Улаанбаатар

weather

Loading weather data...

2 сарын 05

Валютын ханш

value

мэдээ

“Цагийн хүрд”-ийн цаг агаар хэт сүржин байгаагаас хүмүүсийн “хөл тушигдаж” байна DNN.mn

trend

Админ

img

2025 оны 2 сарын 05

img

45

news-img

Хүн төрөлхтний түүхэнд цаг агаарын урьдчилсан мэдээ гэдэг хамгийн чухал зүйл байсаар ирсэн. Цаашдаа ч энэ байдал өөрчлөгдөхгүй. Цаг уурын байгууллага үүсч, зурагт, радио, сонин хэвлэлээр цаг агаарын мэдээг урьдчилан мэдээлдэг болохоос өмнө ч дэлхийн ард түмэн нутаг, нутагтаа урьдчилан таниад түүндээ тохируулан ажил төрөл, амьдрал ахуйгаа авч явсан. Гэвч сүүлийн жилүүдэд цаг агаарыг хэт нарийн, арай л сүржин мэдээлдэг болсноос үүдэн хүмүүс ажлаа төлөвлөхөд хүндрэл үүсч, хөл нь тушигдаж байна. Ялангуяа манай Үндэсний олон нийтийн телевизийн цаг агаарын мэдээ сүүлийн хоёр жилийн хугацаанд хэтэрхий сүржин болчихсон. Мөсөн, цасан, шилэн гээд элдэв төрлийн зуд болоод л, энэ тэндгүй цас, шороон шуурга шуураад л, хүн битгий хэл чөтгөр ч тогтохооргүй хүйтрээд байгаа аятай ярих юм. Үүнээс нь болоод суурин амьдралтай хүмүүсийн хөл тушигдчихаж байгаа юм. Хөдөө гадаа явах шаардлагатай ажил төрөл, аялал зугаалгууд үндсэндээ хойшилж байгаа юм. Ганц нэгээр тогтохгүй долоо хоног, сараар битгий хэл жилээр хойшлуулсан тохиолдол ч амьдралд нэг биш удаа бололтой. Нэг инээдэмтэй тохиолдол байдаг. Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт байх Дэмчогийн хийд буюу дэлхийн энергийн төвд очих гэсээр бүтэн жилийг тойрчихсон хүн ч байна. Хол замд тэнгэр аятай байгаа дээр газар үзье гэж зорьсон хэрэг. Ингээд машин тэрэг, ажил төрлөө зохицуулаад явъя гэхээр нэг ч удаа сайхан цаг уур таараагүй учир дараа гэж хойшлуулдаг гэнэ. Учир нь тэр нөхөр тухайн орон нутгийн цаг агаарын байдлыг “Цагийн хүрд”-ээс л авдаг байж. Насаараа олон нийтийн телевизийн мэдээнд итгэж ирсэн учраас яаж ч явах гэж зүтгэсэн ганц аятай өдөр таарахгүй жил тойрчихсон гээд бод доо.

Цаг агаарын мэдээ гаргаж байгаа нь, аймаг, сумаар нь нэг бүрчлэн үзүүлдэг нь буруу гэх гэсэнгүйг эрхэм уншигч та ойлгож буй биз ээ. Хамгийн гол нь хэтэрхий сүртэй, гамшиг ослын байдалтай, байгалийн давагдашгүй хүчин зүйл болох гэж байгаа аятай мэдээлж буйг нь л шүүмжлээд байгаа юм. Цас зудандаа дарагдаад, салхи шуурганд хийсчих юм шиг ойлголт төрүүлсэн газар маргааш нь давхиад очихоор хорвоо дэлхийн өнгө аяс, хүн зоных нь ахуй амьдрал өнөөх л янзаараа байх нь элбэг. Мэдээж байгаль цаг уурын аюул хүмүүст хамгийн их хохирол учруулдаг. Гэвч тэр бүхэн нь цаг хугацаа, өөрийн гэсэн мөчлөгтэй, болоод л өнгөрдөг шүү дээ. Жилийн дөрвөн улиралдаа эрс тэс уур амьсгалтай оронд төрж өссөнийх нутаг, нутагтаа энэ бүхнээ даван туулаад л амьдарсаар ирсэн. Цаашид нэг өдрийн дотор жилийн дөрвөн улирлыг үзэж болдог энэ сайхан орондоо цас, салхи шуургыг сөрөн тэсвэрлээд л амьдарна. Тийм болохоор л цаг агаарын мэдээгээ аймшгийн зохиол шиг байдлаар бэлтгэж, ард түмнээ айдаст битгий автуулаач ээ л гээд байгаа юм. Дэлгэр сайхан Монгол орныхоо зүг бүрт нь аялал зугаалга, ажил төрлөөр хүлгийн жолоогоо залж, салхитайд нь, цастайд нь, мөндөр бороотойд нь явж үзэг л дээ. Ингэж байж л эх орноо илүүтэй танин мэдэж, танин мэдэхийнхээ хэрээр хайрлан энэрэх сэтгэлтэй болно.

