гадаад
Германы канцлер Москвад бодит анхааруулга өгөв

Админ
2025 оны 5 сарын 28

304

Фридрих Мерц канцлер болохынхоо өмнө буюу өнгөрсөн дөрөвдүгээр сарын 13-нд Европын бусад орнууд Киевт далавчит пуужин нийлүүлж байгааг онцлон тэмдэглээд “Бид Оросын түрэмгийллээс өөрийгөө хамгаалж буй Украинд Герман-Шведийн хамтран үйлдвэрлэсэн алсын тусгалын TAURUS далавчит пуужин нийлүүлэхийг зөвшөөрөх ёстой. Би үүнийг хийх болно. Гэхдээ зөвхөн Европын түншүүдтэй тохиролцсоны үндсэн дээр” гэж мэдэгдэж байсан билээ. TAURUS нь агаар-газар ангиллын газраас 50-70 м өндөрт, дайсны локаторт илрэхгүй нисэж 500 км зайд газрын гүний байг хүртэл устгах чадвартай далавчит пуужин юм. Тэгвэл Германы канцлер Фридрих Мерц өнгөрсөн даваа гаригт “Герман, Их Британи, Франц, АНУ Украинд нийлүүлэх зэвсгийн тусгалын хязгаарлалтыг цуцалсан. Британи ч, Франц ч , АНУ ч, бид ч Украинд нийлүүлэх зэвсгийн хүрээнд ямар ч хязгаарлалт тавихгүй болсон. Энэ нь одоо Украин Оросын нутаг дэвсгэрийн гүн дэх цэргийн объектуудад цохилт өгөх замаар өөрийгөө хамгаалах боломжтой болсон гэсэн үг. Саяхныг хүртэл маш цөөхөн тохиолдлыг эс тооцвол бид үүнийг хийх боломжгүй байсан. Харин одоо чадна. Энэ нь Украин өөрийгөө хамгаалах дайн явуулахад нэн чухал хүчин зүйл. Герман Украиныг үргэлжлүүлэн дэмжихийн тулд боломжтой бүхнийг хийх болно. Би саяхан Их Британийн ерөнхий сайд Кейр Стармер, Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон, Польшийн ерөнхий сайд Дональд Туск нартай хамт “Хүсэгсдийн эвсэл”-ийн хүрээнд Киевт айлчлахдаа тохирсон зүйлсийн нэг нь энэ” гэж мэдэгдэв.
Энэ нь эдгээр улсаас Украинд нийлүүлэх пуужин ялангуяа далавчит пуужингууд, байлдааны дроны тусгалын тухай ярьж байгаа хэрэг юм. Учир нь үүнээс өмнө барууны улсууд олон улсын дүрэм, журмын дагуу НАТО-гийн гишүүн бус Украинд зөвхөн 300 км хүртэл тусгалтай зэвсэг нийлүүлж байсан билээ. Харин одоо Украины арми ОХУ-ын гүнд байгаа аль ч цэргийн байнд цохилт өгөх боломжтой болж байна. Маш товчоор энэ бол Оросын армийн хувьд сүйрэл гэсэн үг. Иймд Германы канцлер “Шийдвэр аль хэдийнэ гарч, хэрэгжиж эхэлсэн. Иймээс Москва сүйрэхээсээ өмнө гал зогсоох шийдвэр гаргасан нь дээр” гэж анхааруулж байгаа хэрэг юм. Үнэхээр ч Оросын ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков яаран “Хэрэв үнэхээр ийм шийдвэр гарсан бол энэ нь гол зогсоох улс төрийн шийдэлд хүрэх гэсэн бидний хүсэл эрмэлзэл, хүчин чармайлттай харшилж, биднийг уг хэлэлцээрээс гарахаас өөр аргагүй байдалд хүргэнэ. Иймээс зэвсгийн тусгалын хязгаарлалтыг цуцлах нь маш аюултай шийдвэр” гэж мэдэгдэв. Кремлийн энэхүү мэдэгдлийн дараа ХБНГУ-ын Гадаад хэргийн сайд Иоганн Вадефул “ОХУ-ын ерөнхийлөгчид хэлэлцээрийн ширээний ард суух олон дуудлага, боломж байсан ч тэр татгалзсан. Түүний энэ үйлдэл үр дагавартай байх болно гэдгийг бид үргэлж тодорхой анхааруулсаар ирсэн. Берлин Киевт цэргийн тусламж үзүүлсээр байх бөгөөд энэ нь Украинд өөрийгөө хамгаалах боломж олгож, Оросын түрэмгий дайн амжилттай үргэлжлэхээс сэргийлж чадна” гэж мэдэгдэв.
Германы Spiegel сэтгүүл “Украины ерөнхийлөгч Владимир Зеленский энэ сарын 28-ны лхагва гаригт Берлинд хүрэлцэн ирж, Германы канцлер Фридрих Мерцтэй уулзана. Мерц, Зеленский нар тавдугаар сарын 16-нд Истанбулд болсон Орос, Украины техникийн хэлэлцээрийн хүрээнд хийх цаашдын алхмуудын талаар ярилцана. Мерц мөн Зеленскийд Европын Холбооны Оросын эсрэг авах хориг арга хэмжээний дараагийн буюу 18 дахь багцын талаар хэлэлцэх болно. Хоёр улсын удирдагч Украинд зэвсэг нийлүүлэх талаар ярилцах байх. Зеленский айлчлалынхаа үеэр Мерцтэй төдийгүй Германы ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайертай уулзана” гэж мэдээлэв. Энэ үеэр Дани улс Украины батлан хамгаалах зардалд зориулан нэг тэрбум евро шилжүүлсэн бол Шведийн засгийн газар “ Бид өнгөрсөн долоо хоногт Украинд цэргийн тусламж үзүүлэх янз бүрийн санд 4.8 тэрбум швед крон буюу 500 сая орчим ам.доллар хандивлахыг тус улсын зэвсэгт хүчинд даалгасан. Энэ мөнгийг Украины армийг дрон, их бууны сум, агаарын довтолгооноос хамгаалах систем, хуягт техникээр хангахад зарцуулах болно” гэж мэдээлэв. Мөн Латвийн Батлан хамгаалахын сайд Андрис Спрудс нийтийн сүлжээний өөрийн X хуудсанд “Латви улс Украин руу дахин 1500 байлдааны дрон илгээлээ” гэж бичжээ.
Бэлтгэсэн Г.АМАРСАНАА





