мэдээ
Түмэн тэмээний баярт 24500 хүн оролцжээ DNN.mn
Админ
2025 оны 2 сарын 04
22
Улсын хамгийн олон тэмээтэй нь Өмнөговь. Улсын хэмжээнд 480 мянган тэмээ тоолсон нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 6.7 мянга буюу 1.4 хувиар өссөн байна. Монголын хамгийн олон тэмээтэй Өмнөговь аймаг өнгөрсөн өвөл 148 200 толгой тэмээ тоолуулсан нь өмнөх оны мөн үеийнхээс 8.9 мянга буюу 5.7 хувиар буурчээ.
Удаад нь 58 мянган тэмээтэй Дорноговь, 52 500 толгой тэмээтэй Баянхонгор аймаг орж байна.
Өмнөговь аймаг соёл, уламжлалаа таниулах, өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, тэмээний үнэлэмжийг нэмэгдүүлэх зорилгоор “Түмэн тэмээний баяр”-ыг 26 дахь жилдээ Даланзадгад суманд зохион байгуулав. Баярт арваад аймаг, олон улсын нийт 10 мянга гаруй зочин, малчид, худалдаачдын төлөөлөл хүрэлцэн иржээ.
“Түмэн тэмээний баяр 2025”-аар уламжлал болгон зохиодог “Тэмээтэй сайхан хос”, “Шилмэл буур”, “Шилмэл ингэ” шалгаруулах тэмцээн, “Тэмээн поло” тэмцээний тоглолт, тором, тайлаг тэмээний уралдаанаас гадна “Тэмээчид дуулж байна” уралдаан, тэмээний аж ахуйг үйлдвэржүүлэх “Монгол тэмээ–Тогтвортой хөгжлийн боломж” хэлэлцүүлэг, симфони найрал хөгжмийн тоглолт зэрэг 20 гаруй уралдаан тэмцээн, тоглолтыг зохион байгуулж, өнөөдөр өндөрлөв.
Урьд жилүүдэд Өмнөговьчууд тэмээний баяраа гуравдугаар сарын эхээр зохион байгуулдаг байсан бол уур амьсгалын өөрчлөлт, дулааралтай холбоотойгоор өнгөрсөн жилээс ийн баяраа нэг сараар наашлуулж хийдэг болсон.
Баярт таван аймгийн бизнес эрхлэгч 120 гаруй иргэн, 50 гаруй аж ахуйн нэгж худалдаа үйлчилгээ үзүүллээ. Тэд зөвхөн сүү, цагаан идээний 78 сая төгрөгийн борлуулалт хийлээ гэж Өмнөговь аймгийн ХХААХҮГ мэдээллээ.
Х.Нямбаатар: “Хүрээ” амаржих газрын хуучин эмнэлгийн барилгыг хүчитгэж, нэгдсэн эмнэлэг болгоно DNN.mn
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-эрдэнэ, Засгийн газрын зарим гишүүн, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Ням...
8 цагийн дараа
Гэр шатаж, 37 настай эрэгтэй галд өртөж нас баржээ DNN.mn
Дархан-Уул аймгийн Дархан сумын нэгдүгээр багт гэр шатаж байна гэсэн дуудлага хоёрдугаар сарын 03-ны өдрийн 23:35 цагт холбогдох бай...
7 цагийн дараа
Бүх нийтийн их цэвэрлэгээг энэ сарын 22, 23-ны өдрүүдэд зохион байгуулна DNN.mn
Нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбай, гуу жалганд үүссэн хог хаягдлыг цэвэрлэх, хуримтлагдсан хог хаягдлыг ачиж, тээвэрлэх, аж ахуй...
7 цагийн дараа
2017-2024 онд нийт 779 хүн угаартаж нас баржээ DNN.mn
“Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд утааны асуудлаарх бодлого, шийдвэрийн хэрэгжилтийн үр дүн, шийдэл” ерөнхий хяналтын сонсгол үрг...
6 цагийн дараа
Төмөр замаар 155.3 мянган зорчигч тээвэрлэжээ DNN.mn
Зам тээврийн салбарын статистик мэдээллийг танилцуулж байна. Тухайлбал, 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс хоёрдугаар сарын 2-ны байдла...
6 цагийн дараа
Сэтгэгдлүүд