Нэг телевизийн мэдээ ямар хамаатай юм гэж бодож болно л доо. Гэхдээ хүн гэдэг амьтан чинь аливааг дандаа байгаагаар нь хүлээгээд авчихдаг сонин бодьгал. Орчин цагт ялангуяа бүр л тийм болсон. Энэ их мэдээллийн урсгалын алийг нь үнэн, ямрыг нь худлаа гэж барьж авахаа мэдэхгүй яваа нь дэндүү олон. Цаг хугацааны боломж нь тэгж таараад маргааш өглөө хөдөө явахаар боллоо гэнгүүтээ энэ олон мэдээллээс нэгийг нь сонгож таарна. Тэгэхдээ нөгөө “Үндэсний” гэсэн тодотголд нь бүрэн итгэж, дахин нэгийг харах, нягтлахгүйгээр итгэж байгаа. Гэвч өнөөхөөр нь амь насаараа дэнчин тавихаар маягийн юм ярихаар өнөө яаралтай ажлаа хойшлуулахаас өөр аргагүй болж байгаа юм. Гэвч цагийн бүслүүрийнхээ хувьд баруун аймагт шуурахад төв, зүүн, говийнход зүгээр л байдаг. Баруун аймаг, хойд Сибириэс исгэрсэн салхи хэдхэн цагийн дотор төв, зүүн аймаг руугаа шилждэг. Төв аймаг, Улаанбаатар хотод цасан шамарга болж байхад Сүхбаатарын төв, говийн нутагт нартай л байдаг. Харин энэ бүхнийг тэр бүр мэддэг нь ховор. Тийм болохоор л улиглан хэлээд байгаа “Цагийн хүрд”-ийн цаг агаарын мэдээнд л итгэнэ шүү дээ, тэд. Тэгэхээр одоо бусдыг айлган сүрдүүлэх гэсэн юм шиг мэдээний хувилбараа болиод хуучин шигээ болбол яасан юм. Ингэж хэт ач холбогдол өгч тусгай нэвтрүүлэг ч гаргаад л энд тийм, тэнд ийм аймаар шуурга цастай гээд байхлаар чинь хүн анхаарахаас өөр замгүй байх юм. Дэлхий ертөнц хэвээрээ, байдаг л цаг уур, байдаг л байгаль хэвээрээ. Өчнөөн зуун жил амьд байгаад болоод ирсэн юм чинь хэт сүржигнэхээ болих хэрэгтэй баймаар. Та бүхний гаргаж ирсэн тэр мэдээний чинь ханаар тэртэй тэргүй малчид, иргэд, монголчууд маань ажил, амьдралаа зохицуулчихна.

Т.Исгэл

 

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг анхааруулж байна DNN.mn

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр өнөөдөр буюу хоёрдугаар сарын 5-нд нутгийн хойд хэсгээр, 6, 7-нд нутгийн зүүн хагаст цас о...

img

8 цагийн дараа

Ж.Золжаргал: “Хүүхдээ угаартаж нас барсныг мэдээлэх юм бол хэрэг нээнэ шүү” гэж ээжийг нь дарамталсан явдал үнэхээр аймшигтай DNN.mn

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос зохион байгуулсан “Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд утааны асуудлаар...

img

8 цагийн дараа

Улсын хилээр бараа хууль бусаар нэвтрүүлсэн хэргийг шүүхэд шилжүүлжээ DNN.mn

Прокурорын байгууллага 2025 оны 01 дүгээр сарын 27-ноос 31-ний өдрийг хүртэл хугацаанд хэрэг бүртгэлтийн 48261, мөрдөн байцаалтын 27...

img

7 цагийн дараа

Нийслэлийн хэмжээнд нийт 3818 тонн давс, 5720 тонн бодисын үлдэгдэлтэй байна DNN.mn

2025 оны хоёрдугаар сарын 5-ны өдрийн 10:00 цагийн байдлаар нийслэлийн хэмжээнд нийтийн эзэмшлийн зам талбайг нийт 32 байгууллагын 1...

img

7 цагийн дараа

Германы канцлер Олаф Шольц: Бид дайн гарсны дараа л сумны үйлдвэр барьж эхэлсэн муу туршлагаа давтах ёсгүй DNN.mn

Брюссель хотод “Европын Холбооны батлан хамгаалах салбарыг бэхжүүлэх нь” сэдэвт ээлжит бус дээд хэмжээний уулзалт болж өндөрлөв. Энэ...

img

7 цагийн дараа

Сэтгэгдлүүд

trend

зочин

отгонбаяр хөтлөгч дандаа л өмнөговь, даланзадгад гээд байх юм. бусад аймгийн нэрийг бараг хэлдэггүй, эсвэл тэгээд бичигдсэн бичлэг юм болов уу?

Онцлох нийтлэлүүд