Улаанбаатар

weather

Loading weather data...

2 сарын 04

Валютын ханш

value

мэдээ

Л.Хуягбаатар: Менингококкт өвчний нян тээгч нь би ч, та ч байж болох учраас хүүхдийг бүү үнс DNN.mn

trend

Админ

img

2025 оны 2 сарын 04

img

29

news-img

ХӨСҮТ-ийн цочмог гепатитийн тасгийн эмч Л.Хуягбаатартай менингококкт халдварын өвчлөл, шинж тэмдэг, хэрхэн урьдчилан сэргийлэх талаар ярилцлаа.


-ХӨСҮТ-өөс 2025, 2026 оныг менингококкт халдварын дэгдэлтийн жил гэж мэдэгдсэн. Энэ өвчлөлийн халдвар хэр хэн тархдаг талаар тайлбарлахгүй юу?

-Менингококкт халдвар буюу менингококцин гэдэг өвчин бол нянгаар үүсгэгддэг, цочмог халдварт өвчин. Маш богино хугацаанд буюу шинж тэмдэг илэрснээс хойш 28 цагийн дотор хүүхдийн амь нас, эрүүл мэндэд аюул учруулж болохуйц хүнд өвчин учраас иргэд “цахилгаан менингит” гэдгээр нь илүү сайн мэддэг болсон.

Агаар дуслын замаар халдварладаг учраас бүх насныхан өвдөх боломжтой. Түүн дотроо дархлаа султай хүмүүс болон таваас доош насны хүүхдүүд өртөмтгий, өвдсөнийхөө дараа хүндээр өвдөх магадлал илүү байдаг. Одоогийн байдлаар энэхүү өвчнөөр өвчилсөн тохиолдлын 80-85 хувь нь таваас доош насны хүүхдүүд байгаа. Агаар дуслын замаар буюу ханиаж найтаахад нүдэнд харагдахгүй шүлсний жижиг дуслууд гадаад орчинд цацагддаг. Тэгэхээр хүмүүс нас харгалзахгүй ам, хамрын хөндийн ариун цэврийг онцгойлон сахих шаардлагатай. Нян тээгч нь хамар, амны хөндийд ямар нэгэн байдлаар шинж тэмдэггүйгээр хадгалагдаад явдаг. Энэ нь агаар дуслын замаар дамжаад бага насны хүүхэд, дархлаа султай хүмүүсийг ихэвчлэн өвчлүүлдэг. Тиймээс менин гококкт өвчний нян тээгч нь би ч, та ч байж болох учраас хүүхдийг бүү үнс.

-Эцэг эхчүүдийн халдвар хам гаалалт, ариун цэвэр хамгийн чухал гэсэн үг үү?

-Тийм. Бусад агаар дуслын замаар халдварладаг халдварт өвчнүүдээс яаж өөрсдийгөө хамгаалдагтай адил урьдчилан сэргийлнэ гэсэн үг. Амны хаалтаа зүүх, гарын ариун цэврээ сахих, өрөө тасалгаандаа агаар сэлгэлтийг сайн хийх, чийгтэй цэвэрлэгээг дор хаяж өдөрт 23 удаа хийх хэрэгтэй. Мөн хүүхдийнхээ дархлааг дэмжиж чанартай хоол хүнс өгөх, эрт унтуулах, дэлгэцийн хамаарлыг багасгах зэргээр урьдчилан сэргийлэх боломжтой.

Хүмүүс өөрсдийгөө би зовуурьгүй юм чинь гэж ойлгож болох ч нян тээгч байх эрсдэлтэй учраас халдвар хамгааллыг сайн баримтлах хэрэгтэй. Гаднаас орж ирээд хоолойгоо маш сайн зайлах, ингэхдээ ам зайлагч уусмалаа хангалттай хэмжээнд балгаад дор хаяж 2-3 минут зайлах, мөн хамрын хөндийг угааж хэвших хэрэгтэй. Хамрын хөндийг угааж байгаа хүн ховор байдаг. Хамрын хөндийд бусдад өвчин үүсгэдэг нян хадгалагддаг учраас гаднаас орж ирээд өглөө, оройдоо угааж хэвших нь чухал.

-Эмчилгээний тухайд хэдий хугацаанд эмчлэгдэх боломжтой вэ?

-Цаашдын эмчилгээний гол шалтгаан нь эмчилгээ эрт эхэлж байна уу, цаг хугацаа оройтож байна уу гэдгээс хамаардаг. Эмнэлгийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй аваад, эмчилгээг эхлүүлж чадвал аврагдах боломжтой, эмчлэгддэг өвчин. Магадгүй цаг хугацаа бага зэрэг оройтох төдийд эмчилгээний үр дүн муу байх эрсдэлтэй. Мэдээж хүндрэх юм бол олон эрхтэн тогтолцоог хамарсан, халдвар хордлогын өвчлөл болж хувирна. Гэхдээ насанд хүрэгчид харьцангуй цөөхөн тохиолддог гэж ойлгож болно.

-Ямар шинж тэмдэг илэрвэл эмнэлгийн байгууллагад хандах вэ?

