Улаанбаатар

weather

Loading weather data...

7 сарын 04

Валютын ханш

value

гадаад

Австри-Унгарын ханхүү болон АНУ-ын шинэ ерөнхийлөгч нарын хэлсэн үг, үйлдэл DNN.mn

trend

Админ

img

2025 оны 1 сарын 21

img

337

news-img

Австри-Унгарын эзэнт гүрний сүүлчийн эзэн хаан I Чарльзын ач хүү, Хабсбургийн ордны тэргүүн, 64 настай Карл фон Хабсбург “Оросыг задлахыг уриалж, үүнийгээ өнөөгийн Европын гадаад бодлогын гол зорилго мөн” гэж мэдэгдэв. Австрийн парламентын гишүүн асан Карл фон Хабсбург “Оросуудын өөртөө хүчээр нэгтгэсэн бусад үндэстнийг тэдний колоничлолоос ангижруулах шаардлагатай болсон” гээд “Оросын колонийн газрын зураг”-ийг үзүүлжээ. Энэхүү газрын зураг нь өнөөгийн ОХУ хамгийн багадаа хэдэн улс болж задрахыг харуулсан явдал болов.
Европын хуучин болон одоогийн хааны ордныхон улс төрөөс аль болох хол байдаг бол Карл фон Хабсбург тэднээс ялгаатай нь улс төрд идэвхтэй оролцдог нэгэн юм. Тэрээр өнгөрсөн арванхоёрдугаар сарын дундуур Австрийн нийслэл Вена хотод болсон “Дайны дараахь Орос” бага хурал дээр Украины төлөөлөгчийн “Том Орос том асуудал авчирдаг бол жижиг Орос жижиг асуудал үүсгэнэ” гэж хэлснийг онцлон дурджээ. Хабсбург “Оросуудын өөрийн улсын бусад үндэстнийг колоничилж, эдийн засгийн мөлжлөг явуулж байсан нь өнөөдөр бүрэн дарлал болж хувираад байна. Бид Москвагийн колоничлолын эзэнт гүрний тухай ярьж байна. Иймээс иргэдийнхээ аюулгүй байдлын төлөө Европынхон Москвагийн колоничлолын эзэнт гүрний задралын хувилбаруудыг аль болох хурдан боловсруулж эхлэх ёстой. Үнэн үг, эв нэгдэл ихийг бүтээнэ. Европчууд болон Европын Холбоо зүгээр л бороохойгоор эрх ашгаа хамгаалдаг улс төрд дахин суралцах хэрэгтэй” гэж хэлжээ. Австри-Унгарын сүүлчийн хааны ач хүү мөн “Хэрэв Москвагийн колоничлолын энэ эзэнт гүрэн задран унавал Хятад улс өнөөгийн ОХУ-ын зарим нутаг дэвсгэрээс өөрийн газар нутгийг хэрхэн буцаан авах хувилбаруудыг бодож байгаа гэдэгт итгэж байна” гэж онцолжээ. Карл фон Хабсбург “Бид өөр Оросыг бий болгох ёстой гэж байнга ярьдаг. Тийм ээ, бид тэгэх ёстой. Гэхдээ бид өнөөгийн Оросоос өөр Орос хэзээ ч бий болохгүй гэдэг гашуун үнэнийг хүлээн зөвшөөрөх хангалттай шударга байх ёстой” гэсэн байна.

