мэдээ
Ард нийтийн санал асуулга нээлттэй үлдэв үү, Ерөнхийлөгч өө?

Админ
2025 оны 5 сарын 30

58

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндсэн хуультай холбоотойгоор хоёр удаа мэдэгдэл хийлээ. Гэхдээ албан ёсны гэхэд хэцүү.
Нэг дэх нь Ерөнхийлөгчийн Хэвлэлийн төлөөлөгч Ө.Золбаяр 2025 оны 5 сарын 18-ны бүтэн сайнд цахим сүлжээгээр: “У.Хүрэлсүх: Намайг Ерөнхийлөгч байх хугацаанд Үндсэн хуульд гар хүрэхгүй” гэсэн гарчигтай мэдэгдэл гаргасан.
Түүнд: -Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхийлөгчөөр дахин сонгогдохын тулд Үндсэн хуульд өөрчлөлт оруулахаар зүтгэж байна гэх ташаа мэдээлэл, улстөржилт олон нийтийн сүлжээнд тархаж байна. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2024 оны 11 сарын 25-нд илэрхийлсэн байр суурийг дахин сануулж байна. Нэмж тодотгоход, Монгол Улсын Ерөнхийлөгчийн байр суурь хэвээрээ байгаа болно гэжээ. Үүгээрээ Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгч У.Хүрэлсүх дахин дэвшихгүйг зарласан.
Хоёр дахь мэдэгдэл нь өчигдөр гарав. Ерөнхийлөгч өөрийнхөө цахим хуудсанд: -Сүүлийн үед Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах болон Ерөнхийлөгчийн засаглалтай болох эсэх асуудал улс төрийн хүрээнд, олон нийтийн дунд яригдах болсонтой холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд өөрийн байр суурийг тодорхой илэрхийлье. Миний бие Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байх хугацаандаа Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг дэмжихгүй гэдгээ урьд өмнө илэрхийлж байсан. Одоо ч энэ байр суурь огт өөрчлөгдөөгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье. Монгол Улс бол Үндсэн Хуульд заасны дагуу парламентын засаглалтай орон. Энэ бол Монголын ард түмний сонгосон сонголт, үнэт зүйл юм. Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, ард түмний эв нэгдлийг хангах язгуур эрх ашгийн тусын тулд цаашид ч Монгол Улс парламентын засаглалаа улам бэхжүүлж, ардчилсан засаглалыг төгөлдөржүүлэх ёстой гэж төрийн тэргүүний хувьд үздэг. Миний бие Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа ч энэхүү байр сууриа олон нийтэд нээлттэй ил тод илэрхийлж байсан гэдгийг сануулъя гэж бичжээ.
Ийнхүү Ерөнхийлөгч хоёр удаа, ингэхдээ албан бусаар: -Миний бие Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байх хугацаандаа Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг дэмжихгүй гэж мэдэгдлээ.
Ерөнхийдөө Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зургаан жилийн бүрэн эрхтэй сонгогдсон. Дахин сонгогдох эрхгүй. Бүрэн эрхийнх нь хугацааны дөрвөн жил өнгөрсөн. Хоёр жилийн дараа бууна.
Харин тэр 10-хан хоногийн зайтай хоёр ч удаа Үндсэн хуультай холбоотой мэдэгдэл хийчихлээ. Хүмүүс гайхаж хүлээж авч байна. Тамхины цэгийн цуурхал төдий гэж олны бодож байсан зарим зүйлс амилаад ирэхээр аргагүй л биз. Сүүлийн үед тамхины цэгийн мэдээллүүд дунд: -У.Хүрэлсүх дахин сонгогдохоор ажиллаж байгаа гэнэ гэж дуулдаад байсан. Тэгээд бас: -Түүний бүрэн эрхийг дахин сунгахад гурван гарц байгаа. Нэгд, УИХ-аар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, хоёрт Үндсэн хуулийн цэцээр дүгнэлт гаргуулах, гуравт Ард нийтийн санал асуулга хийж, дахин нэр дэвших гэдэг дэмжлэг авах боломжтой гэсэн.
Мөн Ерөнхийлөгчийн Хэвлэлийн төлөөлөгчийн мэдэгдлийн дараа зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл рүү хаа нэгтээгээс: Засгийн газрыг дэмжээд Өнөрөө шиг болов оо гэж утас цохисон гэдэг юм хэвлэлийнхэн дунд газар аван яригдах боллоо.
Ерөнхийдөө түүний мэдэгдлүүдийг уншихад зөвхөн Үндсэн хуульд өөрчлөлт оруулахгүй л гэсэн байна. Гэхдээ тэр дахин нэр дэвших, сонгогдох гарц хайвал, хэрэвзээ тамхины цэг хавийн мэдээллүүд баттай бол дахиад хоёр ч боломж үлдчихэж байна.
Нэгд: Ард нийтийн санал асуулга явуулж болно. Өөрөө тийм санал асуулга санаачлах нэг субьект нь. Тэгэхэд нь: Ард түмэн У.Хүрэлсүх Ерөнхийлөгч өө, дахин нэр дэвшиж өрсөлд гэсэн дүн гарах боломжтой.
Хоёрт: Үндсэн хуулийн цэцээр: Ерөнхийлөгчийг зургаан жилээр зөвхөн нэг удаа сонгоно гэсэн нь Үндсэн хууль зөрчсөн байна гэсэн дүгнэлт гаргуулж болно. Гэвчиг Үндсэн хуулийн цэц ийм халуун гал барих хүсэлгүй л болов уу даа. Харин Ард нийтийн санал асуулга нээлттэй үлдэв үү, Ерөнхийлөгч өө.
Ер нь Ерөнхийлөгч өөрөө энэ бүхэнд амаараа хариулж, албан ёсоор мэдэгдэл хийчихвэл нэг мөр хариу болохоор болчихлоо доо.





Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 4457 болжээ
Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс улаанбурхан өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Өнөөдөр буюу 2025 оны тавдугаар сар...
8 цагийн дараа
Хүүхдийн баяраар нийтийн тээврийн дөрвөн чиглэлд өөрчлөлт оруулна
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн баярын арга хэмжээний үеэр зарим гудамж замыг хааж байгаатай холбогдуулан 06:00-20:00 ца...
7 цагийн дараа
Өнөөдөр автомашины албан татвараа төлөх сүүлийн өдөр
Авто тээврийн хэрэгсэл эзэмшигч хувь хүн нь авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварыг жилд нэг удаа тухайн жилийн 6 ...
6 цагийн дараа
“Өдрийн сонин”-ы “Фото агшин” буланд гэрэл зургаа нийтлүүлээрэй
Монголын хамгийн олон уншигч, захиалагчтай Өдрийн сонины арын нүүрний “Фото агшин” буланд уншигч та бүхэн гэр бүл, найз ...
5 цагийн дараа
Энэ жил 14486 ээж Алдарт эхийн одон хүртлээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхи...
5 цагийн дараа
Сэтгэгдлүүд