Улаанбаатар

weather

Loading weather data...

7 сарын 04

Валютын ханш

value

мэдээ

Вакцин хийлгээгүй хүүхдийг энэ намар сургууль, цэцэрлэг хүлээж авахгүй

trend

ЭНХТӨРИЙН МӨНХТҮВШИН

img

2025 оны 7 сарын 04

img

38

news-img

Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийн дархлаажуулалтад хамрагдсан байдалд хамтран хяналт тавих, хамрагдаагүй суралцагчийг 2025 оны есдүгээр сард багтаан нөхөн дархлаажуулалтад хамруулах, вакцин хийлгээгүй хүүхдүүдийг энэ намар сургууль, цэцэрлэгт бүртгэхгүй байх ажлыг зохион байгуулахыг Боловсролын сайд П.Наранбаяр, Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн нарт Ерөнхий сайд тус тус даалгасан. Өөрөөр хэлбэл, 20252026 оны хичээлийн жил эхлэхэд таны хүүхэд вакцин хийлгээгүй, дархлаажуулалтад хамрагдаагүй л бол сургууль, цэцэрлэг шинээр бүртгэж авах эсвэл үргэлжлүүлэн сургах боломжгүй болж байна гэсэн үг. Ерөнхий сайдын даалгасан энэхүү шийдвэр цаг үеэ олсон зөв шийдвэр гэдэгтэй маргах хүн гарах ёсгүй. Гэвч зарим эцэг, эхчүүд үр, хүүхдэдээ вакцин хийлгэхгүй гэдэг байр суурьтай байгаа нь гайхашрал төрүүлж байна. Бүр вакцин хэрэггүй гэдэг үзэл багасах битгий хэл сүүлийн жилүүдэд нэмэгдэх хандлагатай болсон нь харамсалтай. Монголчууд бид төдийгөөс өдийг хүртэл дархлаажуулалтад идэвхтэй хамрагддаг байсан. Вакцин хийгээд өгөөч гэж уйлан дуулан гуйдаг байснаас биш вакцин хэрэггүй гэж тээршаадаг, түлхдэг лав байгаагүй. Яагаад сүүлийн үед вакциныг үзэн ядах, үл итгэх болов гэдэг шалтгааныг олж тогтоох нь чухал. Энэ хандлагыг дэвэргэж, вакцин эсэргүүцэгчийг бодлогоор дэмжиж байгаа гадны том нөлөөлөл манай улсад байна уу даа гэж хардахаар байна. Ажиглагчдын харж байгаагаар Украин, Оросын дайн эхэлснээс хойш л вакцин эсэргүүцдэг, үл итгэдэг, бусдыг энэхүү үзэлдээ автуулдаг бүр зохион байгуулалттай хөдөлгөөн бий болчихоод байгаа гэнэ. Өөрөөр хэлбэл, гадаадаас явуулж байгаа үзэл суртлын дайн манайд ч ийм маягаар өрнөж байгаа гэж ойлгогдохоор. Нийгэмд гараад хараарай. Хүн бүр нэгэн дуугаар вакцин хийлгэх нь зөв гэдэг байсан бол одоо зарим нь эргэлздэг, зарим нь эрс эсэргүүцдэг болчихоод байна. Нэг мэдэхэд л ийм болчихож. Гаднаас явуулж байгаа үзэл суртлын нөлөөллийн ул мөр нийгэмд ингэж л илэрдэг юм. Нэг мэдэхэд л асуудал томорчихсон байдаг. Хэний ч анхаарлыг татахгүй атлаа нөлөөлөл нь чимээгүй томорчихсон байдаг ямар нэгэн асуудлын цаана дандаа гадны эх сурвалж оршиж байдаг. Яг л энэ үзэгдэл вакцин дээр тод харагдах боллоо. Нийгэмд ингэж тод мэдрэгдэж байгаа асуудлыг манай тагнуул, хууль хүчнийхэн анзаараагүй байна гэж юу байхав. Уг асуудлыг тагнуулынхан илрүүлж, тодорхой эзэн холбогдогчид нь арга хэмжээ авна гэдгийг мэдээлж эхэлсэн. Энэ бол маш зөв. Дан ганц вакцин эсэргүүцэгчдийн асуудал бас биш байна. Нийгмээ дахиад нээгээд үзэхэд Украйны дайныг дэмждэг, вакцин эсэргүүцдэг, уул уурхайн шинэ орд газрыг ашиглахыг зогсоодог, уран олборлолтын эсрэг тэмцэгчид гэх мэт сөхсөн чулуун дор бужигнах шоргоолж шиг олширч. Эдгээр тэмцэгчид бас нэг мэдэхэд л бүлэг, давхарга болтлоо томорчихсон байна. Энэ бол үндсэн агуулгаараа төрийн эсрэг гэмт хэрэгт тооцогдоно. Нөгөөтэйгүүр монголчууд бид нэгнийхээ төлөө үнэхээр санаа зовсондоо ураныг эсэргүүцдэг үү. Бусдын хүүхдийн төлөө вакциныг эсэргүүцэх үү. Бусдын нутгийн төлөө уул уурхайг эсэргүүцэж, газар нутгийг нь хайрлаж байгаа юу. Энэ асуудлыг бид өөрсдөөсөө асууя л даа. Хариулт нь маш тодорхой. Монголчууд бид нүүдэлчин ард түмэн. Нүүдэлчдийн цус бидний яс, махны завсар гүйж л байгаа бол бид өөрсдийгөө мэднэ ээ. Ямар муу зантай, ямар өлөн зантай гэдгээ. Нүүдэлчид бид сайн дураараа тэр дундаа бусдын төлөө өдөр шөнөгүй , үхэн хатан тэмцэж, эсэргүүцнэ гэж байдаггүй. Харин ингэж тэмцэж байгаа нөхдүүдийн ард ямар нэгэн бүлэглэл, ямар нэгэн этгээд