Карл фон Хабсбург десантын офицер учир 2001 оноос Европын цэргийн десантчидын холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа юм. Мөн 2002 онд UNPO хэмээх олон улсын төрийн бус байгууллагын ерөнхий захирал болсон бөгөөд энэ байгууллагын зорилго нь өөрийн гэх улсгүй, эх орон нь бусдад эзлэгдсэн, эсвэл маргаантай газар нутагт амьдардаг уугуул иргэдийн эрх ашгийг хамгаалах зорилготой юм. Хэрэв Европын аль нэг улсын тэргүүн ингэж хэлсэн бол олон улсад том асуудал үүсэх байв. Харин олон улсын төрийн бус байгууллагын ерөнхий захирал юу ч гэж хэлсэн болно. Дашрамд сонирхуулахад, Австри-Унгарын эзэнт гүрний сүлд нь австричууд болон унгарчуудыг бэлгэдсэн хоёр толгойтой бүргэд байсан. Унгарууд монгол гаралтай. Оросын сүлд ч мөн монголчууд болон оросуудыг бэлгэдсэн хоёр толгойтой бүргэд. Гэтэл европчууд монголчуудыг зэрлэг, бүдүүлэг, эзлэн түрэмгийлэгчид гэх болсныг оросууд дагаж “монгол” гэдэг үг гээгдсэн. Мөн хэл судлаач Николай Шанскийн Этимологи буюу үг зүйн толь бичигт Владимир нь “алдарт захирагч”, “аугаа захирагч”, “дэлхийг захирагч” гэсэн утгатай үг гэж тайлбарласан байдаг. Путин ч барууны сэтгүүлчдэд “Та нарын байнга асуудаг энэ асуултад нэгмөсөн цэг тавья. Владимир бол монгол гаралтай овог” гэж хэлж байсан билээ. Гэтэл Оросын эзэнт гүрэнг нэг Владимир овогтон үгүй хийж, өнөөдөр Владимир овогтой хоёр “Байлдмар” хоорондоо тулалдаж, ОХУ задрах гэж буй нь сонин. Тэгвэл АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп тангараг өргөх ёслолынхоо өмнөх өдөр Вашингтон хотын Capital One Arena цэнгэлдэх хүрээлэнд дэмжигчдийн цуглаанд оролцож, “Бид яллаа!” гэсэн үгээр яриагаа эхэлсэн. Тэрээр “Манай шинэ засаг захиргаа Вашингтон дахь улс төрийн бүтэлгүйтлийг зогсоож, Америкийг дахин аугаа болгоно. Маргааш үд дундаас эхлэн бидний уналт зогсож, бид Америкийн хүч чадал, хөгжил цэцэглэлт, нэр төр, бахархлын цоо шинэ түүхийг эхлүүлэх болно. Үүнийг хийцгээе!” гэж хэлэв. Тэрээр мөн Америкийн хууль бус цагаачдын “халдлага”-ыг зогсоохоо амлаж, даваа гаригт тангараг өргөхдөө хэлэх үгэндээ энэ талаар тодорхой зүйл хэлнэ гэж амлав. Тэрээр Ойрхи Дорнодын нөхцөл байдлын талаар “Бидний арваннэгдүгээр сард хийсэн түүхэн ялалтын үр дүнд л ийм тохиролцоонд хүрч, бид Байдены дөрвөн жилд хийгээгүйг хийж чадсан” гэв. Мөн Украин дахь дайныг бид зогсоох болно гэсэн ч тодорхой зүйл хэлсэнгүй. Трамп мөн ирэх даваа гаригт олон тооны зарлигт гарын үсэг зурахаар төлөвлөж байгаа бөгөөд эдгээр нь америкчуудыг “маш их баярлуулах болно” гэж мэдэгдэв. Түүний илтгэл нэлээд урт үргэлжилж, Трамп бизнесмэн Илон Маск болон шинэ засаг захиргааныхаа гол гишүүдийг танилцуулсны дараа цуглаан дуу хуураар үргэлжилсэн. Дональд Трамп мөн “Миний амласан ёсоор Хятадын TikTok нийгмийн сүлжээ дахин нээгдлээ. ТикТок надад таалагддаг. TikTok манай улсад маш олон ажлын байр бий болгосон” гэж хэлсэн юм. Мөн тэрээр энд үг хэлэхийнхээ өмнө дэд ерөнхийлөгч Вэнстэй хамт Вашингтоны ойролцоох Арлингтоны оршуулгын газарт очин цэцэг өргөж, АНУ-ын ахмад дайчдын дурсгалыг хүндэтгэсэн. Өөрөөр хэлбэл, Австри-Унгарын эзэнт гүрний ханхүү болон АНУ-ын шинэ ерөнхийлөгч нарын хэлсэн үг, үйлдэл Бээжинд найрсаг хандаж, тэднийг Москвагаас холдуулах гэж буйг харуулж байна. Энэ нь барууны улсууд ОХУ-ыг задалж, Хойд туйлын байгалийн баялаг, хамгийн гол нь худалдааны шинэ, дөт усан замыг мэдэлдээ авна гэсэн үг юм.

 

Бэлтгэсэн
Г.АМАРСАНАА

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Б.Жаргалан: Ерөнхий сайдад ухаан зарж, бодлогоо шинээр тодорхойлох даалгавар ирсэн ч, төсвийн тодотголд нь бодлогын ялгарал харагдахгүй байна

УИХ-ын гишүүн Б.Жаргалантай цаг үеийн асуудлаар ярилцлаа. -Энэ долоо хоногт УИХ шинээр байгуулагдсан Засгийн газраас өргөн барьсан т...

img

8 цагийн дараа

Монгол Улсын гадаад валютын нөөц дөрвөн сар дарааллан өсөж $5.2 тэрбум боллоо

Монгол Улсын макро эдийн засгийн үзүүлэлтэдүүд ерөнхийдөө уруудсан, унасан үзүүлэлттэй байна. Сүүлийн хэдэн жил уул уурхайн бүтээгдэ...

img

7 цагийн дараа

Сэлэнгэ аймагт 41 настай эрэгтэй голд живж, амь насаа алджээ

Сэлэнгэ аймаг, Ерөө сум Тавин багийн “Гангын тохой” гэдэг газар “Ерөө” голын усанд нэг хүн живсэн тухай дуудлагыг долоод...

img

7 цагийн дараа

НӨАТ-ын буцаан олголтыг энэ сард иргэдийн дансанд шилжүүлнэ

2025 оны хоёрдугаар улирал буюу 4, 5, 6-р сарын төлбөрийн баримтаа долдугаар сарын 8-ны 23:59:59 цагаас өмнө бүртгүүлэн НӨАТ-ын буца...

img

6 цагийн дараа

Цагдаагийн алба хаагч Д.Энхтайван төрөх гэж байсан эхийг эсэн мэнд эх барьж авчээ

Цагдаагийн алба хаагч Д.Энхтайван төрөх гэж байсан эхийг эсэн мэнд эх барьж авчээ. Тодруулбал, Хуучин 22-ын товчооны постонд ажиллаж...

img

6 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд