мэдээ
Э.Батшугар: Засгийн газар шаардлагагүй, төлбөрийн тэнцэл дээр их хэмжээний дарамт өгөх төслүүдээ хойшлуулах нь зөв

ТЭРБИШИЙН ДАРХАНХӨВСГӨЛ
2025 оны 5 сарын 29

82

Улсын Их хурлын гишүүн Э.Батшугартай ярилцлаа.
-Таны хувьд зээлийн мэдээллийн сангийн “Хар жагсаалт”-д оруулдаг байдлыг байхгүй болгох хуулийн төсөл санаачилж, саяхан УИХ-аар батлуулсан. Энэ хуулийн үр дүн, ач холбогдлыг манай уншигчдад хэлж өгнө үү?
-Монгол Улсын санхүүгийн зах зээлийн систем маш хоцрогдсон байсан. Нэг ёсны бид чинь хоёр шатлалтай банкны системд ороод 34 жил болж байна. Даанч Америк болон санхүүгийн систем нь бүрэн хөгжсөн улс орнуудтай харьцуулахад манайх 1970-аад оны жишгээр яваад байсан. Зээлийн мэдээллийн тухай хууль 2011 онд өргөн баригдсан. Үүнээс хойш 14 жил болчихлоо. Маш их хэмжээний дата бааз зээлийн мэдээллийн санд бүртгэгдсэн. Нийтдээ 4.8 сая дата мэдээлэл байгаа.
Цаашилбал, 1.6 сая иргэний мэдээлэл нь зээлийн мэдээллийн санд орчихсон байгаа юм. АНУ, Англи, Австрали, Хятад гээд улсууд санхүүгийн систем нь онооны системд шилжчихсэн. Тиймээс бид ч гэсэн Зээлийн мэдээллийн тухай хуульд өөрчлөлт оруулаад онооны системд шилжихийг хуульд зааж оруулж өгсөн.
-Өмнө нь ямар тогтолцоо үйлчилдэг байсан юм бэ?
-Тухайн иргэн иргэний зээлд ямар нэгэн шалтгаанаар доголдол үүсэхэд “Хар жагсаалт”-д оруулчихдаг байсан. Зээлээ төлсөн ч зургаан жилийн хугацаанд нөгөө жагсаалтаас арилдаггүй. Нэг ёсондоо зээлээ төлчихөөд байхад ийм хугацаанд санхүүгийн ял эдлээд яваад байдаг байсан. Ямар ч банк санхүүгийн системтэй харилцах харилцаагүй болчихдог байлаа. Дэндүү шударга бус байдалтай явж ирсэн. Тийм болохоор миний өргөн бариад батлагдсан хууль бол онооны системийг нэвтрүүлж байгаа юм. Энэ систем маань бодит горимоор явна. Зээл авсан иргэн “Хар жагсаалт”-д орно гэсэн зүйл байхгүй болоод иргэн цаг хугацаандаа зээлээ төлөөд яваад байвал оноо нь нэмэгдээд явна. Энэ нь манай ахмадууд, ипотекийн зээлтэй иргэд, малчдад эерэгээр нөлөөлнө гэж харж байгаа. Учир нь эдгээр хүмүүс хамгийн сайн зээлээ төлдөг.
-Оноо нь хэд хүртэл байх вэ?
-Үүнд хоёр тусгай зөвшөөрөлтэй компани байгаа. Гэвч тэд хэдээс хэдэн оноогоор явах вэ гэдэг дээр хуулиараа оролцохгүй. Бизнес нь өөрсдөө өрсөлдөөд оноогоо гаргаад явна. Харин Монголбанкнаас ийм мэдээллийг оруулна гэсэн тоглоомын дүрмийг нь тавьж өгнө. Тухайн иргэний зээлийн эргэн төлөлт төлөгдөхгүй болчихвол оноо нь буурна. Эргээд төлөөд эхлэхээр оноо нь нэмэгдээд л явна. Энэ тогтолцоо хамгийн анх 1989 онд АНУ-д үүссэн. Үр дүнд нь хэд хэдэн эерэг зүйл үүссэн.
-Тухайлбал?
-Зээлийн хүү буурах боломж бүрддэг. Өмнө нь нийт зээлийн багцыг 100 хувь гэж авч үзвэл 4-5 хувь нь чанаргүй зээл болж хувирна. Гэтэл бусад сайн зээлдэгч нартаа өндөр хүү тавиад чанаргүй зээлдэгч нарынхаа шархыг нөхчихдөг байсан юм.
Харин одоо бол өндөр оноотой иргэнд илүү таатай нөхцөлтэй зээл олгодог боломж бүрдэнэ. Хоёрдугаарт, барьцаа хөрөнгийн шаардлага буурна. Банк болон санхүүгийн байгууллагууд харилцагчдаа илүү таньдаг болно. Мөн өрсөлдөөн бий болно.
-Хууль хэдийнээс хэрэгжиж эхлэх вэ?
-Энэ хууль УИХ-аар эцэслэн батлагдсан. Төрийн мэдээллийн санд хоёр долоо хоногийн дараа хэвлэгддэг. Үүний дараа Монголбанк журам батална. Гэвч энэ журмаа батлахын тулд хэлэлцүүлэг зохиох ёстой. Ингэж байж хамгийн зөв гэсэн журмаа батална. Мөн миний хувьд тогтоолын төсөл батлуулсан. Хэрэв тухайн иргэнээс хамаарахгүйгээр зээлийн эргэн төлөлтөд доголдол үүсвэл илүү уян хатан хандахыг энэ тогтоолд оруулж өгсөн. Харин Засгийн газрын тусгай сангууд, Хөгжлийн банкнаас зээл авчихаад төлөхгүй байгаад байвал илүү хатуу хандах заалтыг оруулсан. Учир нь энэ бол татвар төлөгчдийн, ард түмний мөнгө. Тийм болохоор илүү хариуцлагатай байх гэсэн үүднээс энэ мэт зүйлийг оруулж өгсөн юм. Монголбанкны журам гарснаар энэ хууль шууд хэрэгжиж эхэлнэ.
-Одоо “Хар жагсалт”-д орчихсон иргэдийн мэдээлэл хууль хэрэгжиж эхлэхээр устах уу?
-Хар жагсаалт гэж зүйл алга болоод оноо болж хувирна. Хэрэв зээлээ хоцорсон ч гэсэн төлчихвөл оноо нь нэмэгдээд явна.
-Тантай уулзсаных асуух зүйл байна. Манай улс төсвийн тодотгол хийх шаардлага үүсчихлээ гэдэг зүйлийг хүмүүс яриад байна. Үүн дээр та ямар байр суурьтай байна вэ?
-Манай улс өнгөрсөн онд алдагдалгүй төсөв баталсан. Гэхдээ геополитикийн байдал, дэлхийн худалдааны дайнаас болоод дэлхийн нүүрсний үнэ 40 хувиар унасан. Үүнтэй холбоотойгоор Монгол Улсын төсвийн орлого болон төлбөрийн тэнцэл дээр тодорхой хэмжээний дарамт ирж байна. Биет хэмжээгээрээ нүүрсний экспорт өмнөх онтой адилхан байгаа ч үнэ нь уначихсан. Улмаар орж ирж байгаа валют багассан. Үүнийг дагаад төсвийн хямрал гэхээсээ илүү төлбөрийн тэнцлийн хямрал байгаад байна. Төсвийн орлого хүссэн хэмжээгээр орж ирэхгүй бол Монгол Улс дотооддоо бонд гаргах бүрэн орон зай байгаа. Одоо ч суурь хүү гаргах ёстой гэж би боддог. Тиймээс төсвийн тодотгол хийх биш, төлбөрийн тэнцэл дээрээ анхаарах нь хамгийн зөв байгаа юм. Төсөв дээр тэгж их том фокус өгөхгүй байна. Мөн төгрөгийн өгөөжийг яаж хэрэгжүүлэх вэ гэхээр хэд хэдэн арга хэрэгсэл бий. Нэгдүгээрт, Монголбанкны мөнгөний бодлогын хэрэгслүүд, бодлогын хүү гээд байж болно. Гэхдээ Монголбанкны шийдвэрт бид нөлөөлөх эрх байхгүй. Харин Засгийн газрын зүгээс шаардлагагүй төлбөр тэнцэл дээр их хэмжээний дарамт өгөх төслүүдээ хойшлуулах нь зөв гэж харж байна.
-Валютын ханшаа бараг тавиад туучихлаа. Гэтэл Сангийн сайд нь валютын нөөц нэмэгдсэн гээд байдаг. Үүний шалтгаан нь юу вэ?
Энэ бол шууд л нүүрсний орлоготой холбоотой. Бидэнд нэг том гарц байгаа нь гадаадын хөрөнгө оруулалтыг татах. Энэ нь төлбөрийн тэнцэлд эерэг нөлөө авч ирнэ. Манай улсын нийт гадаадын хөрөнгө оруулалт Дотоодын нийт бүтээгдэхүүнтэй харьцуулахад 12-хон хувь байна. Гэтэл манайх шиг хөгжиж байгаа орнуудыг харахад 40-60 хувь байгаад байгаа юм. Мөн манай 12 хувийг бараг 10 хувийг нь Оюу толгой дангаар эзлээд байна. Тийм болохоор гадаадын хөрөнгө оруулалтын орчноо яаж сайжруулах вэ гэдэг дээр маш их анхаарах ёстой гэж харж байна.
Т.ДАРХАНХӨВСГӨЛ