Дэлхийн монголчуудын анхдугаар наадмыг Брюссель улсад зохион байгуулна
Дэлхийн монголчуудын анхдугаар наадмыг ирэх сарын 28-нд Бельгийн нийслэл Брюссель хотноо зохион зохион байгуулах юм байна. Наадмын ү...
7 цагийн дараа
Үүсмэл хогийн цэг байсан газарт 10 мянган мод тарьж ойн зурвас үүсгэжээ
Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын санаачилгаар тус дүүргийн 13 хорооны 45 байршилд үүссэн 500 орчим тн хогийг 14 хоногийн хугацаа...
7 цагийн дараа
“Guys” хамтлаг “Эх үрсийн баяр”-ыг тохиолдуулан 2800 одонтой ээжид тоглолтоо үнэ төлбөргүй үзүүлнэ
GUYS хамтлаг 28 жилийн ойн баярын “Сургууль минь Баяртай” тоглолтоо 2025 оны тавдугаар сарын 31-нд “Socialpay Park”-д хи...
6 цагийн дараа
Х.Нямбаатар: Явган зам засварын хүрээнд сольсон эвдрэлгүй, хуучин хавтанг гэр хороололд тавихаар төлөвлөсөн
Нийслэлийн хэмжээнд энэ онд 15 байршилд 186.839 ам метр явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар тохижуулахаар төлөвлөсөн. Өнөө...
6 цагийн дараа
SAMSUNG: ХАВРЫН ХЯМДРАЛ ҮНЭ ХАЙЛЛАА
6 цагийн дараа
Сэтгэгдлүүд

Зочин
Украины сүүлчийн хүнийг үхэж дуустал н байлдах хэрэгтэй

Зочин
Нацизмыг 1945 онд муужируулсан байна.одоо няц парж арчих болсон

зочин
хөгшин европ үхэлээ эрж байх шив ………