Улаанбаатар

weather

Loading weather data...

5 сарын 31

Валютын ханш

value

мэдээ

П.Ганзориг: ХҮН нам Монгол Улсын эрх ашгаа бодож Засгийн газрыг тогтвортой ажиллах ёстой гэж үзэж байна

trend

ТЭРБИШИЙН ДАРХАНХӨВСГӨЛ

img

2025 оны 5 сарын 30

img

65

news-img

Улсын их хурлын гишүүн, ХҮН намын Ерөнхий нарийн бичгийн дарга П.Ганзоригтой ярилцлаа.


-Засгийн газартай холбоотой асуудал хоёр долоо хоног үргэлжилж, Ерөнхий сайд өөртөө итгэл хүлээлгээч гэсэн тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдэгдлээ. Одоо процесс цаашдаа яаж үргэлжлэх вэ?

-Үндсэн хууль болон холбогдох хуульд зааснаар Ерөнхий сайд өөртөө итгэл үзүүлэх эсэх хүсэлтээ УИХ-д гаргаснаас хойш гурав хоногийн дараа хэлэлцэж эхэлнэ. Улмаар 10 хоногийн дотор УИХ-иар хэлэлцэж шийдэх зохицуулалттай. Үүний дагуу эхлээд энэ асуудал Төрийн байгуулалтын байнгын хороогоор орно. Мөн парламентад суудалтай намуудын бүлэг, зөвлөлөөр хэлэлцэх учиртай. Тухайлбал МАН, АН-ын бүлэг ХҮН намын зөвлөлөөр орж, намууд өөрсдийн байр сууриа нэгтгэнэ. Түүний дараа УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэнэ.

-Санал хураалтыг илээр явуулах байх. Гэхдээ олон нийт “Нууцаар санал хураах хэрэгтэй” гэж хэлж байна. Үүн дээр та юу хэлэх вэ?

-2024 онд хамтарсан Засгийн газрыг анх бүрдүүлж, Ерөнхий сайдыг томилохдоо илээр санал хураагаад л томилсон. Тийм болохоор хуульд харшилсан зүйл байхгүй бол илээр хураагаад л явчих хэрэгтэй. Гэхдээ бид нэг зүйлийг маш сайн бодох ёстой. Монгол Улс бол парламентын засаглалтай, ардчилсан орон. Ийм улс Их хурал дээр Засгийн газрын асуудлаа шийддэг. Тийм учраас энэ асуудлыг Их хурал дээр шийдээд явах нь зөв л гэж бодож байна.

-АН-ын дарга найман сайдаа аваад ямар ч тохиолдолд засгаас гарна гээд мэдэгдчихлээ. Гэтэл зөрөөд Ерөнхий сайд нь өөртөө итгэл хүлээлгээч гэж байна. Ер нь засаг тойрсон асуудал дээр ХҮН нам ямар байр суурьтай байгаа вэ?

-ХҮН нам хамтарсан засагт орохдоо нэг л зүйлийг чухалчилж, нэн тэргүүнд тавьсан. Энэ бол Монгол Улсын эрх ашиг. Манай улс сүүлийн 30-аад жилд улс төрийн намууд хэт талцал, хуваагдалтай байснаас болоод улс орноо хөгжүүлэх томоохон төсөл хөтөлбөрүүдээ явуулж чадаагүй. Тухайлбал, бид өнөөдөр эрчим хүч, шатахуунаар гаднаас хараат байна. Байгалийн баялгаа экспортлохдоо зөвхөн автомашинаар гаргасаар ирлээ. Үүний цаана асар их алдагдсан боломж бий. Тиймээс ядаж хил холболтын төмөр замын төслүүдээ явуулъя. Манайх маш их байгалийн баялагтай. Гэхдээ үүнээс нь ард түмэн ашиг хүртэж чаддаггүй. Ийм их баялагтай, том газар нутагт, цөөхөн хүн амтай ард түмэн ажилгүйдэл, ядуурал, утаа, түгжрэл гээд олон асуудалдаа живж байна гэдэг маш их харамсалтай зүйл. Тиймээс энэ асуудлуудаас гарахын тулд томоохон төслүүдээ явуулах хэрэгтэй. Энэ зорилгыг ХҮН нам нэн тэргүүнд, намынхаа асуудлыг хоёрт тавьж хамтарсан засагт орсон. Тэгэхээр ХҮН намын зүгээс ер нь цаашдаа Засгийн газар тогтвортой ажиллаасай гэж хүсч байна. Яагаад гэхээр өнгөрсөн хугацаанд манай Засгийн газрын дундаж наслалт 1.8 жил явж ирсэн. Ийм байхаар төр засгийн бодлого тогтворгүй. Гадна, дотнын хөрөнгө оруулалт хийгдэхгүй. Улс орны хөгжлийн томоохон төсөл хөтөлбөрүүд хэрэгждэггүй. Одоо энэ яригдаад байгаа 14 мега төсөл явахгүй унана. Ер нь Засгийн газар гэлтгүй УИХ дээр ч гэсэн томоохон асуудлууд явахаа байна. Ингэснээр Монгол Улс, ард түмэн л хохирдог. Тодорхой ашиг сонирхолтой бүлэглэлүүд хүслээ биелүүлдэг. Энэ ч агуулгаараа одоогийн Засгийн газар тогтвортой байх ёстой. Ингээд том төслүүдээ, бүсчилсэн хөгжлийн хөтөлбөрөө хэрэгжүүлж байж улс орон хөгжинө.