санхүүжилтийг нь өгөөд зогсож байдаг. Тэгэхээр үүнийг шалгадаг газрууд ажлаа идэвхжүүлж, олж тогтоож олон нийтэд зарлах хэрэгтэй. Ингэхгүй л бол ардаа санхүүжилттэй, гадны бодлогоор Монгол төрийн эсрэг тэмцэгчид үй олноороо нэмэгдэхээр байна шүү. Иргэд ч иймэрхүү шалтгаангүйгээр бусдын өмнөөс үзэл бодлыг нь өмчилчихсөн юм шиг тэмцэгчдийн хоосон чарлаанд итгэмээргүй байна. Тэд вакцин бол дархлаажуулалт биш хор гэж орилж байгаа. Таны хүүхдэд хор шахах гэж байна гэж тэмцэж байгаа. Шинжлэх ухааны эсрэг тэмцэж байгаа энэ мэт нөхдүүдийн худал үгэнд битгий итгэ, эцэг, эхчүүдээ. Вакцин бол хүний биеийн дархлааны системийг өдөөж, тодорхой халдварт өвчнөөс сэргийлэх зорилготой био идэвхт бэлдмэл. Үүнийг шинжлэх ухаанаар гаргаж авдаг юм. Вакцины гол зорилго нь хүний биед тухайн өвчний эсрэг дархлаа тогтоох, ирээдүйд халдвар авах үед хурдан хариу урвал үзүүлэх чадвартай болгох явдал. Өвчин хэлж ирэхгүй, хийсч ирдэг гэдэг. Тэгвэл хийсч байгаа өвчнөөс таныг болон таны үр хүүхдийг вакцин л хамгаалж чадна. Тиймээс үлдсэн хоёр сарын хугацаанд нэн яаралтай үр хүүхдээ вакцинжуул. Ухамсрын хувьд монголчууд бид вакцин хийлгэхгүй бол хүүхдийг чинь сургууль авахгүй шүү гэж төрдөө барьцаалагдталаа доошоо орчихож. Үүнээсээ л бид ичих хэрэгтэй. Вакцин эсэргүүцдэг улс орнууд дэлхийд бий. Ихэнх нь хуучин социалист орнуудын үлдэгдэл байдаг. Дэлхийд вакцин эсэргүүцдэг хамгийн том орон бол ОХУ. Оросууд төрдөө үл итгэх байдал, зөвлөлтийн үеийн эмнэлгийн туршилтаас үүдэлтэй үл итгэлцэл, хуурамч мэдээллээс болж вакцин бүрийг эсэргүүцдэг байна. Үүнийхээ горыг ч сая цар тахлын үеэр амссан. Оросын иргэдийн 80 орчим хувь нь вакцинд хамрагдахын эсрэг байж. Ингээд ковидын үед спутник вакцинд олон хүн итгээгүй, маш бага хувь нь сайн дураар вакцин хийлгэж. Харамсалтай нь ОХУд нийт нэг сая гаруй хүн амь насаа алдсан байна. Хэрэв вакцинаа эсэргүүцдэггүй, хуучин үзэл санаанаасаа ангид байсан бол энэ тоо хэд дахин буурах боломжтой байсан гэдгийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас анхааруулсан байна лээ. Мөн Пакистан, Афганистан орнуудад вакциныг эсэргүүцдэг. Гол шалтгаан нь талибаны нөлөө, барууны хуйвалдааны онол вакциныг хүүхдүүдэд хортой гэж үздэгтэй холбоотой. Эдгээр улсад зарим үед вакцин хийж буй эмч нарыг заналхийлэх, алах тохиолдол ч гардаг байна. Үр дүнд нь дэлхийн хамгийн их өвчлөлттэй, ядууралтай, мухар сүсэгтэй, шинжлэх ухаанаас алсарсан орнуудын тоонд орж байна. Манайх ч энэ түвшин рүү зүглэхгүй гэх баталгаа алга байна. Учир нь Монголын нийгэмд гадны болон хэн нэгний захиалга, санхүүжилттэйгээр юуг ч харлуулж, юуг ч эсэргүүцэхэд бэлэн байдаг нэг том бүлэг, үе гарч ирсэн. Энэ үе бол 1990ээд онд улс орны шилжилтийн үед сургуульд суралцаж, боловсрол эзэмшээгүй, мөнгөний төлөө үхэн хатан явсан бидний аав, ээж, ах, эгч нар юм. Тухайн үед Монгол Улсад боловсрол нэг хэсэг хаягдсан. Тэр үеийн насанд хүрсэн бүх хүмүүс зах зээл гээд солиорчихсон байсан. Энэ харанхуй үе өнөөгийн нийгэмд хөгжлийн чөдөр болж байгаа нь үнэн. Өнөөгийн Монголын нийгэмд гарч байгаа харгис хэрцгий үйлдэл, сөрөг хандлага, мөнгөний төлөө аав, ээжээ ч худалдахаас буцахгүй болчихсон хүмүүс яг л тэр харанхуй үеийн төлөөллүүд байна. Шилжилтийн үеийн энэхүү харанхуй массыг гэгээрүүлэхэд цаг хугацаа шаардлагатай. Гэвч гэгээрснийх нь дараа улс, нийгмээ хөгжүүлье гээд орхиж болохгүй. Тиймээс нийгмийн эсрэг, төрийн бодлогын эсрэг зорилготойгоор, зохион байгуулалттайгаар дөргүй бух шиг зүтгэж байгаа нөхдүүддээ бид захиргааны арга хэмжээ аваад явах ёстой. Вакцингүй хүүхдийг сургуульд авахгүй гэдэг бол захиргааны арга хэмжээ авагдаж байгаагийн нэг хэлбэр. Энэ мэт уул уурхайг эсэргүүцдэг, ураныг, том төслүүдийг гацаагчдад тэр дор нь захиргааны арга хэмжээ авч ажиллах нь төрийн үүрэг биз ээ.