-Олон шинж тэмдэг байгаа. Хүмүүсийн мэдэж байх ёстой шинж тэмдэг бол гэнэт маш өндөр халуурч, халууны эм уугаад халуун нь буухгүй, ойр ойрхон дахин дахин халуурна. Хэрэв ийм шинж тэмдэг илэрвэл хүүхдээ бүрэн хувцсыг нь тайлаад, ялангуяа доод мөчдөөр нь ямар нэгэн тууралт гарч байна уу гэдгийг ажиглах хэрэгтэй. Тэр тусмаа зөв бус хэлбэртэй, том жижиг, улаан ягаан, хөхөлбөр, хальт харвал юманд цохиулсан юм уу гэмээр толбон тууралтууд гарч эхэлдэг. Тэгэхээр эдгээр шинж тэмдгийг маш сайн ажиглаж байх нь зөв. Зарим тохиолдолд халуурахтай зэрэгцээд тархины хатуу бүрхүүлийн үрэвсэл, тархины зөөлөн бүрхүүлийн үрэвслийн шинж тэмдэг хавсраад гарч ирдэг. Жишээ нь, гэрэлд нүд гялбах, цочимтгой болох, бөөлжих, толгой нь хүчтэй өвдөх гэх мэт шинжүүд илэрдэг. Тэгэхээр эцэг эхчүүдийн анхаарах гол зүйл бол нэгдүгээрт, маш өндөр халуурах юм байна, хоёрдугаарт, доод мөчдөөс эхлээд тууралт гарч эхэлнэ гэдгийг маш сайн анзаарах хэрэгтэй.

Эдгээр шинж тэмдгүүд илэрвэл заавал ХӨСҮТ гэхгүйгээр өөрт ойр байгаа эрүүл мэндийн төв рүү хандаж, ялгах оношилгоог хийлгэж, анхны тусламж авах боломжтой.

-Менингококкт халдварын вакцин хүүхдийн товлолт вакцинд ороогүй байдаг. Вакцины талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Вакциныг сайн дурын үндсэн дээр хийдэг. Гэхдээ ХӨСҮТ дээр вакцин яг одоогоор тасарчихаад байгаа. Уг нь бол вакцин тогтмол хийдэг. Вакциныг нэг хийлгэвэл 2-3 жилийн дархлаа тогтдог. Одоогоор хамгийн сайн урьдчилан сэргийлэлт бол ам, хамрын хөндийн ариун цэвэр, шүлсээ үсчүүлэхгүй, бусдыг үнсэхгүй байх болоод байна. Удахгүй цагаан сар боллоо. Энэ цагаан сараар битгий хүүхдийг үнсэж, шүлсдээч ээ гэж дахин хэлмээр байна. Олон улсын судалгааг харахаар энэ нян гадаад орчинд харьцангуй тэсвэр муутай. Тэгэхээр хамгийн гол эрсдэл бол шууд шүлсдэх, хоолыг нь үлээж өгөх, амнаасаа хоол хийж өгөх, зарим нь бүр зажилаад ч өгч байна. Халбага сэрээгээ чөлөөтэй солиод байна. Эдгээр бол хамгийн байж боломгүй зүйл.

-Өвчний оргил үе нь хэдэн сар юм бэ?

-Энэ өвчний оргил үе нь арванхоёрдугаар сараас эхлээд дөрөвдүгээр сар хүртэл байдаг. Ямар ч халдварт өвчин өөрийн гэсэн цикльтэй байдаг. Менингококк бол 10-12 жилийн цикльтэй. Түүнийг ХӨСҮТ-өөс 2025, 2026 он гэж мэдээлсэн. Энэ үед эрсдэл ихсэхийг үгүйсгэхгүй. Тэгэхээр эцэг эхчүүдийн анхаарал, халамж хамгийн чухал болоод байна. Хөгжингүй орнуудад насанд хүрсэн нийт хүн амынх нь 10 орчим хувь нь амны хөндийдөө энэ үүсгэгчийг тээж байгаа гэсэн судалгаа бий. Хөгжиж буй орон буюу манай улсын хүн ам, амны хөндийн эрүүл ахуй, ариун цэврийн тал дээр сул учраас өвчлөх эрсдэл өндөр гэж ойлгох хэрэгтэй.

Г.Балгармаа

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Монгол, Азербайжан улсын зам тээврийн салбарын харилцаа хамтын ажиллагааг бүх салбарт өргөжүүлнэ DNN.mn

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн сайд Б. Дэлгэрсайхан өнөөдөр Бүгд Найрамдах Азербайжан Улсын Гадаад хэргийн дэд са...

img

8 цагийн дараа

Ихэнх нутгаар хүчтэй салхитай, хүйтний эрч нэмж чангарахыг онцгойлон анхааруулж байна DNN.mn

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр маргааш буюу хоёрдугаар сарын 5-нд нутгийн хойд хэсгээр, 6, 7-нд нутгийн зүүн хагаст цас о...

img

7 цагийн дараа

Зорчигчид буух бүрдээ картаа дарснаар дамжин суух боломжтой DNN.mn

Улаанбаатар смарт карт ХХК нь Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2024 оны 02-р сарын 08-ны өдрийн “Нийслэлийн нутаг дэвсгэрт м...

img

7 цагийн дараа

“Чингис хаан Олон улсын нисэх буудал-5 шар” чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсоолоо DNN.mn

Сүхбаатарын талбай, 5 шарын автобусны зогсоолоос Чингис Хаан ОУНБ чиглэлд үйлчилгээ үзүүлдэг Х:19 “Чингис хаан Олон улсын нисэ...

img

7 цагийн дараа

Х.Нямбаатар: “Хүрээ” амаржих газрын хуучин эмнэлгийн барилгыг хүчитгэж, нэгдсэн эмнэлэг болгоно DNN.mn

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-эрдэнэ, Засгийн газрын зарим гишүүн, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Ням...

img

6 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд