мэдээ
“ТОП-100” аж ахуйн нэгжийг тодрууллаа

Админ
2025 оны 7 сарын 04

1

Монгол Улсын Засгийн газар, Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим хамтран 24 дэх жилдээ “ТОП100” ААНийг тодруулан өргөмжиллөө.
Ёслолын арга хэмжээнд Ерөнхий сайд Г.Занданшатар оролцож, бизнес эрхлэгч, аж ахуйн нэгж, баялаг бүтээгчдэд талархал илэрхийлэв.
Монгол Улсын эдийн засаг өнгөрсөн онд 4.9 хувиар өсөж, ДНБий хэмжээ 80 их наяд төгрөгт хүрчээ. Аж ахуйн нэгжүүдийн борлуулалтын орлого эдийн засгийн 70 орчим хувьтай тэнцэж, татварын орлогын 30 орчим хувийг бүрдүүлсэн байна. Улс орны эдийн засаг ийнхүү өсөж,олон мянган хүн ажлын байраар хангагдахад аж ахуйн нэгжүүдийн гүйцэтгэсэн үүрэг, хувь нэмэр онцгой нөлөөтэй байсныг Ерөнхий сайд тодотгов.
2024 оны Монгол Улсын “ТОП100” ААНийн төлсөн татварын хэмжээ өмнөх оноос 1.4 их наяд төгрөгөөр өсөж 7.6 их наяд төгрөгт хүрсэн байна. Топ салбаруудын жагсаалтыг уул уурхай олборлолтын салбар тэргүүлж худалдаа, боловсруулах үйлдвэрлэл, үйлчилгээ, банк санхүүгийн салбарууд удаалжээ. Хувьцаагаа олон нийтэд нээлттэй арилжаалдаг 14 аж ахуйн нэгж багтсан нь хамгийн олон нээлттэй хувьцаат компани багтсан жил болж байгаа юм байна. Түүнчлэн гадаадын хөрөнгө оруулалттай 27 компани багтжээ.
ГОЛОМТ БАНК МОНГОЛ УЛСЫН ТОП-100 АЖ АХУЙН НЭГЖИЙН 5 ДУГААРТ ЭРЭМБЭЛЭГДЛЭЭ
Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас улсынхаа нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулж буй ТОП-100 аж ахуйн нэгжийг 24 дэх жилдээ тодруулж, Голомт банк 22 дахь жилдээ өргөмжлөгдөн 5 дугаарт эрэмбэлэгдлээ. ТОП-100 аж ахуйн нэгжийн шалгаруулалтаар Голомт банк 2024 онд борлуулалтын орлогоор 5-д, татвар төлөлтөөр 6-д, даатгуулагчийн тоогоор 4-т, хөрөнгийн хэмжээгээр 5-рт, мөн нийт ашгийн хэмжээгээр 4 дүгээр байрт эрэмбэлэгдсэн байна.
Голомт банк үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн Монгол Улсын эдийн засгийн хөгжлийн салшгүй нэг хэсэг нь байж, улсын хэмжээнд хөгжил дэвшил авчрах бизнес, томоохон төсөл хөтөлбөрүүдийг дэмжин санхүүжүүлсээр ирсэн. Сүүлийн таван жилийн байдлаар Голомт банк 845.1 тэрбум төгрөгийн татварыг улсын төсөвт төвлөрүүлснээс 2024 онд 281.6 тэрбум төгрөгийг татварт төлсөн. Банкны нийт хөрөнгийн хэмжээ 15.6 их наяд төгрөг болж, зах зээлийн 21.6 хувийг эзэлснээр банкны системийн хоёр дахь том банк болсон юм





Сэлбэ хотын орон сууцжуулах төслийн шинэчилсэн таван багц тендерийн зарлалаа
Сэлбэ хотын орон сууцжуулах төслийн 3, 4 дүгээр багц тендерийг задалж, тав хувааж зарлана гэдгийг өнгөрсөн долоо хоногт албаныхан мэ...
4 цагийн дараа
Вакцин хийлгээгүй хүүхдийг энэ намар сургууль, цэцэрлэг хүлээж авахгүй
Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийн дархлаажуулалтад хамрагдсан байдалд хамтран хяналт тавих, хамрагдаагүй суралца...
4 цагийн дараа
МУАЖ А. Долгорт Хөдөлмөрийн баатар цол хүртээнэ
МУАЖ А.Долгор Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол тэмдгээр шагнагдахаар болжээ. 1973 оноос Төв аймгийн Соёлын ордонд жүжигчин, дуучн...
3 цагийн дараа
“Өндөрхаан” нисэх буудал ашиглалтад орлоо
Хэнтий аймагт байрлах “Өндөрхаан” нисэх онгоцны буудлын шинэчлэн барьсан цогцолбор өнөөдөр нээлтээ хийлээ. “Өндөрхаан” нисэх буудал ...
3 цагийн дараа
Б.Жаргалан: Ерөнхий сайдад ухаан зарж, бодлогоо шинээр тодорхойлох даалгавар ирсэн ч, төсвийн тодотголд нь бодлогын ялгарал харагдахгүй байна
УИХ-ын гишүүн Б.Жаргалантай цаг үеийн асуудлаар ярилцлаа. -Энэ долоо хоногт УИХ шинээр байгуулагдсан Засгийн газраас өргөн барьсан т...
2 цагийн дараа
Сэтгэгдлүүд