Э.МӨНХТҮВШИН

 

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Сэлбэ хотын орон сууцжуулах төслийн шинэчилсэн таван багц тендерийн зарлалаа

Сэлбэ хотын орон сууцжуулах төслийн 3, 4 дүгээр багц тендерийг задалж, тав хувааж зарлана гэдгийг өнгөрсөн долоо хоногт албаныхан мэ...

img

1 цагийн өмнө

Вакцин хийлгээгүй хүүхдийг энэ намар сургууль, цэцэрлэг хүлээж авахгүй

Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийн дархлаажуулалтад хамрагдсан байдалд хамтран хяналт тавих, хамрагдаагүй суралца...

img

2 цагийн өмнө

МУАЖ А. Долгорт Хөдөлмөрийн баатар цол хүртээнэ

МУАЖ А.Долгор Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол тэмдгээр шагнагдахаар болжээ. 1973 оноос Төв аймгийн Соёлын ордонд жүжигчин, дуучн...

img

2 цагийн өмнө

“Өндөрхаан” нисэх буудал ашиглалтад орлоо

Хэнтий аймагт байрлах “Өндөрхаан” нисэх онгоцны буудлын шинэчлэн барьсан цогцолбор өнөөдөр нээлтээ хийлээ. “Өндөрхаан” нисэх буудал ...

img

3 цагийн өмнө

Б.Жаргалан: Ерөнхий сайдад ухаан зарж, бодлогоо шинээр тодорхойлох даалгавар ирсэн ч, төсвийн тодотголд нь бодлогын ялгарал харагдахгүй байна

УИХ-ын гишүүн Б.Жаргалантай цаг үеийн асуудлаар ярилцлаа. -Энэ долоо хоногт УИХ шинээр байгуулагдсан Засгийн газраас өргөн барьсан т...

img

3 цагийн өмнө

Сэтгэгдлүүд

trend

GANAA

VACCIN HIILGEEGUI BOL BUUDAN ALAH HTEI

Онцлох нийтлэлүүд