтгэлтэй хүнээ улам бүр өрөвдөж, халамжилж, уучилж, асарч хайрлахын үнэ цэнийг ойлгох боломжтой шүү гэдгийг хэлмээр байна.
Ө.Анхзаяа
Том өөрчлөлт авчрах энгийн таван алхам DNN.mn
Аливааг шинээр эхлүүлэх, эсвэл амьдралдаа ямар нэгэн өөрчлөлт шинэчлэлт хийх нь тийм амархан байдаггүй. Тиймээс олон хзн хэдийгээр ө...
8 цагийн дараа
СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд, Монголбанкны МБХ-ны зарим гишүүнийг томилох, чөлөөлөх асуудлыг шийдвэрлэв DNN.mn
Улсын Их Хурлын 2024 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2025.01.16) нэгдсэн хуралдаан 10 цаг 04 минутад гишүүдийн 50.8 хувийн ирц...
7 цагийн дараа
Нийслэлийн хэмжээнд нийт 4517 тонн давс, 6580.5 тонн бодисын үлдэгдэлтэй байна DNN.mn
2025 оны нэгдүгээр сарын 16-ны өдрийн 12:00 цагийн байдлаар нийслэлийн хэмжээнд нийтийн эзэмшлийн зам талбайг нийт 28 байгууллагын 9...
7 цагийн дараа
А.Гэгээ Нидерландын хааны ордонд уран бүтээлээ дэлгэж буй анхны Монгол зураач боллоо DNN.mn
Анх удаа Монгол зураачийн бүтээл Нидерландын хааны ордноо дэлгэгджээ. Тодруулбал, Зохиолч, орчуулагч Г.Аюурзана, яруу найрагч Л.Өлзи...
7 цагийн дараа
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Ататуркийн бунхан цогцолбор”-т хүндэтгэл үзүүллээ DNN.mn
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Турк Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна. Ерөнхийлөгч У.Хүрэ...
6 цагийн дараа
Сэтгэгдлүүд