-Таны хувьд ХҮН намын Ерөнхий нарийн бичгийн даргын албыг хашдаг. Сүүлийн үед талбай дээрх жагсаалыг дэмжсэн гэдэг үндэслэлээр УИХ-ын гишүүн Ж.Золжаргалд хариуцлага хүлээлгэх тухай яриад байна. Энэ асуудал ер нь юу болсон бэ?

-ХҮН нам Засгийн газарт орох асуудлыг намынхаа төлөөллийн төв байгууллага буюу Төлөөлөх зөвлөлөөрөө хэлэлцээд, олонхоороо дэмжсэн. Аливаа шийдвэр гаргахдаа бид олон талын байр суурийг сонсдог дотоод ардчилтай нам. Цөөнхөө хүндэтгэнэ. Гэхдээ олонхын шийдвэр нэгэнт гарсан бол ардчиллын зарчим, намынхаа дүрэм журмыг бариад ажиллах ёстой. Тэр агуулгаараа бид Ж.Золжаргал гишүүний асуудалд намынхаа дүрэм журам, нэгэнт гарсан шийдвэрийг үл хүндэтгэж хувийн өнцгөөс хандсанд шүүмжлэлтэй хандаж байгаа. Өөрт нь сануулсан. Гэхдээ намын холбогдох байгууллагаар хэлэлцэж эцсийн шийдвэрийг гаргаагүй байна.

-ХҮН намын удирдах албан тушаалд ажиллаж байсан хүн гарсан. Баянгол дүүргийн ХҮН намын даргаар ажиллаж байсан хүнийг албан тушаалаас нь огцруулсан гээд нэлээд бужигнаантай байна уу гэж хараад байгаа. Ер нь танай намын дотоод уур амьсгал ямар байна вэ?

-ХҮН нам дүрэм журмаа барьж ажилладаг, ардчилсан институц. Өөрөөр хэлбэл, хувь хүний ашиг сонирхол биш, намын дүрэм журам, зарчим үйлчилдэг нам. Аль ч намд гишүүд нь гарах, орох байдаг л асуудал. Энэ гайхаад байх зүйл биш. Гэхдээ тухайн гишүүнийг албадан гаргадаггүй, мөн хүчээр оруулж болохгүй. Тийм болохоор гадуур яриад байгаа шиг дотоод ардчилалгүй, нэг хүний нам гээд байгаа нь өрөөсгөл ойлголт гэдгийг баттай хэлье. Мэдээж дүрэм журмын хувьд сайжруулах зүйл бий. Ер нь Улс төрийн намын тухай хууль 2024 оноос шинээр хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан Дагаж мөрдөх журмын тухай хуулиараа бүх нам энэ онд багтаан дүрмээ шинэчилж батлуулах ёстой. Энэ ч хүрээнд бид дүрмээ шинэчлэхээр ажиллаж байна. Гэхдээ нэгэнт батлагдчихсан дүрэм байгаа бол түүнийг намын бүх гишүүн дагаж мөрдөх үүрэгтэй. Хяналтын хорооны дарга ч дүрмээ дагах ёстой. ХҮН нам 21 аймаг, 9 дүүрэг намын хороотой, 150 мянган дэмжигчтэй үндэсний хэмжээний гурван том намын нэг. Тэр ч утгаараа улс орны, төр засгийн ачааг нөгөө хоёр намтайгаа хамтран үүрэлцээд явж байна.