“3асгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг дахин хэлэлцлээ
Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн /2025.05.30/ хуралдаанаар нэг асуудал хэлэлцэн шийдвэр...
8 цагийн дараа
SAMSUNG: ХАВРЫН ХЯМДРАЛ ҮНЭ ХАЙЛЛАА
8 цагийн дараа
Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг батлав
Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2025.05.30) нэгдсэн хуралдаан 10 цаг 00 минутад гишүүдийн 54.8 хувийн ирц...
7 цагийн дараа
11 дүгээр сургуулийн уулзвараас Цэцэг төвийн уулзвар хүртэлх авто замыг өнөөдөр 22:00 цагт нээнэ
11 дүгээр сургуулийн уулзвараас Цэцэг төвийн уулзвар хүртэлх авто замын урд эгнээг шинэчилж байна. Тус хэсгийн замыг өнөөдөр 22:00 ц...
7 цагийн дараа
Б.Хурцыг Тайваньд суух худалдааны төлөөлөгчөөр томилуулах саналаа эргүүлэн татжээ
Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурцыг Тайваньд суух худалдааны төлөөлөгчөөр томилуулах саналыг АН-аас хүргүүлээд байсан юм. У...
7 цагийн дараа
Сэтгэгдлүүд

сонгогч
100 ЯМААНД 60 УХНАТАЙ ……МОНГОЛ УЛС 3,5 хан сая хүнтэй хэрнээ 16 ЯАМ +38 АГЕНТЛАГ /бас яам/ =54 буюу дэлхийд байхгүй олон ЯАМТАЙ БОЛЖЭЭ….АЖЛЫН ЯМАР Ч ЗААГ ЯЛГААГҮЙ ЯАМ, АГЕНТЛАГ 2-н аль нэгийг нь татан буулгаж төсвийн мөнгөө хэмнэе. Төрийн зардал Монголын нийгмийг туйлдуулж байна….