-Татварын багц хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг Сангийн яам боловсруулж буй. Таны хувьд УИХ-ын ажлын хэсэгт ажиллаж байгаа байх. Ер нь сүүлийн үед татвар өндөр байна гэдэг шүүмжлэл их байна. Тэгвэл энэ удаагийн өөрчлөлтөөр татварыг бууруулах талаар бодит өөрчлөлт орж байгаа юу?

-Аж ахуйн нэгж, ард түмэн өндөр татвар, зээлийн хүүгийн дарамтад амьдарч байна. Шулуухан хэлэхэд, ихэнх нь банкны зээл төлөх гэж, улсдаа татвар өгөх гэж л ажиллаж, амьдарцгааж байна. Бизнес хийх чинь ял шиг болчихоод байна шүү дээ. ХҮН нам баялаг бүтээгчдээ дэмжих, халамжаас хөдөлмөрт шилжих бодлогыг дэмжиж ажилладаг. Ийм болохоор хамтарсан Засгийн газрын нэг том зорилт Эдийн засаг дахь хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх. Ингэхийн тулд татварын дарамтыг л бууруулна. Миний хувьд хувийн хэвшилд олон жил ажиллаж байсан, зовлон жаргалыг нь эд эсээрээ мэдэрч ирсэн хүн. Тийм ч болохоор татварын ачааллыг бууруулахаар хуулийн ажлын хэсэгт ажиллаж байна. Ажлын хэсгийн зүгээс Хүн амын орлогын албан татварыг бууруулахаар төсөлдөө тусгасан. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 792 мянган төгрөг хүртэл энэ татвар тэг байна. Ингэхээр багадаа бүр тухайн хүний цалин дээр 80 мянган төгрөг нэмэгдэж орж ирнэ. Цаашлаад сая төгрөг хүртэл 50 хувь гээд үе шаттай бууруулна. Хоёрдугаарт, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хувь хэмжээг бууруулж байна. Гуравдугаарт, НӨАТ байна. НӨАТ-ын буцаан олголтын хэмжээг бид нэмэгдүүлэхээр тусгасан. Ямар орлоготой, ямар хэмжээний худалдан авалт хийснээс үл хамаараад амьжиргааны доод түвшин хүртэлх дүн буюу 500 орчим мянган төгрөг хүртэлх буцаан олголтыг таван хувь болгохоор төсөлд тусгасан. Энэ мэтийн өөрчлөлтүүд орж байгаа. Мөн нийгмийн даатгалын шимтгэлийн ачааллыг бууруулъя гээд Б.Түвшин гишүүнтэй хамтран хуулийн төсөл өргөн барьчихсан байгаа. Үүгээр хөлсөөр болон ажил гүйцэтгэх гэрээ, унаа хоолны мөнгөнөөс нийгмийн даатгал авдгийг болиулна. Мөн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэхүйц хэмжээнээс дээшээ нийгмийн даатгал тооцохгүй байхаар хуульчилж өгсөн. ХҮН нам ч гэсэн баялаг бүтээгчдээ дэмжих, халамжаас хөдөлмөрт шилжих бодлогыг гол болгон барьдаг.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Төрийн ордонд анх удаа хүүхдийн өрөөтэй боллоо

Улсын Их Хурлын Тамгын газраас Төрийн ордны баруун жигүүрт Хүүхдийн өрөө тохижуулан бэлтгэснийг тавдугаар сарын 30-нд нээж, анхны зо...

img

4 цагийн дараа

УБ-Бээжингийн чиглэлийн зорчигчийн галт тэрэг ирэх даваа гаригаас явж эхэлнэ

Улаанбаатараас Бээжингийн чиглэлийн зорчигчийн галт тэрэгний хөдөлгөөний коронавирусийн халдварын үед зогсоосноос хойш таван жилийн ...

img

3 цагийн дараа

ТИЙБОЛЫН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД 21 АЙМАГ, 9 ДҮҮРГИЙН 1500 ГАРУЙ ТАМИРЧИН ОРОЛЦОЖ БАЙНА

Дотоод хэргийн их сургуулийн ногоон талбайд тийболын Улсын аварга шалгаруулах тэмцээний нээлтийн арга хэмжээ боллоо. Тийбол Монголд ...

img

2 цагийн дараа

Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 4457 болжээ

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс улаанбурхан өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Өнөөдөр буюу 2025 оны тавдугаар сар...

img

2 цагийн дараа

Хүүхдийн баяраар нийтийн тээврийн дөрвөн чиглэлд өөрчлөлт оруулна

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн баярын арга хэмжээний үеэр зарим гудамж замыг хааж байгаатай холбогдуулан 06:00-20:00 ца...

img

1 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд